Я.Санжмятав: Гадаадаас бус дотоодоосоо мэргэжилтэн авах чиглэлээр ажиллаж байна
Хоёр дахь жилдээ зохиогдож буй “Монгол ур чадвар-2014” тэмцээн өчигдөр төв талбайд болсон. Тэмцээний нээлтэд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав үг хэлсэн бөгөөд энэ үеэр түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнөөдрийн тэмцээн өм­нөх жилийнхээс юугаа­раа онцлог болж байгаа вэ?

-Хөдөлмөрийн яам хол­богдох газруудтай хамтран дэлхийн ур чадварын олон улсын байгууллагад элсэж 69 дэх гишүүн болсон.
Өнөөд­рийн энэхүү тэм­цээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. Нэг­дүгээр шат­­­­ны тэмцээнийг одоо­гоос са­рын өмнө зохион явуулсан.
Энд оролцсон хүүх­дүүд дэлхийн ур чад­варын олон улсын бай­гууллагаас зохион бай­гуул­даг тэмцээнд оролцох боломжтой. Үндсэндээ мэргэжилтэй ажилтан, ур чадварын тэм­цээнд Олимпийн тэмцээнд тамирчдаа бэлтгэдэг шиг ажилчдаа бэлтгэх эхний шалгаруулалтаа хийхээр төлөвлөж байна. Энэ тэм­­цээнд оролцохоор шал­гар­сан хүмүүсийг дэл­хийн то­моохон компаниуд урил­гаар авч ажиллуулдаг. Хам­гийн гол нь аль улсын иргэн гэдгийг нь харгалзахгүй авч ажиллуулдаг юм. Тиймээс энэхүү ур чад­варын тэмцээнд ялсан ялагч­даа Солонгос улсад есөн төрлийн тэмцээнд бэлтгүүлж, зургаан сар орчмын хуга­цаатай ажиллуулах юм.

-Эхний шатны шалга­руу­лалтад хэдэн хүүхэд оролц­сон бэ. Тэмцээний ялагч­дыг ямар шагнал хүлээж байгаа бол?

-Эхний шалгаруулалтад 250 орчим мэргэжлийн бо­ловсролын байгууллагын су­ралцагчид оролцсон. Хоёр­дугаар шатанд 61 сурал­цагч авьяас мэдлэг чадвараа, багшаасаа сурсан зүйлээ үзүү­лэхээр хүрэлцэн ирээд бай­на. Эдгээрээс шал­гарсан хүүхдүүд хагас жил Со­лон­гос улсад сургалтад суу­на. Ул­маар бүтэн жил эх орондоо бэлтгэгдсэнээр ирэх 2015 онд Бразилд зохион байгуулагдах Дэлхийн ур чадварын тэм­цээнд оролцох юм.
Түүнчлэн Монгол хүмүүс ур чадвараараа дэлхийд гай­хагдах, мэдрэмжтэй, чад­варлаг, зорьсон ажлаа үр дүнтэй хийдэг гэдгийг эх орондоо биш дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байгаа залуусаас харлаа. Өөрийгөө болон гэр бүлээ тэжээж мэргэжилтэй ажилтан бо­лох гэж, хөрөнгө мөнгө цуг­луулах гэж ажиллаж байсан иргэд маань эх орондоо ирж тэнд ажиллаж байсан технологио Монголдоо авч ирж, тоног тө­хөөрөмжөө оруулж ирж байна.

-Сүүлийн үед сургуу­лиуд дадлага давамгайлсан гэх үгийг ихээр хэрэглэх бол­сон. Сургуулиуд дад­лага ажлыг ямар түвшинд хийж байгаа вэ?

-Бид хяналт тавьж хүүхэд элсүүлээд тэдгээр хүүхдүүдээ ажлын байраа өөрсдөө олцгоо гэдэг хууч­ны тогтолцоог өөрчилж, сургалтын 20 ху­вийг тан­химд, 80 хувийг дад­лага болгосон. Улмаар ур чадвартай, сайн мэр­гэ­жилтнийг гаргаж зах зээлд нийлүүлэх, хүний нөө­цийг зөв зохистой ашиг­лах нэрийдлээр хувийн хэвш­лийнхэнтэй ажил­­лаж хоёр жил шахам болж байна. Энэхүү ажлын хүрээнд бо­ловсрол, Поли­тех­никийн кол­лежийг төгс­сөн төг­сөг­ч­дийн маань 80 орчим нь ажлын байраар хангагдаж өргөн боломж нээгдэж байна.

