Хороор “занималдагч”
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг өдгөө хороор “зани­малдагч” гэх болжээ. Тэрбээр нэгэн үе Тамхины хя­налтын ту­хай хуулийг са­наа­чилсан, хэлэл­цүүлж байна, хэ­рэг­­жүүлэх шатны хяналт тавьлаа гэх зэр­гээр шуугиулж, хийсэн ажилтай мэт харагдаж байлаа. Гэхдээ үнэн хэрэгтээ тамхины бизнес эрхлэгчдийн хувьд монополь байдлыг бий болгох явуургүй хууль болсон хэмээн олон нийтэд их л ам муутай байдаг.

Түүгээр ч зогсохгүй болохгүй, хориглоно гэхээс өөрөөр боломжит газруудыг нь огт дурсаагүй “дутуу төрсөн” хууль гэх нь ч бий.
Тэгсэн эрхэм гишүүн өдгөө Сог­тууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч болчихсон манаргаж яваа билээ. Зарим нэг нь түүнийг ардаа архины үйлдвэртэй гэж хар­дах нь бий. Л.Эрдэнэчимэг гишүүн бол өөрөө үүнийг эрс эсэргүүцдэг.

Тэгсэн саяхнаас түүнийг аж­лын хэсгийн ахлагчийн хувиар хэ­лэл­цүүлэг өрнүүлсэн үеэс “Монос”-ын эзэн парламентад суугаад хороор “за­ни­малдах”-аас хэтрэхгүй юм даа хэ­мээн их хошигнох болжээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.