ОХУ-ын Санкт-Петербург хотод зохиогдсон Олон улсын эдийн засгийн форумын үеэр байгалийн хийн хоолойг нутаг дэвсгэрээрээ дамжуулах асуудлаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Ерөнхийлөгчөөс нааштай хариу сонссон бол манай Газрын тосны газар, нефт импортлогчид ч ганзага хоосон ирсэнгүй.
Монгол Улс нефтийн хэрэглээнийхээ 60 хувийг ОХУ-аас, тэр дундаа төрийн өмчийн газрын тосны магнат “Роснефть” компаниас импортолдог. Тэгвэл дээрх форумын үеэр Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Роснефть” компанийн ерөнхийлөгч Игорь Сечин нар Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсан билээ.
Ингэснээр “Роснефть” компани Монголд нефтийн бүтээгдэхүүний хангамжийн дэд бүтэц бий болгох, нефть болон хийн ордод хайгуул хийх эрх үүсэж буй аж.
Үүнээс гадна “Роснефть” компани “Магнай Трейд”, “НИК”, “Шунхлай” групптэй хамтран ажиллах, газрын тосны бүтээгдэхүүнээр хангах таван жилийн гэрээ байгуулсан.
Гэрээний дагуу ирэх сарын 1-нээс 2019 оны тавдугаар сарын 31 хүртэл нэг сая гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүнийг манай улсад нийлүүлэх бөгөөд өртөг нь нэг тэрбум ам.доллар байх юм.
Мөн Сингапурын биржийн өртгөөр гэрээгээ хийснээр өмнөхөөсөө ч хямдаар шатахуун нийлүүлэхээр болсон байна.
Өмнө нь манай улс нефтийн хэрэглээнийхээ 60 хувийг ОХУ-аас авдаг байсан бол өдгөө нийлүүлэх шатахууны хэмжээг нэмснээр нефтийн бүтээгдэхүүний хэрэглээнийхээ 80 хувийг хангах юм.
Энэ гэрээний тухай тус компанийн ерөнхийлөгч Игорь Сечин “Монголын зах зээл их ирээдүйтэй. Тиймээс манай компани Монголд итгэлтэй, бат бөх байр суурьтай боллоо. Бид их баяртай байна. Бид цаашид ч монгол түншүүдтэйгээ харилцан ашигтай хамтран ажиллах болно” гэж мэдэгдсэн байна. Импортлогч компанийн төлөөллүүд “Бид гэрээний төсөлд нэлээд хугацаа зарцуулж ажилласан. Сингапурын биржийн үнээр гэрээ хийлээ. Энэ нь олон талын ач холбогдолтой” гэжээ.
Энэхүү гэрээ нь улс орны эдийн засагт эерэг нөлөөтэй бөгөөд сард доод тал нь 7-10, жилд 120 сая ам.доллар хэмнэх ашигтай аж. Монголчууд бидэнд одоо шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэл гарахгүй боллоо.
Өглөөний сонин