-Нарийн мэргэжлийн эс­вэл инженер, техникийн аж­­луудад ихэнхдээ гадны мэргэжилтнүүд ажилладаг гэх шүүмжлэл бий. Гэтэл өнөөд­рийн тэмцээн залуус тэ­дэнтэй өрсөлдөж чадна гэд­гийг харуулж байна. До­тоодын мэргэжилтнүүдээ аж­лын байраар хангах тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Хувийн хэвшлээс за­хиалга авч хамтран ажиллаж бай­гаа учраас удирдах зөв­лөлд зарим чиглэлээрээ мэр­гэжлийн бо­ловсролд хөрөнгө оруулж байгаа ху­вийн хэвш­лийнхний тоо нэмэгдэж байна. Энэ хэм­жээ­гээрээ га­даадаас мэр­гэ­жилтэн авах ажлаа цөөлж, дотоодоосоо мэр­гэ­жилтэн авах чиглэлээр ажиллаж байна.

-Саяхан та УИХ-ын дар­гатай Солонгос улсад айлч­лал хийсэн. Айлч­ла­лын үеэр тус улсад ажил­­лаж, амь­дарч байгаа монгол­чууд­тайгаа уулз­сан гэж байсан. Энэ та­лаар тайл­бар өгөхгүй юу?

-Надад болон Хөдөл­мөрийн яаманд гадаадын өнцөг булан бүрт ажиллаж бай­­гаа иргэд маань тоног тө­­­хөө­­рөмжөө Монголдоо оруулъя, харин татвараас нь чө­­лөөлөөч гэсэн хүсэлт тавьж байсан. Харин дөнгөж сая УИХ дээр жижиг, дунд үйлд­вэр­лэлийн тоног төхөөрөмжийг 2016 оны 12 дугаар сарын 31-нээс татвараас чө­лөөлөх асуудлыг хэлэлцэн шийд­вэрлэлээ. Аливаа асуудалд ги­шүүд намаараа талцдаг хэ­дий ч жижиг, дунд үйлд­вэрлэлийг дэмжих ард ир­гэдээ ажилтай байлгах, ажил­­лаж хөдөлмөрлөх хү­сэлтэй байгаа иргэдээ дэм­жих асуудалд ямар нэгэн байдлаар улстөржсөнгүй.

-Татварын буцаалтаар ху­римтлал үүсгэх асуудал юу болж байгаа вэ?

-Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх чиг­лэлээр үе шаттайгаар олон ажил хийж, хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд тат­варын 90 хувийн буцаалтыг хийхээр боллоо. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгжүүдийн 93 хувь нь 1.5 тэрбумаас доош ор­логотой аж ахуйн нэгжүүд байдаг. Энэ аж ахуйн нэгжүүдийн татварыг оны эцсээр буцааж, дараа онд нь олгож хуримтлал бий болгох асуудлыг Засгийн газарт өргөн барьсан. Удахгүй шийдэгдэх байх.

-Тэгвэл НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэх асуудал ший­дэгдэж байгаа юу?

-Нэмэгдсэн өртгийн ал­бан татварын босгыг нэмэг­дүүлж, 50 сая төг­рөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдэд албан татвар ног­дуулахгүй байх асуудлыг хэ­лэлцэж шийд­вэрлэж байна.

-“Чингис” бондын хөрөн­гөөс ЖДҮ-ийг хөгжүүлэхэд зориулж мөнгө олгож эхэл­сэн. Үүний үр дүн гарч байгаа юу?

-Засгийн газар саяхан “Чингис” бондоос жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиг­­лэлээр 100 гаруй сая төг­рөгийн сангаар дамжуулж олгож эхэлсэн. Энэ мэт­чилэн хөрөнгө оруулалт, шийд­вэр нь ур чадвартай мэр­гэ­жилтнүүдийг бэлтгэхэд урам зориг авч ирсэн, аж ахуйн нэгжүүд өөрийн орон тоог нэмэгдүүлж, ши­нэч­лэлээ хийхэд томоохон гэрэл гэгээтэй асуудлуудыг бид ойрын хугацаанд шийдэж чадсан.

Өглөөний сонин
М.Санчир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.