Шинэ нисэх онгоцны буудлын  нэмэлт санхүүжилтийг шалгана
Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээр”-ийг зөвшилцөхөөс өмнө төслийн хэрэгжилтэд аудитын дүгнэлт гаргуулах, төслийн үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан билээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Б.Болор, Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын алба, Үндэсний аудитын газрын төлөөлөл зэрэг албаны бусад хүмүүс өнөөдөр  “Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал барих төсөл”-ийн үйл ажиллагаатай танилцав.

Монгол Улсын Засгийн Газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд “Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал барих төсөл”-ийг хэрэгжүүлэх 28.8 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг байгуулсан байна. Зээлийн хэлэлцээрийн гэрээнд 2008 оны 5-р сарын 1-ний өдөр гарын үсэг зурсан ба 2008 оны 5-р сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурал соёрхон баталжээ. Хөшигтийн хөндийд баригдах Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын тендерт Японы “Мицубиши Чиёода” компанийн түншлэл шалгарч, 2013 оны 5-р сарын 10-ны өдөр нэг талаас Монголын Иргэний нисэхийн ерөнхий газартай 49.5 тэрбум иений үнийн дүн бүхий ажил гүйцэтгүүлэх бүтээн байгуулалтын гэрээг байгуулсан байна. Бүтээн байгуулалтын гүйцэтгэлийн төлбөрийг Японы хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөс 22.5 тэрбум иен зарцуулж 6.2 тэрбум иений үлдэгдэлтэй, зарцуулалтын гүйцэтгэл 78 хувьтай байна.

Төслийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэхийн тулд 36.85 тэрбум иений нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа бөгөөд тооцооллыг хийж УИХ-ын Байнгын хороодод 2013 оны 4-р сарын 23-нд танилцуулжээ. Одоогийн байдлаар бүтээн байгуулалтын ажил 27.2 хувьтай явж байгааг төслийн захирал Н.Энхбат ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан юм. Мөн тэрээр барилгын ажилтай зэрэгцээд ашиглалтын ажлуудыг хамтад нь шийдэх хэрэгтэй байгааг хэлж байсан юм. Улсын Их Хурлын гишүүд болон ажлын хэсгийн гишүүд ямар шалтгаанаар нэмэлт зээл авч байгааг асууж, бусад шаардлагатай зүйлүүдийг тодрууллаа. Түүнчлэн шинэ нисэх онгоцны буудлыг хугацаанд нь ашиглалтад оруулах тал дээр хамтарч ажиллана гэдгээ Улсын Их Хурлын гишүүд илэрхийлсэн.

Үндэсний аудитын газар төслийн хэрэгжилт, нэмэлт зээлийн тооцоолол үндэслэлтэй эсэх, төслийг бүрэн дуусгахад хангалттай эсэхэд шалгалт хийж дүгнэлт гаргах юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дсөг 2015-02-26 09:04:28
    энд япончууд ямар ч буруугуй. Өмнөх зам тээврийн яамны молиго, худал Самсунг гэгчийг шахан оруулж, японы мөнгийг ихээр идсэн байх
    202.21.106.146
    Мэдэгдсэн Хариулах
  • mgl zaluu 2015-02-26 00:30:40
    japan bol yahav dee hungululttei zeel neriin door todorhoi hemjeegeer munguu zeeluuleed ihenhi munguu guitsetgegch company ni japan uchraas butsaagaad avchikhna...
    203.194.114.239
    Мэдэгдсэн Хариулах
    • яахав 2015-02-26 01:13:10
      тэгээд яахав? япончуудыг хөөж явуулаад өөрсдөө барих уу ?
      103.229.176.131
      Мэдэгдсэн Хариулах
    • XAH 2015-02-26 01:08:35
      Mongolchuud niseh buudaltai bolno?
      207.244.72.201
      Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2015-02-25 18:02:59
    nemelt sanhyyjilt gej u bnaa.harin ch hemnedeg bsn biz dee.ingeed l luivar hiigeed bh um.bathyy ternii tejeesen nohoi enhbat 2 odoo byyr tsagaandaa garaad neree...
    66.58.202.234
    Мэдэгдсэн Хариулах