Нэг хэсэг төрийн албанд ажиллах хүсэлтэй бол заавал цэргийн албан хаасан байх ёстой гэсэн шаардлагын дагуу залуус цэрэгт ихээр явдаг болоод байлаа. Тэгвэл одоо төрийн албан хаагч болохын тулд заавал Уйгаржин Монгол бичгээр уншиж, бичих өндөр чадамжтай байх шаардлагатай болж байна.
Монгол хэлний тухай хуулийн төсөл УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө батлагдаж амжсан. Улмаар ирэх долдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэхээр болоод байгаа. Гэхдээ иргэдийг шууд Монгол бичгээр бич гэж шаардахгүй байгаа гэж хууль санаачлагч тайлбарлаж байсан. Харин төрийн албан хаагчийг заавал ч үгүй Монгол бичгээр бичдэг, уншдаг байх ёстойг батлагдсан хууль нь шаардаж байгаа юм.
Учир нь төрийн бүхий л албан бичгүүд бүгд кирилл болон Монгол бичгээр бичигдэх болсонтой холбоотой. Мэдээж бичигдсэн албан бичгээ уншиж ойлгохгүй хүн төрийн албан хааж болохгүй шүү дээ. Тиймээс л Монгол бичгээ мэдэхгүй хүн төрийн албанд тэнцэхгүй болж байна гэж ойлгож болно.

Ами
Olloo.mn
Olloo.mn