Ам.долларын ханш 2000  хүрэх нь байна
Монголчууд бидний өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг сар шинийн баяр болж өндөрлөлөө. Нэг  нэг хэсэг сар шинийн баяр хэмээн толгой өндийх завгүй бэлдэцгээсэн бид өчигдрөөс ажил  албандаа орж цэгцэрлээ. Биднийг ийнхүү баяр хэмээн хөөрцөглөж байх зуур өнөөх долларын ханш аль хэдийн 1980 төгрөгт хүрчээ. Тодруулбал  өчигдрийн байдлаар Монголбанкны зарласан ханшаар нэг ам.доллар 1973 төгрөгтэй тэнцэж байгаа бол арилжааны банкуудад 1976-1980 төгрөг харин “Найман шарга” валют арилжааны зах дээр 1975 төгрөгтэй тэнцэж байна.

Ийнхүү баярын өдрүүдийг далимдуулан эрчээ авсан ам.долларын ханш цаашид буурахгүй гэдгийг эдийн засагчид хэлж байна. Учир нь   хаврын бүтээн байгуулалтын ажил эхлэх дөхсөн үед ам.долларын ханш улам өснө үү гэхээс буурдаггүй нь бичигдээгүй хууль болсон. Энэ нь мэдээж эрэлттэй холбоотой. Тиймээс ам.долларын ханшийг ойрын хэдэн сард бууна гэж ярилтгүй болж байгаа юм.

Өнгөрсөн оны долоон сараас чангарч эхэлсэн ам.долларын ханш ийнхүү өсөх болсон шалтгааныг эдийн засагчид болоод албаныхан мэдээж  манай улсын эдийн засгийн гол хөшүүрэг болсон нүүрсний үнэ 2013 онд олон улсын зах зээл дээр буурсан, Монгол улсад оруулах гадаадын хөрөнгө оруулалт  багассанаас болсон хэмээн үзэж байгаа. Эдгээр хүчин зүйлүүд мэдээж нөлөөлсөн ч ам.долларын ханш чангарах төлөв ажиглагдаж эхэлмэгц арилжааны банкуудад  ам.долларын хадгаламж нээлгэх хүсэлтэй иргэд олширсон нь ч бас нөлөөлжээ.

Гэхдээ хэдэн иргэд долларын хадгаламжтай болсноор зах зээлд  валютын хомсдол үүсэхгүй нь ойлгомжтой.Тэгэхээр нийгэмд валютын хомсдол үүсэх хэмжээнд хүртэл ам.долларын хадгаламж нээлгэх хүн Монголд цөөн. Эндээс үзэхэд ам.долларын ханш ийнхүү цойлж байгаа нь ханшийн савлагаанаас ашиг олох гэсэн цөөн хэдэн баян хүмүүсийн үйлдэл чамлахааргүй нөлөөлсөн болов уу.  Үүнийг  ам.долларын ханш чангарч эхэлсэн үед буюу 2013 оны эхний долоон сарын байдлын статистик мэдээнээс харж болно.

Арилжааны банкууд дахь төгрөгийн хадгаламж өнгөрсөн оны  эхний долоон сарын байдлаар дөрвөн их наяд 13 тэрбум төгрөгт хүрээд байсан. Харин наймдугаар сар гэхэд төгрөгийн хадгаламж гурван их наяд 970 тэрбум төгрөг болж буурсан гэдгийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн. Үүний нөгөө талд валютын хадгаламж нэг сарын дотор 13.9 хувиар өссөн гэх статистик гарч байсан юм.

Ямартай ч Монголбанк өнгөрсөн  зун бодлогын хүүгээ нэмэгдүүлж ам.долларын ханшийг тогтворжуулах арга хэмжээ авсан ч энэ нь үр дүнгээ өгсөнгүй. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал хэлэхдээ бодлогын хүүг нэмэгдүүлж байгаа нь өнөө маргаашдаа үр дүнгээ өгөхгүй тодорхой хугацааны дараа  эерэг үр дүн мэдэгдэнэ гэж байсан ч  талаар болов бололтой. Мөн энэ оны төсөвт ам.долларын ханшийг 1700 орчим төгрөгт  барина хэмээн төлөвлөөд байгаа нь ч талаар болж тун удахгүй 2000 төгрөгт хүрэх  нь байна. Харин ийнхүү нэмэгдсэн ам.долларын ханшийг буцаж  300 төгрөгөөр буулгаж 1700 төгрөгт барина гэдэг юу л бол. Харин цаашид 2000 төгрөгөөс давуулахгүй байх тал дээр одооноос ажиллаж эхлэх нь зүйтэй болов уу.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Гадаадад байгаа Монголчууд 2015-02-24 07:02:31
    Гадаадад байгаа Монголчуудад доллар өсөхөөр бөөн баяр болдог доо. Авсан цалингаа доллар болгоод Монгол руу шилжүүлдэг учир. Гэхдээ байрны үнэ өсөхгүй бол сайнда...
    119.202.25.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Золбоо 2015-02-24 06:18:43
    Манай ардчилсан төр нэг иймэрхүү, улсаа сүйрүүлсэн шигээ. Бодвол гадаад боссуудынхаа даалгаврыг биелүүлж байдаг юм байлгүй дээ.
    112.72.13.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Zahchin 2015-02-24 01:42:28
    Chi mini dee utga uchraa oilgohgui humuusiin setgel zuig buu uimuul dee. Chi dollaraar tsalin avch hool huns tshilgaan dulaanaa dollaraar tulduggui biz dee.
    103.9.90.66
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2015-02-24 01:43:48
      tiim shuu uuniig bichigch bid 2-t $ tuich hamaagui. Tur tuvshin Delhii enh Shashin tungalag bolthai
      103.9.90.66
      Мэдэгдсэн Хариулах
  • khandaa 2015-02-24 00:45:57
    odoo hanshaa zohitsuulj chadahgui gedgee mongol bank huleen zovshooroh heregtee. ene zoljargal hansh osvol sain shuu gedeg hun shuu dee. mongol odoohondoo buh ...
    202.21.101.138
    Мэдэгдсэн Хариулах