Дааганаас бус, даравгараасаа гэдэг дээ
Эдийн засаг “хэвтэрт” орлоо хэмээн хүн бүхэн ярьж байна. Амтай болгон шүү. Гэхдээ яаж хэвтэж, өвчилснийг тэд тайлбарлаж чадахгүй. Улстөрчид үргэлж л эдийн засаг хямарлаа гэж яриад байгаа учраас тэд тэгж л ойлгодог. Ард түмнийг өрөнд орууллаа хэмээн улстөрчид ярихаар иргэд ч тэгж ойлгоно. Бүтээн байгуулалт хийхгүй байна гэж шүүмжлэхээр нээрээ хийхгүй байгаа юм байна гэж ойлгоно. Улстөрч хүний үг ийм хорлонтой. Болж байгаа бүхнийг болохгүй байна гээд ярьчихвал болохгүй байгаа юм байна аа гэж тэд ойлгоно. Болохгүй байгааг болгочихсон гэж яривал нээрээ л болгоод байна гэж ойлгох жишээний. Учир нь тэд эдгээр эрхмүүдийг өөрсдийг нь төлөөлж төрд суу гэж явуулсан учраас үг үйлдэл болгонд нь итгээд байгаа юм.
 
Сайхныг харлуулж, харыг цагаан болгосон ч тэд итгэсээр л байх. Тиймдээ ч Э.Бат-Үүл баатрын хэлдэгчилэн хэвлэлээр үгээ бодож хэлэх хэрэгцээ шаардлага гишүүдэд байна. Яагаад гэвэл ард түмэн тэднийг чагнаж бай­гаа. Тэд итгээд явуулсан учраас тэр хүнийхээ үгэнд л итгэнэ. Буруу ч, зөв ч. УИХ-ын гишүүдийн нэр хүнд нь өдрөөс өдөрт унаж 76 хуц ухна гэж хэлэгдэх хүртлээ нэр хүнд нь унасан нь нарийндаа бол өөрсдийнх нь хэлсэн ярьсан үг, үйлдлээс болсон. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг хүн бүхэн хүндэлдэг хайрладаг байлаа. Гэтэл эрх баригчдад уурлахдаа хэлэх хэлэхгүй муу муухай үг хэлж, дайрч давшилдаг болсноос хойш тэр хүний талаархи нийгмийн ойлголт эрс өөрчлөгдөж, үглээ хэрүүлч, “яхир” гэх хачин муу тодотголууд дагадаг болсон байна. Өнөөдөр парламентын ордноос гараад л тэр хүн үнэ хүндгүй зүгээр нэг “өвгөн” болж хувирч байгаа юм. Уг нь тулхтай, буурьтай төрийн түшээ хэвээр үлдэх боломж байсан ч үг, үйлдэл нь түүнийг ингэж хорлосон хэрэг.

Үг гэдэг ийм л хүчтэй. Эдгээр эрхмүүдийн араас улс төрд бэлтгэгдэж байгаа маш олон залуус бий. Зарим нь цэвэр өөрийнхөө хичээл зүтгэл, мэдлэг чадвараар улс төрд бэлтгэгдэж байгаа бол нөгөө хэсэг нь яг ийм хоржинтой замаар урагшилж байна.
 
Хоосон алдар нэр хөөцөлдөж, амбийцална. Цахим ертөндөд ухаантай харагдах гэж хичээнэ. Бичиж байгаагаасаа эхлээд нэг л худлаа. Мэдэхгүй сэдэв гэж байхгүй ээ, тэдэнд. Байхгүй бэрхшээлийг байгаа болгож, нийгмийн эмзэг сэдвээр тоглолт хийчихвэл өөрийг нь мундаг улстөрч болох юм байна гэж хүмүүс харна гэх гэнэн ойлголттой. Түүндээ ч бүрэн автчихсан. Муухайгаа маш мэдрэмжтэй нууж чадна. Сайныг саар болгоход бүр гаршчихсан. Албан тушаалтанд өнгө засч, ард түмний өмнө худлаа дүр эсгэх аргад бүр гарамгай гэж жигтэйхэн. Яг л улс төрд ороод өөдөө дээшилдэггүй, өөрийгөө бодсоор дуусдаг бараан түүхтэй улстөрчдийн замаар урагшлахыг илүүд үзэж байгаа юм. Амар хялбар амьдрал, амархан дээшлэх замыг сонгосон нь тэр. Зарим нэг нь бүр энэ замаар урагшилсаар суудалд суучихсан. Мөнгө өгнө, мөнгөөр худалдаж авна. Дараа нь ард түмнээс сонгогдсон хэмээн бүлт үсэрнэ. Тэгээд худлаа ярина. Хуурамч инээд тодруулж ард түмнийг эвийлнэ. Хамгийн сүүлийн жишээг яръя.
 
