Эрүүгийн хууль алдаатай учраас Жастин Капла нарыг суллах ёстой юу
АНУ-ын иргэн Жастин Капла тэргүүтэй гурван хүнийг татвараас зайлсхийсэн хэргээр яллаад байгаа. Монголд анх удаа гадны хөрөнгө оруулагчийг ялласан тохиолдол байж магадгүй. Тиймээс ч шүүх хурлын дараа манай түшээд хөрөнгө оруулагчдаа үргээчихлээ хэмээн эмээцгээж байна. Гэтэл асуудал нь гадны хөрөнгө оруулагч гэхээсээ Монголын татварын тухай хуулийг санаатайгаар зөрчсөн, богино хугацаанд хоёр удаагийн давтамжтайгаар 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн эрүүгийн үйлдэл байгаа юм.

Манай Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах цаг нь ирсэн гэдгийг хүн бүр л хэлж байдаг. Гэхдээ заавал Монгол Улсын татварын хуулийг санаатайгаар зөрчсөн хүмүүсийн асуудал яригдах үеэр Ерөнхийлөгчөөс эхлээд нэр нөлөө бүхий эрхмүүд Эрүүгийн хуулийг өөрчлөх ёстой хэмээн зарлан тунхаглаж байгаа нь ямар учиртай вэ.

Жастин Капла нар Монгол Улсад учруулсан хохирлоо барагдуулаад ажлаа хийгээд явж болно. Даанч Эрүүгийн хуульд тийм заалт байхгүй хэмээн буруутгаж байна. Тэдний хувьд үнэхээр улсад учруулсан хохирлоо барагдуулаад явах чадвартай. Гэлээ гэхдээ Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн асуудал ямар ч хариуцлага тооцохгүй өнгөрнө гэдэг байж боломгүй асуудал.

Хөрөнгө оруулалт хийсэн хүмүүст нааштай хандах нь чухал ч гэсэн хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд толгойг нь илдэг байж болмооргүй л санагдах юм. Манай улс төрчид ийм утгатай зүйл ярьж өөрийн орны хууль тогтоомжийг буруутгаж байгаа учраас гадны харах өнцөг ч мөн адил байгаа юм.

Яг үнэндээ Жастин Капла нарын татвараас зайлсхийсэн хэрэг, МИАТ-ийн удирдлагуудын мөнгө угаасан хэрэг бүгд л эрүүгийн хуулиар шийдвэрлэгдсэн гэмт үйлдлүүд. Гэтэл манай улс төрчид Монголын хууль тогтоомж буруу учраас хохирлоо барагдуулаад л болчих асуудлыг заавал хорьж цагдах гэлээ хэмээн гадныхан ойлгуулж байгаа нь харамсалтай.

Тиймээс л өнөөдөр АНУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхийн хэлсэн үгээр иш татаж, Монгол Улсын шүүхийг хэрхэн ажиллахыг цаашид ажиллах болно хэмээн мэдэгдээд авсан. Мөн тус улсын Монгол дахь зарим төлөөлөгчид Монголын шүүх, хуулийн байгууллага шударга ажиллахгүй бол хөрөнгө оруулалтаа татах болно гээд мэдэгдчихлээ.

“Саусгоби Сэндс” компанийн зүгээс 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн асуудлыг Монголын тал дутуу шалгасан учраас гадны мэргэжилтэнг ажлууллаа. Бидний зөв, Монголын хуулийн байгууллагын буруу гээд л хэвлэлээр мэдээлэх болов.

Энэ бүгдийн эцэст Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ажилласан шүүх, прокурор л буруутан болж мэдэх нь. Яг үнэндээ тэд хууль баталдаггүй. Харин баталсан хуулийг л хэрэгжүүлэх, мөрдүүлэх үүрэгтэй ажилладаг. Харин манай улс төрчид баталсан хуулиасаа өөр юм ярьж яваад л хамаг асуудал байна гэж харахаас аргагүй нөхцөл байдал сүүлийн хэдэн хоногт бий боллоо.

Би биш тэд баталсан хууль. Тиймээс л алдаатай байна гэж тайлбарлах байх л даа. Гэвч засвар битгий хэл дахин шинэ хууль батлуулаад мөрдөхөд ч болмоор цаг хугацаа өнгөрлөө шүү дээ.

