Эрүүл байхад өлсгөлөнг хэзээ ч зарлаж болно
Уржигдар шөнийн 00:50 цагт Гацууртын ордод олборлолт хийхийг эсэргvvцэж өлсгөлөн зарлаад байсан “Босоо хөх Монгол” бvлгэм, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний өлсгөлөнг хvчний байгууллагынхан зогсоож тэдний амь насыг эрсдэхээс өмнө арга хэмжээ авчээ. Тодруулбал, хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө 13 хоног өлсгөлөн зарласан дээрх төрийн бус байгууллагын долоон гишvvнийг тус өдөр албадан эмчилгээнд хамруулж, бvгдийг нь Чингэлтэй дvvргийн эмнэлэгт хvргэж эмчилгээ хийж эхэлсэн гэсэн vг.

Гэтэл цахим ертөнцөөр цагдаа нарыг өлсгөлөн зарласан хvмvvст хvч хэрэглэж бараг л өнгөрсөн 2008 оны долоодугаар сарын 1-н шиг vйл явдал боллоо гэж бичиж байв.

Уг нь төр засаг өлсгөлөн зарлаад байсан хvмvvсийнхээ амь нас, эрvvл мэндэд санаа тавьж тэдний энэхvv өлсгөлөнг хvчээр зогсоосон хэрэг шvv дээ. Vvнийг нь найман настай балчираас наян настай чавганц хvртэл ойлгохоор vйл явдал баймаар юм.

Д.ВААНЖИЛ: ХЭВЛЭЛИЙНХЭН БОДИТ VНЭН МЭДЭЭЛЛИЙГ АРД ТVМЭНД ӨГӨХ VVРЭГТЭЙ

Уржигдар шөнө газар дээр нь байсан иргэн Д.Ваанжил бидэнтэй утсаар холбогдож дараах зvйлийг ярьсан юм. Тэрбээр “ Шөнө унтах гээд хэвтэж байтал нэг танил маань “цаана чинь өлсгөлөн зарласан хvмvvсийг цагдаагийнхан хvч хэрэглэн авч явах гэж байна” гэж хэлсэн. Ингээд би хувцаслаж Хэлмэгсдийн хөшөөг зорьж очиход маш олон хvн цугларсан байсан. Гэхдээ өнөөдөр цахим ертөнцөөр гарч байгаа шиг ямар ч хvч хэрэглэсэн vйл явдал болоогvй гэдгийг тэнд байсан олон жирийн иргэд гэрчлэх байх. Гэтэл зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслvvд болсон vйл явдлыг гуйвуулж олон нийтэд худал мэдээлэл өгөөд байгаа учраас нэр бvхий гурван сонинд хандаж болсон явдлыг vнэнээр өчихийг хvссэн нь энэ. Өөрөөр хэлбэл, ямар ч мөргөлдөөн бололгvй цагдаагийнхан өлссөн хvмvvсийг эмнэлэгт хvргэх гэж л эргэн тойронд нь хамгаалалт авсан. Хэрвээ хамгаалалт аваагvй бол гадна зогсож байсан хэн нь vл мэдэгдэх залуус vймээн самуун дэгдээх магадлалтай байсан. Яг vнэндээ газар шороогоо хамгаалан тэмцэж байгаа ч хvний амь нас эрvvл мэнд гэдэг хамгаас чухал шvv дээ. Тиймээс та бvхнийг болж буй vйл явдлыг бодит vнэнээр нь олон нийтэд мэдээлж өгөөч гэж л хэлэхийг хvссэн юм” гэв. Юутай ч тухайн орой байсан олон хvн ямар ч хvч хэрэглэсэн зvйл болоогvй гэдгийг ч хэлж байсан юм. Харин “Босоо хөх Mонгол” бvлгэмийхэн цагдаагийнхан өлсгөлөн зарласан хvмvvсийг хvч хэрэглэн тараалаа гэсэн юм.

ШИНЖЭЭ: ЦАГДАА НАР ХVЧ ХЭРЭГЛЭСЭН

Зөвхөн Монголынхоо төлөө, өөр юуны ч төлөө бус, өөрийнхөө хар амины төлөө бус, эх орныхоо төлөө тэмцэж, 13 хоног өвлийн хvйтэнд гадаа, хөлдvv цементэн дээр, сайхан сэтгэлт олон тvмний өгсөн хөнжил, эсгийнээс өөр салхи жавар хаах зvйлгvй өлсгөлөн зарлаж байсан 8 эх орончдыг минь 2015.02.24-ны шөнийн 12 цаг өнгөрч байхад цагдаа нар тусгайгийнхантай хамтран албадан Чингэлтэй дvvргийн эмнэлэг рvv авч явлаа.
Эх орончид 12 хоногийн турш гадаа өлсөж байсан бол өнөөдөр өдөр олон өдрийн турш хураалттай байсан гэрээ барьж, дулаацан бvлээцэж, тэмцлээ цааш vргэлжлvvлж байлаа.