Саяхан цахим ертөнцөөр тал талх авдаг, нохойн мах худалдаж авч иддэг, ургамлын тос граммаар авдаг талаар баахан улстөржив. Бичлэгийг нь цацаад л энэ чинь юу болж байна хэ­мээн гайхсан хүмүүс дүүрэн байлаа. Шинэчлэлийн Засгийн газар ингэж ард түмнийг аллаа хэмээн улстөржүүлэв. Бүр нэг нөхөр /улс төрд бэлтгэгдэж байгаа намын залуу боловсон хүчин/ 1000 төгрөгөөр ийм мах авч байна, арай ч дээ хэмээн зураг хөргийг нь оруулан сүржигнэв. Уг нь жинхэнэ улстөрч болох гэж яваа, ард түмний амьдрал мэддэг байсан бол ингэхгүй. Ичнэ. Ийм байлгаж байгаа даа, ийм амьдрал өгсөндөө, үүнийг засч чадахгүй дээ. Ийм амьдрал байсан. Цаашдаа ч байх болно. Байсаар ч ирсэн. Ардын нам засаг барьж байхад ч Ардчилсан нам халааг нь авахад ч байсан. Цаашдаа ч аль ч улстөрийн хүчин гарсан хэн нэгэн, хэсэг бүлэг нь талхаа таллаж, нохойн махаар хоол хийж иднэ. Зөв сэтгэлтэй, зөв бодолтой улстөрч гарч ирэхгүй бол шүү.

...Сайхныг хардуудж, харыг цагаан болгосон ч тэд итгэсээр л байх. Тиймдээ ч Э.Бат-Үүл баатрын хэлдэгчилэн хэвлэлээр үгээ бодож хэлэх хэрэгцээ шаардлага гишүүдэд байна. Яагаад гэвэл ард түмэн тэднийг чагнаж байгаа. Тэд итгээд явуулсан учраас тэр хүнийхээ үгэнд л итгэнэ. Буруу ч, зөв ч. УИХ-ын гишүүдийн нэр хүнд нь өдрөөс өдөрт унаж 76 хуц ухна гэж хэлэгдэх хүртлээ нэр хүнд нь унасан нь нарийндаа бол өөрсдийнх нь хэлсэн ярьсан үг, үйлдлээс болсон. Тухайлбал, УИХ-ын гишүүн ШНямдоржийг хүн бүхэн хүндэлдэг хайрладаг байлаа...

 

Нарантуулын гадуур нохойн махаар хоол хийдэг газар хэдэн арваараа бий. Намайг оюутан байхад ч талхаа талладаг, ургамлын тосыг граммаар авдаг байлаа. Нэг өглөө босоод ирэхэд, Н.Алтанхуяг засаг бариад ийм болчихсон юм биш. Гал дээр гурил хайрч идээд бор хоногийг өнгөрүүлж байсан нийгэм дөрвөн жилийн өмнө ч байсан, өнөөдөр ч байсаар байна. Ганцхан тэд үзээгүй учраас өнөөдөр ингэтлээ гайхаж байгаа хэрэг. Өмнө нь амьдралаас тасархай, ард түмэн яаж туйлдаж байгааг хараагүй учраас махаа граммаар авч, талхаа хувааж байгаа тэр нийгэм гайхшийг нь төрүүлээд байгаа юм.
 
Туслахаа явуулаад хамгийн чанартайгаас нь шилж сонгуулан мах авчихдаг, гаднаас тосоо зөөчихдөг улстөрчид, “хурган” дарга залууст бол энэ бүхэн шинэхэн сонихон байх нь мэдээж.
 
Өнөөдөр тэд хөрсөн дээр бууж ирсэн юм байна. Үүнд нь харин талархая. Ийм амьдрал байдаг юм гэдгийг хожуу ч гэсэн олж харж байгаад нь алга ташин баяр хүргэе. Өөрсдийг нь эрх барьж байхад өлөн зэлмүүн амьдралтай иргэд байгаагүй гэвэл түүн шиг шилдэг онигоо энэ зуунд лав дахиж гарахгүй биз. Үүнийг гайхширч, өнөөдөр бий болсон юм шигээр бодох нь аргагүй, зайлуул. Одоо л тэд амьдрал ямар гашуун юм бэ гэдгийг мэдэж байна.
 
