Н.Эрдэнэчимэг: "1", "5" дугаартай хуванцар сав аюулгүй
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүнсний зориулалтаар ашиглаж байгаа хуванцар саванд шинжилгээ хийжээ. Энэ талаар МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Н. Эрдэнэчимэгээс тодрууллаа.

-Манай иргэд ундны ус, айраг, сүүгээ хуванцар саванд хийж, хадгалах нь түгээмэл болсон. Та бүхэн шинжилгээ хийх савыг хаанаас сонгосон бэ. Хариу нь ямар гарав?

-Иргэдийн хүсэлтийн дагуу хүнсний зориулалтаар ашиглаж байгаа хуванцар саванд шинжилгээ хийсэн. "'Нарантуул" захад худалдаж байгаа 10-120 литрийн багтаамжтай, долоон төрлийн хуванцар савыг сонгон авсан юм. Шинжилгээний хариугаар ийм саванд хадгалсан усан дахь хар тугалганы хэмжээ ДЭМБ-ын зөвлөмж болон манай улсад мөрдөж байгаа стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 60-800 дахин их хар тугалгатай, 1800-6900 дахин их формальдегид агуулж байгаа нь тогтоогдлоо.

-Тэгэхээр ийм саванд хадгалсан сүү, айраг химийн бодисоор бохирдсон гэсэн үг үү?

-Хүнсний зориулалттай саванд формалины үлдэгдэл илрэх ёсгүй. Гэтэл 27-53.43 мг/л хэмжээтэй илэрч байна. Мөн аммиак зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин их байлаа. Саванд хадгалсан сүү, айрганд кадьми 0.001 мг/л-ээс бага, харин хар тугалга сүүнд зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин их, айрганд дөрөв дахин их гарсан. Хар тугалга, химийн бусад бодис нь хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн системийг хордуулан, эд эрхтэнг өвчлүүлэх эрсдэлтэй.

-Иргэд хүнсний зориулалттай хуванцар савыг яаж таньж авах вэ?

- Иргэд "3", "6", "7" гэсэн тэмдэглэгээ код-той, эсвэл огт тэмдэглэгээ, кодгүй, хүнсний зориулалтын бус хуванцар савыг ашиглаж болохгүй. Мөн "2", "4" гэсэн тэмдэглэгээ, код-той хуванцар савыг хэрэглэхээ багасгахыг сэрэмжлүүлж байна. Харин "1", "5" дугаартай хуванцар савыг хүнсний зориулалтаар ашиглахад аюулгүй.

Б.ТӨГС
ЗУУНЫ МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • saraa 2019-11-07 10:26:11
    Uuniig yaj bagasgah be tailbar bna u
    66.181.161.57
    Мэдэгдсэн Хариулах
  • anujin 2016-12-05 13:37:05
    Uur huwantsar sawnii medeelel bna u baiwal dishij uguush
    103.10.22.56
    Мэдэгдсэн Хариулах
  • huvantsar sav ni 2016-09-23 12:19:22
    Huvantsar savnii toroliin talaar heleech
    202.9.41.253
    Мэдэгдсэн Хариулах
  • маралгуа 2016-03-13 04:42:08
    хуванцар савны бүтцийг хэлээд өгөөч
    103.57.95.169
    Мэдэгдсэн Хариулах
  • toog olj harahdaa 2014-05-28 05:09:56
    savnii yoroold golduu baidag. gurvaljin durs dotor too baigaa tuunees ni harna
    202.170.68.131
    Мэдэгдсэн Хариулах
  • 1 dugaartai sav chini haluun zuil hiij b 2014-05-28 05:09:05
    1 dugaartai sav chini haluun zuil hiij bolohgui shuu dee. harin 5 dugaarati ni haluun huiten bolno gedeg bish biluu.ter buriig ni todruulj bichihgui bol manaihan sain gesen geed l haluun tsaigaa zamraad b.na shuu dee.
    202.170.68.131
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-05-28 05:05:50
    1,5 гэсэн дугаартай усны сав манай зах дээр байдаггүй шүү дээ. хаанаас ийм сав олсоноо бичнэ үү.
    202.126.89.172
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-05-28 02:45:08
    энд зураг бна http://mongolnews.mn/i/52378
    103.10.21.42
    Мэдэгдсэн Хариулах
  • tumur 2014-05-28 01:53:52
    naad medeelelee ogtoihon ugchihud yadag bna uneheer irgeded sanaa zovj bga bol kodiig ni haanas harj yaj yalgah yum gedgiig ni delgerengui bichihed yadag bna esvel hydlaa medeelel yumyy
    202.131.225.2
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-05-28 01:43:15
    1 ba 5 dugaariig yaj medeh yum be? zoblooch
    202.55.191.130
    Мэдэгдсэн Хариулах
    • Naraa 2014-10-09 07:52:32
      Zoriulaltiin bus saband hyns hiij shinjleed baihdaa iahab dee ugaasaa l muu garna tegj baihaar ene medeeleliig nariin ogdog boloosoidoo
      202.21.117.178
      Мэдэгдсэн Хариулах