Ямартай ч Жастин Капла нар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс албан ёсоор өршөөл хүслээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийг талууд гардаж авснаас хойш 14 хоногийн хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлэх хуулийн боломж нээгддэг байна. Одоогоор “Саусгоби Сэндс” компаниас давж заалдах тухай мэдэгдээд байгаа ч Жастин Капла нар Ерөнхийлөгчид илгээсэн  уучлал хүссэн өргөдлөөсөө татгалзаагүй байгаа юм. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын татварын хуулийг зөрчсөн Жастин Капла, Кристобал Дэвид, Хиларион Кажуком нарт өршөөл үзүүлэх хуулийн боломж нээлттэй байгаа гэсэн үг юм.

Энэ тухай тэрээр саяхан өгсөн ярилцлагадаа “УИХ Эрүүгийн шинэ хуулийг баталтал энэ тухай ямар нэгэн уучлал байхгүй. Тэрхүү шинэ хуулиар цаашдаа татвараа нуусан аж ахуйн нэгж нь хариуцлага хүлээдэг байх ёстой, ажилтан нь хэрэггүй” гэх тайлбарыг өгсөн байсныг хэвлэлүүд онцолсоор байгаа.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Татварын асуудал дээр хорих ял оноох нь зөв зүйтэй шийдэл биш. Харин татварын байцаагч хэдэн зуун тэрбум төгрөг дотор нааш цааш үсэргэж, үзэмжээрээ татварын асуудлыг шийддэг хууль байгаа бол тэр хуулиа бид маш хурдан өөрчлөх ёстой” гэсэн тайлбарыг өгсөн байна.

Эндээс л манай хууль тогтоомж алдаатай, буруу гэсэн ойлголтыг гадныхан өгч байгаа билээ. Алдаа байгаа бол цаг алдалгүй засч залруулах ёстой. Түүнээс “манай хууль алдаатай байгаа юм аа. Удахгүй алдаагаа засчихаад та бүхэнд уучлал үзүүлнэ” гээд яриад байж болохгүй л байх.

Энэ л асуудал манай оронд орж ирэх ёстой хөрөнгө оруулалтыг гацааж байгаа болохоос биш хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа шүүх, прокурор, татварын байцаагчид ямар буруу байхгүй. “Саусгоби Сэндс” компанийн хувьд 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэдгийг нь шүүхээс тогтоосон. Тиймээс ч тэрхүү хохирлыг бүрэн барагдуулах ёстой. Ерөнхийлөгчийн зүгээс аж ахуйн нэгжид өршөөл үзүүлдэггүй.

“Саусгоби Сэндс” компани иргэний хариуцагчийн хувиар татварын асуудал дээрээ давж заалдах гомдол гаргаад байгаа. Асуудлыг давж заалдах шатны шүүх холбогдох хуулийн дагуу хянаж шийдвэрлэнэ.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongolchuud 2015-03-05 12:50:14
    Tiim shvv xuuli aldaatai mongotei xvnii omno soxordog, yaduu ard irgedee bol daranguildag iim xuuli gej araichdee
    202.179.11.30
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-03-04 06:50:54
    eebii uuruu ogtsroo xuuliin daguu ajilsan shvvgch nar buruutan boloxnee araichder ene mongol orniig udurdaj ywaa erxmvvd yandaa yana
    112.72.11.113
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2015-02-26 01:30:02
    энд нэг юм байнаа. Монгролчууд өөрсдийгөө өмөөрөөд магтаад байгаа болохоос тэр татвар ногдуулсан, хуулийн дагуу арга хэмжээ авсан гээд байгаа нь худал байдаг юм...
    43.242.240.2
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHINSHUU. 2015-02-25 15:14:56
    mongoliinhoo irgediig bolohoor tatvar tolsongui NOAT-iin ortei ngeed dans haalgana mongoo tol esvel shorond suu geed daramtlaad odor ch utasdaad shono ch utasd...
    182.160.4.81
    Мэдэгдсэн Хариулах
  • боб 2015-02-25 12:09:28
    35 тэбумаа төлчих тэгээд яарий
    112.72.13.51
    Мэдэгдсэн Хариулах
  • зочинф 2015-02-25 05:31:43
    ТЭГҮҮЛ НӨГӨӨ ГАР УТАС ХУЛГАЙЛААД 7 ЖИЛ АВДАГ ЭМЭГТЭЙГ СУЛАЛЬЯАААААААА
    182.160.34.252
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen  2015-02-25 00:55:17
    Gol ni ehleed 200 ter bum iin zorchil gej baisnaa 2 udaa hasagdaad 30 terbum bolson yagad tiim ih zoruutei baigaagaa tatvariihan tailbarlaagui. Ugaasaa shantaaj...
    36.2.140.163
    Мэдэгдсэн Хариулах