Улстөрч болно гэдэг үргэлж цэцэн цэлмэг ярих бус нохойн махтай хоолноос нь амсч гашууныг нь мэдэрч, граммын тос авч байгаа иргэн бүтэн тос авах боломжийг бий болгох явдал. Үүнийг хожуу ч гэсэн мэдэрсэн бол, ийм байдлаас гаргах гэж явж чадах бол сайшаах байна. Дөрвөн хананы дунд компьютерийн ард суучихаад хэн нэгний шэйрлэсэн бичлэг, авсан зургийг тавих өөр хэрэг. Ингэж улстөрч болдоггүй юм. Гэр хорооллын захын хороололд очоод нулимс дуслуулан уйлж суугаа эмээ, өвөө, эгэл иргэний амьдралыг сонсч түүнийг өөрчлөхийн төлөө явах бүр өөр асуудал. Харамсалтай нь очиж уулзах бус өрөөлийн үгийг өөрийн болгож ярих сонирхолтой залуус цахим ертөнцөөр дүүрэн байна. Ийм улстөрчид хэдэн арваараа тоологдож байгаа нь эмгэнэлтэй.
 
 Ийм замаар бэлтгэгдэж байгаа залуус ч олон болчихож. Телевизийн камер харахаараа ухаантай дүр эсгэж, граммын тос, мах ярихаар улстөрч болчихдог гэж бодож байгаа бол хол эндүүрчээ. Тал талхтай амьдарч байгаагаас долоон дор амьдарч байгаа хүмүүс хар мянга байгаа. Хоногийн хоол олж чадахгүй гудамжинд гуйлга гуйж суугаа хүмүүс захаар дүүрэн байна. Хархорин, Нарантуул захын гадуур хуучин хувцсаа зарж хоногийн хоолоо залгуулж бай­гаа Дорж, Дулмаатай очоод уулз. Гэхдээ үүнийгээ юм үзээгүй юм шиг зарлах хэрэггүй, залуусаа. Энэ үйлдэл чинь эргээд та нарыг инээдэмтэй харагдуулаад байна.
 
Юм үзсэн юм шиг аашил. Уулз, үз дотроо хадгал. Зүрх сэтгэлдээ тэдний зовлонг мэдэрч үүнийг өөрчлөхийн төлөө явах сэтгэлээ бэлтгэ.

Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • aagii 2014-05-29 14:54:49
    Бичсэн нийтлэл чин таалагдсан боловч ямар учиртай энэ гарчиг өгснийг ойлгосонгүй. УИХ болон засагийн газрын ажилтануудаас дээр байна . Чамд амжилт хүсье
    180.149.78.26
    Мэдэгдсэн Хариулах
  • 123 2014-05-28 16:35:45
    gramiin tos tal talh avdag humuus umnu odoo daraa ch bh l bh ..Harin unuudur arai iluu olon hun gramaar tos tal talh avah bolood bh shig bna bas tsahim ertuntsiin hugjil devshiliin achaar hun buhen medeelel soliltsoh bolomjtoi bgaa bhaa.yaah argagui l dor
    62.122.208.185
    Мэдэгдсэн Хариулах
  • zochinzZOCHHHINochinNzzzochinAraaazzzzaa 2014-05-28 16:00:17
    urd omno ch gesen iim l bsan bas hun turj uhej bsan ene harin unen shuu. Harin odoo bol arai turj uheegui lbna.MAN -iin humuus odoo sain yavaad ail bureer orood haraarai tegeed 2016 on gar
    182.160.6.199
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-05-28 11:06:03
    Za daa neg iimerhvv anzaanii, zasgiin gazriin 100 honogiin ehlel, dasaad l amidar gene shvv
    103.26.194.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Bid tegeed yah yostoi we? 2014-05-28 08:46:16
    Ard tumnii amidral saihan bnuu? Umnuhuusuu shinechlegdewuu? Mah, talhaar l jishee awch bgaa bolohoos amidral ulam l dordood tsalin usuhgui bgaag shinechlel ene talaar yarij bolohgui genuu? Ene hend heregtei we? Erh barigchidad amidral saihan bgaa l baih.
    202.179.11.34
    Мэдэгдсэн Хариулах
  • AN-iig magtahuu? 2014-05-28 08:40:32
    setgegdel taalagdahgui bolohoor ustgahaa bolioch.Zahialgatai gedegni batlagdlaa.
    202.179.11.34
    Мэдэгдсэн Хариулах
  • ахмад  2014-05-28 07:43:16
    Ямар ч холбогдолгүй хүмүүс, хүүхдийн зураг оруулж, утга учиргүй хаяг тавьж хэнд ч хэрэггүй зүйл бичиж байхаа болиоч энэ улсад дэмий ярьдаг бичдэг хүмүүс нь олшроод хийж байгаагаа өөлөөд ,хагарал үүсгэх сэтгэлгээтэй хүмүүс их болжээ. Монголчууд эвтэй бай
    112.72.13.214
    Мэдэгдсэн Хариулах
  • Шударга монгол 2014-05-28 06:55:01
    Арай ч дээ. Ядаж өгсөн гарчигныхаа утгыг өөрөө олоод мэдчих. Дараа нь сайтад юм бич гэж зөвлөмөөр байна. Нэр нь тохирохгүй байгаа болохоос биш өнөөдрийн УБ хотын ядуучуудын дүр төрх байна.Гэхдээ үүнд их ялгаатай хандах ёстой.Урьд онуудад 200000 төгрөгний
    27.123.214.117
    Мэдэгдсэн Хариулах
  • цуурхал  2014-05-28 05:45:25
    өнөөдөр улс төрч гэлтгүй амьдрал барзгар байна ш дээ наад үгээ тэр худлаа хуцаад байгаа бат үүл мэт дээ хэл л дээ улаан коммунист гэж хятадыг хэлж байгаад элчин сайдаас нь уучлал гуйх хүртэл юм болоо биз дээ уучлалт ч гуйсан биз дээ даравгараасаа гэж үү
    202.179.13.146
    Мэдэгдсэн Хариулах
  • санаандгүй 2014-05-28 04:56:15
    Хөөрхий гэж үнэтэй биеэ үнэлэгч та ажилгүй болчихно гэж айгаад байгаа юм уу? уурлаад уцаарлаад байх юм бичээгүй л байна даг. Үнэнээс хол зөрөөгүй өөрт чинь хэрэгтэй л мю бичсэн байна ш дээ
    202.180.216.211
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-05-28 04:51:05
    жоол сайн юм хийхээр энэ засагтай холбоотой муу муухай бүхэн нь өмнөх засагтай холбоотой юм уу .үгүй ш дээ. хир хэмжээ ямар байна гэдэг л чухал. ард түмний амьдрал улам муудаад буй бол энэ засгын л буруу бодлого сайн байгаа бол энэ нь илүү байна гэх сэн
    112.72.11.67
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-05-28 04:45:01
    Chuham uneniig heljee
    203.194.114.3
    Мэдэгдсэн Хариулах
  • ARD 2014-05-28 04:23:16
    Hamgiin zuv shiidel bol Parliament nen darui tarah heregtei, hulgaich luivRchdaas burdsen zasgiin gazar uter turgen ogtsroh heregtei!!! Amerikiin sanal luivarddag mashinaar bish ard tumnii hyanalt ni dor songuuliig yavulj ali boloh ner tsever gadaad bolon
    103.26.194.3
    Мэдэгдсэн Хариулах
  • zuvlux 2014-05-28 02:52:58
    Зөв бичсэн байна. Гэнэт өнөөдөр бий болсон юм шиг ярьдагаа болих хэрэгтэй. Юм хийх гэхээр нүд нь хорсдог хүмүүс их хуралд байна. Амжилт хүсье
    124.158.107.39
    Мэдэгдсэн Хариулах
  • shvvvh 2014-05-28 01:52:13
    Vnen vgend hvn oshooto vher ynsand nohoi oshooto 76 gishvvnees yg odoo talhnii vne asyywal hedn medeh bol
    112.72.11.115
    Мэдэгдсэн Хариулах
  • zug 2014-05-28 01:37:14
    bas fortuna-d murgu...
    202.21.112.3
    Мэдэгдсэн Хариулах
  • 1111 2014-05-28 01:30:35
    өнөөдрийн улс төрийг үнэнээр нь бичсэн байна. Амжилт хүсье
    202.179.11.58
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-05-28 01:23:47
    Цахим ертөнцөд ямар ч сэтгэл, жинхэнэ амьдрал байхгүй зөвхөн шоу л байна
    202.21.118.98
    Мэдэгдсэн Хариулах
  • ganga 2014-05-28 01:09:52
    hench uuriinhuu setgel sanaag haach nuuj chadahgui hezee negen tsagt heruulch nymdorj shigl delbe userne uuriiguu busdiin tuluu zoriulaj darj asaaj bjl uls turiin tuhai boddig bh heregtei
    202.126.91.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Хөөрхий 2014-05-28 00:58:05
    Хөлсний муу өчүүхэн бичээч, хямдхан биеэ үнэлэгч...
    103.9.88.235
    Мэдэгдсэн Хариулах
  • догсом 2014-05-28 00:54:29
    Өнөртогтохоо чи улс төрч болбол тэднээс дээр юм бна. учир нь бүх зүйл хаанаас үүдэлтэй гээч зүрхнээс хатуу бмш бусдыг гэсэн зүрх л чухал энэ чамд бна тэдэнд бол байхгүй
    103.26.194.5
    Мэдэгдсэн Хариулах