УИХ-ын гишүүн М.Зоригт буриад дээлээр гоёжээ
УИХ-ын гишүүн М.Зоригт Дорнод аймгийн Дашбалбар суманд энэ сарын 25-ны өдөр ажилласан байна. М.Зоригт гишүүний хувьд энэ сарын 20-оос эхлэн тойрогтоо ажиллаж байгаа юм. Дорнод аймгийн Дашбалбар сум нь энэ жил улсын тэргүүний сумаар шалгарсан. Иймээс Дашбалбар сумынхан хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, энэхүү баярын арга хэмжээндээ УИХ-ын гишүүн М.Зоригтыг урьжээ. М.Зоригт гишүүний хувьд 2004 онд Дорнод аймгаас буюу ээжийнхээ нутгаас сонгогдож, УИХ-ын гишүүн болсон бол хоёр дахь удаад аавынхаа нутаг болох Сүхбаатар аймгаас нэр дэвшиж сонгогдсон нэгэн юм. Тэрбээр өөрийн триттер хуудаснаа “Олон жилийн өмнө буриад эмээгийн урлаж өгсөн дээлээ өмслөө” хэмээн жиргэжээ.  М.Зоригт гишүүн сумын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохдоо Дорнод аймгийн Баяндун сумын настны урлаж, бэлэглэсэн Буриад үндэсний дээлээр ийнхүү гоёсон нь нутгийн иргэдийн талархалыг хүлээсэн байна. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд М.Зоригт гишүүнээс гадна тойргийн гишүүд болох Н.Номтойбаяр, Х.Болорчулуун болон аймгийн удирдлагууд, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав нар хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож баяр хүргэсэн байна.


 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зоригтод 2014-05-31 08:28:13
    сүхббатарыг сайн хөгжүүлж байгааааааа амжилт хүсее
  • догсом 2014-05-30 13:40:26
    бодь сая тарсан уу юү болсон бэ гарын алга аа дэлгэдэггүй л хүндээ хамт ажиллаж явлаа. Мэдэхгүй юм даа босс гэж хэнч юм гишүүн гэж хэн ч юм ёстой мэдэхгүй ээ ямар ч байсан ашиггүй л хүн дагасан даа ч ашиггүй нэг тийм хүн
  • gannara 2014-05-29 02:44:04
    mergejlee buruu songoson hun dee yu ch hiidggui l hun dee zugeer l saihan piar hj chaddag hun uur zuilgui l hun dee
  • Zochin 2014-05-28 23:00:37
    Ene neg balai daldganasan zurag avhaas uur yum hiideggui hun neg baidgiin. Urid ni bi dornodiin buriad gej hoshgoruaad gishuun bolood yu ch hiigeegui tegeed dahin songogdoogui unasan daraa ni bi sukhbaatariih gej hoshgoruaad tendees garsan. Yu ch hiigeegu
  • molor 2014-05-28 05:32:54
    suhbaatar aimgiig vnher shn hogjuulj bgaa Zorigt gishuunee bayrlalaaa amjilt husiy
  • ganaaa 2014-05-28 05:28:44
    suhbaatar aimgiig sn hogjuulsn hvn deeee
  • mgl 2014-05-28 03:11:53
    Goe haragdaj baina. ih zohijee.