Гэтэл төрийнхөн эх орныхоо төлөө тэмцэгчдэд харин ийм хариу барилаа. Өлсгөлөн зарлаж байгаа эх орончдын арын албанд ажиллаж байсан залуус цагдаагийнхан ирэхэд бvгд гэрээ тойрон зогсч, эх орончдыгоо хамгаалж байв. Гэтэл тэднийг бас цагдаагийнхан хvч хэрэглэн тарааж, заримыг нь авч явлаа. Монголчууд минь бид өдий хvртэл ямар нийгэмд амьдарч ирсэн юм гэв.

Энэхvv мэдээлэл гарсны дараа ЦЕГ-аас доорх мэдээллийг хийсэн юм.

Б.БААТАРХVV: ӨЛСГӨЛӨН ЗАРЛАСАН ИРГЭД УХАМСАРТАЙГААР ЗАХИРАМЖИЙН ШИЙДВЭРИЙГ ХVЛЭЭЖ АВСАН

ЦЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Б.Баатархvv "Өлсгөлөн зарлаж буй зургаан иргэний биеийн байдал дордож, цаашид хvний амь нас эрсдэх нөхцөл vvссэн болохыг эмнэлгийн байгууллагаас тогтоосон тул Чингэлтэй дvvргийн Засаг даргын захирамжаар албадан эмчлэх шийдвэр гаргасан. Энэхvv захирамжийн дагуу бусдын амь нас эрvvл мэндийг хамгаалахын тулд цагдаагийн байгууллага хамгаалалтад гарч ажилласан. Албадан эмчилгээнд хамруулах тухайг өлсгөлөн зарласан танилцуулахад ухамсартайгаар хvлээн авч, сайн дураараа эмнэлгийн байгууллага руу явсан. Мөн өлсгөлөн зарласан иргэдийг дэмжиж байсан бvлгэмийн гишvvд болон бусад дэмжигчид өөрсдийн санаачлагаар барьсан гэрийг буулгаж авч явцгаасан. Ямар нэгэн vйл ойголцол, зөрчил гараагvй.

Нэг зvйл нэмж хэлэхэд анх найман гишvvн өлсгөлөн зарлаж эхэлсэн боловч нэг иргэн эрvvл мэндийн шалтгаанаар өлсгөлөнгөө зогсоосон. Ингэснээр долоон иргэн өлсгөлөнгөө vргэлжлvvлж байсан. Гэвч цагдаагийн бvрэлдэхvvнийг очиход нэг иргэн нь байхгvй байсан. Улмаар шөнө эмнэлэгт ирж сайн дураараа эмчлvvлэх болсноо мэдэгдсэн"гэсэн юм.
Юутай ч Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хамгаалалтын газрынхан дээрхи иргэдийн аюулгvй байдлыг хангаж, эмнэлэгт хvргэсэн нь энэ аж. Угтаа бол өлсгөлөнгийн улмаас хvний амь насанд аюул учруулахаар байвал албадан эмчилгээнд хамруулах учиртай.

Хэдийгээр дээрх нэр бvхий хvмvvс Гацууртын ордыг ашиглахыг зөвшөөрөхгvй, Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг эсэргvvцэн өлсгөлөн зарлаж байгаа ч тэдний амь нас хамгаас чухал гэдэг нь бодит vнэн.
Товчхондоо эрvvл байхад дахиад эсэргvvцэн тэмцэх цаг олдоно гэдгийг өлсгөлөн зарласан хvмvvс ойлгосон учраас тэд өнөөдөр эмчлvvлж буй хэрэг. Харин зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар өлсгөлөн зарласан хvмvvс нэр бvхий улс төрчдийн явуулгаар өөрсдийнхөө амь насыг зольж байгаа гэж байсан юм. Энэ нь бас vнэний ортой байж ч мэднэ. Өөрөөр хэлбэл, уул уурхайн компаниудыг шантаажилж мөнгө олдог хэсэг бvлэг хvмvvс ч энэхvv өлсгөлөнгийн ард байсан юм билээ.


Р.Төгс
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.