Аж үйлдвэрийн яам, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын ЭТИС хөтөлбөрийн хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны үндсэн гурван чиглэлийн хүрээнд хэрэгжиж байна. Тус хөтөлбөрийн I үе шат 2012 оны аравдугаар сараас 2014 оны долдугаар сар хүртэл хэрэгжжээ.
Энэхүү хөтөлбөрийн эхний үе шатыг хуучнаар ЭЗХЯ хэрэгжүүлсэн бол II үе шатыг Аж үйлдвэрийн яамтай хамтран хэрэгжүүлэх гэж байна. Энэ хүрээнд Аж үйлдвэрийн яам, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ)-тэй хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү үйл ажиллагаанд Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, GIZ хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Ульрике Эбелинг, тус хөтөлбөрийн захирал ДР.Штефан Ханселманн нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү төслийн зорилго үндэсний болон орон нутгийн түнш байгууллагуудын чадавхыг сайжруулснаар эрдэс баялаг, түүхий эдийн салбарын чадамжийг ашиглан өргөн цар, хүрээтэй, тогтвортой өсөлтийг бий болгоход оршино. Монгол Улсад буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж байгаа энэхүү төсөл нийт 4.9 сая еврогийн санхүүжилттэй юм.

Г.Уянга
olloo.mn
olloo.mn