"Босоо хөх Монгол"-ынхон тэр шөнө юу болсныг ярив
Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах, Ноён уулыг ухаж, Гацууртын ордыг ашиглахыг эсэргүүцсэн иргэд Хэлмэгдэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлаад 10 хоносны дараа Цагдаагийн хүчээр эмнэлэгт хүргэгдсэн билээ.

Эл явдал болсон шөнийн маргааш нь Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийж, "Босоо хөх монгол" ТББ-ын гишүүн долоон иргэнийг эрүүл мэндийн байгууллагын шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулсан , тэднийг албадан эмчилгээнд хамруулах шийдвэрийг танилцуулахад тус иргэд өөрсдөө сайн дураараа эмнэлгийн байгууллагад очсон мөн "Босоо хөх Монгол" ТББ-ын гишүүд өлсгөлөн зарлаж буй газарт барьсан гэрээ өөрсдөө буулгаж авч явсан гэнэ. Энэхүү арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллага, өлсгөлөн зарлаж буй иргэд болон тэднийг дэмжигч иргэдийн хооронд ямар нэгэн үл ойлголцол, зөрчил гараагүй хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл албадан эмчилгээнд баригдан явсан “Босоо Хөх Монгол” бүлгэм, Ноён уулаа аваръя” хөдөлгөөн болон иргэдийн төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийж, Цагдаагийн Ерөнхий газраас хийсэн мэдэгдлийг няцаалаа. Уг хэвлэлийн хуралд  “Босоо хөх монгол” бүлгэмийн тэргүүн  П.Шинжээравдан, тус бүлгэмийн Удирдах зөвлөлийн гишүүн Э.Төмөрхуяг, Ц.Баяраа, болон “Ноён уулаа аваръя”  хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид тэргүүтэй иргэд байлаа.


Тэд Ноён уулаа аврахын тулд суулт, хийж улмаар өлсгөлөнгийн хэлбэрт шилжсэнээ дурьдаад нэгдүгээр сарын 23-ны шөнө юу болсон, тэднийг барьж яван байцаасан тухай ярив.
Тодруулбал, эдгээр иргэд Ноён уулын бүс дэх Гацууртын алтны ордыг стратегийн орд болгож, алт олборлуулахыг эсэргүүцэх, “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг өөрчлөхийг эсэргүүцэн, нэгдүгээр сарын 26-ны өдөр Чингисийн талбайд цуглаан хийж, Төрийн гурван өндөрлөгт дээрх хоёр асуудлаар шаардлага хүргүүлсэн ажээ.
 
 Уг шаардлагын хариуг өгөөгүй тул хоёрдугаар сарын еснөөс  хууль, уул хоёроо хамгаалах тэмцлээ дахин үргэлжлүүлж, Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд суулт зарлаж, маргааш нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад дахин хүсэлт, шаардлага хүргүүлсэн байна. Тэд өлсгөлөн зарлаад 13 хоносон ч төрийн өндөрлөгүүдээс тэдэнд ямар нэгэн хариу ирүүлээгүй байна.
 
Иймээс дахиад л  энэ сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт, УИХ-ын өргөдлийн байнгын хороонд албан шаардлага дахин хүргүүлсэн ажээ.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан гурван удаа хүсэлт, шаардлага хүргүүлсэн ч ямар нэгэн хариу өгөөгүй учраас өлсгөлөнгөө үргэлжлүүлсээр нийт 13 хоног болсон байна.
 
Гэвч өнөөдрийг хүртэл тэдэнд хэн ч хариу ирүүлээгүйн дээр энэ сарын 23-ны шөнө тэднийг цагдаа, тусгайгийнхан хүчээр тараасан ажээ.
 
Энэ талаар тэд “13 хоногийн турш өвлийн хүйтэнд гадаа, хөлдүү цементен дээр хоносон бөгөөд өлсгөлөнгөө эхлүүлээд 2-3 хонож байхдаа Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандан гэр барих зөвшөөрөл хүссэн ч зөвшөөрөл олгоогүй, үүгээр ч зогсохгүй цагдаагийн байгууллагаас машинууд дээрх тугаа буулга, автомашин тавьсан байсан зогсоолыг чөлөөл гэх зэргээр бидний тэмцлийг хааж боох гэсэн оролдлого хийж байлаа. Ийнхүү бид тэмцсээр байсан бөгөөд 2015.02.23-ны өдөр хэвлэл мэдээллийн байгууллагад хандан Хэлмэгдэгсдийн хөшөөн дээр хэвлэлийн хурал хийж, хуурай өлсгөлөнд шилжих болсон тухайгаа албан ёсоор мэдэгдэж, тэр өдрөө олон хоног хураалттай байсан гэрээ барьж орсон. Гэрээ барьж орсноор олон хоног гадаа өлсгөлөн зарлан хэвтэж,  дулаанаа алдсаар байсан эх орончид дулаацан, бүлээцэж, энэ бүхнийг харсан Монголын ард түмний сэтгэл нь бас дулаацаж байсан юм.
Гэтэл ердөө тэр шөнө 00.00  цаг өнгөрч байхад маш олон тооны цагдаа тусгайгийнхан ирж, бүслэлт хийн, өлсгөлөнг албадан тараасан юм. Түүгээр ч зогсохгүй эх орончдыг хамгаалж байсан хүмүүсийг баривчлан авч явсан. Өлсгөлөн зарлаж байсан хүмүүсийг өөрсдөө сайн дураараа өлсгөлөнгөө зогсоож, эмнэлэг явсан мэтээр илт худал ташаа мэдээлэл цацуулж байна”  гэв.

