Ам.долларын ханш  2000 хүрэх  гэж байхад Монгол банк юу хийж байна вэ?
Ам.долларын ханш 2000 төгрөг давах нь цаг хугацааны асуудал боллоо. Монгол улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт зогсонги байдалтай байгаагаас үүдэн ам.долларын ханш эрчимтэй өссөөр, өнөөдрийн байдлаар 1991 төгрөгтэй тэнцлээ. Арилжааны банкуудад 1989-1991 төгрөгөөр ам.долларыг худалдаалж байна. Харин “Найман шарга” валют арилжааны зах дээр нэг ам.доллар 1988 төгрөг байна. Энэ байдлаараа ийнхүү хурдтай өссөөр байвал ам.доллар 2000 төгрөгөөр тогтохгүй нэмэгдэх хандлагатай байна.

Долларын ханш ийнхүү эрчээ аван дээшилж байхад төв банкны зүгээс арга хэмжээ авах талаар ганц ч үг дуугарахгүй байгаа нь иргэдийг бухимдуулж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд байнгын өсөлттэй байсан долларын ханшийг тогтворжуулахаар Монгол банкны зүгээс  өнгөрсөн оны тавдугаар сард бодлогын хүүг нэмэгдүүлж байсан. Энэ үеэр Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал бодлогын хүүг нэмэгдүүлснээр валютын ханшийг тодорхой хугацааны дараа барих боломжтой гэж байсан ч энэ нь үр дүнд хүрсэнгүй.

Хаврын бүтээн байгуулалтын цаг дөхсөн энэ үед ам.долларын ханш буурах нь юу л бол. Харин ч бүр нэмэгддэг зарчмаараа нэлээд өсөх нь байна.Харин энэ бүхнийг Монгол банк дуугүй харсаар суух бололтой.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • доллар 2015-02-26 15:12:59
    тэнэгүүд юу ч хийж чадахгүй л дээ. бүр нэг худлаа тэнэг гарууд шдээ. тэд хэзээ ч баялаг бүтээдэггүй тэд бусдыг баялаг бүтээхэд саад болдог бас бусинуулдаг. новш...
  • ZOLJARGALIIG ZAILUUL 2015-02-26 15:02:48
    ZOLJARGAL BOL UL BUTEH ETGEED.LUIVARCHIND TUV BANKAA BARIULDAG ULS BOL ZUVHUN MONGOL UMAA
  • Eh oronch 2015-02-26 12:06:46
    Gadaadiin omhii dollariig hooj garga hahaha
  • ? 2015-02-26 10:47:11
    Долларын ханш өсөөд байгаа юм бишээ, харин төгрөгийн чансаа сулраад байгаа юм шүү дээ!!! Гад. хөр. оруулалтыг хөөж гаргасны л хар гай, яая гэхэв өөрсдөө амсая
  • Ирээдүй 2015-02-26 04:33:15
    Доллар өсөөд байхад буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох хууль дүрэм байна уу? Өмнөх 1.5 тэрбум долларын зээлийнзарцуулалтыг ард түмэнд харуулах хэрэгт...
  • Мөрөн 2015-02-26 03:57:33
    Долларын ханш өсч буйд АН, Монголбанк огт хамаагүй болно. МАН-ын коммунистуудын хийж байгаа ажил.
    • йкч 2015-02-26 06:57:27
      Золжаргал чинь АН биш үү
    • Зочин 2015-02-26 05:08:08
      Дандаа ардын намынхан гүтгэд бна.энэ гол ардчилсан намаас болсон .алтанхуяг улсын мөнгийг хамаагүй үрээд улс өрөнд орсон
  • ₮₮₮ 2015-02-26 03:43:11
    юу хийхэв дээ, юу ч хийж чадахгүй юм чинь
  • Mongolbankiig ter chigeer n solio 2015-02-26 03:32:36
    Hujaa zoloo, arhichin javkhlan , nylh sengem narig hurdan zailuulya. Mongol ulsig ballaj duuslaa. Deer n uursduduu heden zuun sayaar n uramshuulal avsan n sh de...
  • olloo 2015-02-26 03:26:40
    Золжаргал гэж нэг луйварчаан чи зайлаач. Монгол улсыг дампууруулж байгаа хэдийн нэг нь чи шүү дээ????
  • Иргэн 2015-02-26 03:12:39
    Золжаргал гэсэн хулгайчийг зайлуулахгүй бол буурахгүй 2500 төгрөгт хүрнэ