Дугуйн спортын ААШТ-ээс Т.Энхжаргал хүрэл медаль хүртлээ
Залуучуудын 22, насанд хүрэгчдийн 35 дахь удаагийн дугуйн спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 10-17-нд Тайландын Нахонратчасима хотноо болжээ. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших, ОУХМ Т.Даваатогтох, С.Сүхбаатар нарын удирдлага дор есөн тамирчин оролцсоноор эмэгтэйчүүдийн элит ангиллын цуваа гараатай 32.7 км-ын зайд ОУХМ Т.Энхжаргал 47.37.65 минутын амжилтаар хүрэл медаль хүртжээ. Энэ зайд БНСУ-ын Ан На Рум, Японы Маюүко Хагивара нар алт, мөнгөн медалийн эзэд болсон байна.

Ийнхүү Т.Энхжаргал Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван жил дараалан медаль хүртэж байгаа нь энэ. Тэрээр 2013 онд Энэтхэгт болсон Азийн АШТ-ээс цуваа гараатай 28 км-ын зайд алтан медаль хүртэж, манай түүхэн дэх дугуйн спортын тивийн анхны аваргын алтан медалийг авч байсан юм. Харин 2014, 2015 онд дараалан хүрэл медаль хүртсэн амжилттай явна.

 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bi 2015-02-26 13:45:36
    bichleg ni bhgui yumu olood tawchihwal zugeerl yumda ene tamirchina shagnaj uramshuuldag yum blu yum duuldahgui yum ugni amjilt gargaj bga dr ni demjeed ogmoor
    150.129.143.57
    Мэдэгдсэн Хариулах