Иймээс тэд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатарыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/87 захирамжийн заалтуудыг биелүүлэхдээ илт гуйвуулан, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264-р зүйлийн 2,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 -р зүйлийн 2-ийг,
Мөн ямар ч хууль дүрэм журам зөрчөөгүй байсан “Босоо Хөх Монгол” бүлгэмийн гишүүн Э.Төмөрхуяг, Х.Бээжин, Ц.Баяраа, Б.Булганбаяр нарыг шалтгаангүйгээр баривчилж, мэдүүлэг авсан, автомашин хураан авсан, автомашинд нэгжлэг хийж эд зүйл хураан авсан, гар утас хураан авч, доторх мэдээллүүдийг нь шалган, хувийн нууцад халдсан.
 
Мөн цагдаагийн хэлтсийн 102 тоот өрөөнд Э.Төмөрхуяг, Х.Бээжин, Б.Булганбаяр, Ц.Баяраа нарыг эрүүгийн гэмт хэрэгтэн мэтээр үзэж 10 хурууны хээ болон фото зургийг нь хууль зөрчин авсан.
 
Энэ үйлдлийг зөвшөөрөөгүй Х.Бээжингийн хоёр гарыг нь мушгин, хүч хэрэглэж фото зургийг нь авах гэж хүчирхийлсэн.
 
Эдгээр үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 149, 151-р зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж байна.
 
