200 саяын үнэтэй гомдол ...

“400 мянган төгрөгийн үнэтэй бухимдал” гэсэн нийтлэлийн гарчигийг уншаад яагаад ч юм “200 саяын үнэтэй гомдол” гэх бичвэр толгойд орж ирэв. Бид шүүхийн шийдвэрээс өмнө тэднийг яллачихаад, дараа нь гэмт буруугүй болмогц нь ганц удаа ч болов уучлалт гуйж байлуу даа. Нэг хэсэг эх орноосоо урвагч болж, хэвлэлээр чичлүүлж байсан хурандаа В.Нямханд 200 сая төгрөг нэхэмжилж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна.

Түүнийг муу, муухайгаар бичээгүй хэвлэл тун цөөхөн биз. Тагнуулын Ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байгаад албан тушаалаасаа чөлөөлөгдөөд нэг их удаагүй байхад нь Хятадын тусгай албанд мэдээлэл дамжуулсан, тагнуулын байгууллагын хууль, журам зөрчсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн хоёр жил гаруйн хугацаанд шалгаж, хорьж цагдсан ч эцэстээ шүүхээс гэм буруугүй болохыг нь тогтоогоод л өнгөрсөн.

 Хоёр жил гэдэг урт хугацаа. Энэ хугацаанд тэрээр тагнуулын байгууллагад ажиллаж байсныхаа ачаар бие эрхтэн болоод эд материалын асар их хохирол амссан. Тиймээс ч алдсан цаг хугацааныхаа хохирол хэмээн төрөөс 200 сая төгрөг нэхэмжилж. Хурандаа В.Нямхандын хувьд хуулийн хүн учраас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх мэдлэгтэй байж. Харин энэ зүйлийг мэдэхгүй бүх насаараа хохирч яваа хэчнээн иргэд байдаг бол. Яг л Ж. Барамсай гуайн “Шорон дотроос өшөө авагчид байдаг юм биш биз” хэмээх цуврал нийтлэл гардаг шиг хилсээр гүтгэгдэж амьдралынхаа олон арван жилийг хуулийн байгууллагын үүд сахиж өнгөрөөсөн “гэмгүй буруутан”-ууд хэдээр тоологдох бол. Тэдний гомдол хэдэн төгрөгөөр хэмжигдэх бол. Эсвэл хэмжих аргагүй юу.

Манайд шүүхийн шийдвэр гаргахаас өмнө бусдыг буруутгаж, ялладаг, гэмт хэрэгтэн, ялтан болгодог тогтолцоо оршин тогтносоор байгаа учраас тэдний хохирлыг хэмжих, барагдуулах боломж байхгүй гэж бодож байна. Харин алдсан цаг хугацаа, нэр хүндээ сэргээлгэхээр шүүхэд хандах хүн байна гэдэг нь цаашид хилсээр гүтгэгдсэн хүн бүрт ийм боломж бий гэдгийг хэлж өгч байгаа нь сайшаалтай.
 
Ами
Olloo.mn
   
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • er 2015-02-25 14:08:50
    Ee burkhan mini.shoron dotor surwaljlaad uzwel 100 yaltni 85 ni gutgegdsen baigaa yum daa Tiim baihad shuugchiin tsalin 3000000 garui bolj baidag.ard olon bosn...
    122.201.21.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганбаатар 2015-02-25 09:08:06
    Зөв байна. Төрийн нэр барьж хүн хэлмэгдүүлж хохироож дарамталдаг новшнуудтай нэгийгээ үз
    27.123.214.114
    Мэдэгдсэн Хариулах
  • залхаалтыг даван гарчээ 2015-02-25 08:24:09
    зөв нэхэмжлэх хэрэгтэй хүнийг хохироосон бол холбогдох албан тушаалтан хариуцлагаа хүлээх хэрэгтэй зарим нь залхаад хэрэг хүлээдэг бол Нямханд харин тэгсэнгүй
    183.177.97.21
    Мэдэгдсэн Хариулах
  • Ж 2015-02-25 07:52:35
    ӨГӨӨЧЭЭ. ЭЛБЭГДОРЖ ЧИ ОЛОН ХҮНИЙГ ХЭЛМЭГДҮҮЛЖ БГАА ШДЭЭ.ЧИНИЙ ОЙМС ГОДОЛЗОХ ӨДӨР ИРНЭЭ
    103.229.122.77
    Мэдэгдсэн Хариулах
  • turuu 2015-02-25 07:43:43
    Demjij bn, zaaval yalaarai
    202.170.80.25
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2015-02-25 07:38:15
    tsagdaa shuugch nar huniig er n helmegduulehdee sain unen munuur shuudeggui jiriin irgediig hohiroodog n unen
    203.91.116.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Солиорсон 2015-02-25 07:25:21
    Хурц нь нотолгоонуудыг нь устгаж өгч л дээ тэгээд л одоо том дуугарч байгаа хэрэг
    112.72.13.233
    Мэдэгдсэн Хариулах
  • Хэлмэгдэгч 2015-02-25 06:51:00
    Ийм төрийг тэгж хашраах хэрэгтэй. Үнэхээр хэлмэгдсэн бол энэ шударга.
    202.170.71.163
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-02-25 03:58:40
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.164
    Мэдэгдсэн Хариулах