Иймд Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатарыг ЦЕГ-ын дотоод хяналтын хэлтэс болон АТГ-т шалгуулахаар өгч байгаагаа өнөөдөр мэдэгдсэн юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • үнэний эрэлч 2015-03-29 23:11:33
    Чингэлтэй дүүргийн засаг дарга Ганболд чинь хужаа цустайшд.Юу гэж жагсагчдын талд үйлчлэхэв.НЗДТГ-н төрийн сангийн дарга бхдаа их ч идсэн луйварчин.
    112.72.13.23
    Мэдэгдсэн Хариулах
  • Zoo 2015-03-27 23:07:27
    HARAH TSARAINII BISH ULS uneheer eh ornoo hamgaalj bgaa bol yahaw ternees UIH bolon suudal goridoj bgaa bol uneheer ene bgaa ulsaas doloon door uls
    188.109.141.62
    Мэдэгдсэн Хариулах
  • Demjij bna 2015-03-16 04:46:15
    demjij bna shuu
    103.26.195.238
    Мэдэгдсэн Хариулах
  • зоцин 2015-03-02 01:59:25
    уул уурхайн салбар шантааж хийгсдээр хэзээ ч дутахгүй бололтой. уутны амыг нээгээд л баялаг цутгаад ирэх юм шиг санагсад улам олшрох төлөвтэй. буу тавьж, нум су...
    103.26.192.146
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-02-26 05:41:28
    Хэнд ч хэрэггүй новшнууд.
    182.160.36.80
    Мэдэгдсэн Хариулах
  • tsegi 2015-02-25 23:36:06
    Hiih yum aa olj yadsan heden tsaas harsan shahaj daramtlan ur dund hurne gej naidsan nuhduudiin hiij baigaa ajil. tegeed ch ulsgulun bol odoo hotsrogdson arga.
    202.21.120.146
    Мэдэгдсэн Хариулах
  • гар хөл 2015-02-25 17:23:48
    Монголыг Украины араас оруулахаар турхирч байгаа нацистуудаа боль Та нар бол жинхэнэ ард түмний дайсан Та нар нэг ч хүнд цалин өгч нэг ч бүтээн байгуулалт хийж ...
    199.217.117.203
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-02-25 16:05:22
    Noon uulaa oir haviin yunuudtai ni hamt TVr sain tusgaad haruulaach hu.
    43.242.243.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-02-25 15:29:44
    " хууль, уул хоёроо хамгаалах" - aar temtsene gej baina. хууль, уул хоёроо хамгаалах uureg Undsen huuliar turd, Zasgiin gazart daalgagddag. Tur hiihgyig ed h...
    98.169.53.243
    Мэдэгдсэн Хариулах
    • /// 2015-02-26 07:50:38
      Zasgiin gazar hezee tiim uym hiideg bolchoo ve
      202.131.225.51
      Мэдэгдсэн Хариулах
  • vmbvv 2015-02-25 14:16:16
    Uher mongolin uursdiin hiisen songolt odo yay gh ve de garaad vg ee ch helj chadahgui ombvvnvvd
    150.129.143.10
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!!!!!!!!! 2015-02-25 13:19:59
    Ard tumen mene yund hoishoo suuna ve.bosoj toriin ergelt hiih tsag. Boljee! !!!!!!!!!!
    103.10.22.242
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-02-25 11:40:35
    ee MGL-da ed nar yamar 1 yum avad ulsu l bz.hamgin gol baigal,usa ongonor n avch uldehin tulu bidni umnus temtsej bgag oilgoh heregtei.nugu ouytolgoi yu bolov o...
    112.72.13.255
    Мэдэгдсэн Хариулах
  • X 2015-02-25 10:03:21
    МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЭХ ОРОН ГАЗАР ШОРООНЫХОО ТӨЛӨӨ ТЭМЦЭХ ЦАГ БОЛСОН ОДООГИЙН ТӨРИЙН ТОМЧУУДЫГ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ХИЙХЭД МАХН-Н УДИРДЛАГУУД БУРУУГАА ХҮЛЭЭГЭЭД АЛ...
    202.131.226.194
    Мэдэгдсэн Хариулах
  • df 2015-02-25 09:21:27
    ta nar odo bolioche ashiglah gazar ni noen uulnaas zaitai gazar gesen bitgii ard tvmnii tolgoig ugaagaad baigaach oyu tolgoigoo huwii ni nemegdvvleh tal deer te...
    182.160.5.150
    Мэдэгдсэн Хариулах
  • баатрууд 2015-02-25 09:01:06
    өлссөн , турсан шинж байна уу ? энэ баатруудад ?? :)
    103.229.176.131
    Мэдэгдсэн Хариулах
  • rere 2015-02-25 08:37:07
    ZUV, MASH ZUV, AMJILT HUSEYE
    183.81.171.147
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-02-25 08:24:16
    zuv zuv odoo ene erh medlee buruu ashiglaj bgaa humuust hariutslag tootsoh tsag n irsen gej bodoj bn.
    62.216.150.20
    Мэдэгдсэн Хариулах
  • qqqqqq 2015-02-25 08:11:39
    za heden teneguud oorsdiigoo baatar bolson met aashlah yum
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Баатар 2015-02-25 08:06:51
    Улс эх орон гэсэн хүмүүст бүү өсрөх нэр ямар хамаатай юм
    202.170.68.34
    Мэдэгдсэн Хариулах
    • нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох 2015-02-25 09:29:24
      нарийн ярих юм бол эх орноо хайрлаж байгаа нь гээд хоролдог хүмүүс бна шүү дээ , тэрийгээ ойлгох толгой даанч байхгүй
      103.229.176.131
      Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-02-25 08:05:32
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Сүнгууль 2015-02-25 08:04:03
    Энэ ТББ сонгуулиар 99% АН төлөө санал өгсөн гэдэгт итгэлтэй байна. Хүнийг биш намыг сонгодог бохир хуулийг өөрчлөх хэрэгтэй:
    203.194.114.106
    Мэдэгдсэн Хариулах
  • za 2015-02-25 07:50:17
    Ulsiinhaa niisleliin nertei ene Beejin ulsdaa ochij suultaa hii. Tanai hyatadad asuudal zunduu bn, bidnii heregt buu orolts
    122.201.28.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Z 2015-02-25 07:39:10
    Ulsuhuus oor hiih ajil baidaggui yum baihdaa, bi ajil hiihgui bol tsalin orlogogui hetsuuhen l boloh geed baihiin. Yamar uchirtai baidag yum bol do
    202.131.232.18
    Мэдэгдсэн Хариулах
    • temtsel zuvuu 2015-02-25 12:06:10
      aan tanaas arail urgun tsar hureetei gun bodoodl tegj bgaa bolov uu
      59.85.125.222
      Мэдэгдсэн Хариулах
    • Монголын ид шид 2015-02-25 09:04:05
      Энэ бол манай Монголын нийгмийн нэг ид шид ! Төрийн алба хашиж , төсвийн цалингаар амьдардаг мөртлөө, хауст амьдарч, лексус унана ...
      103.229.176.131
      Мэдэгдсэн Хариулах