Сая төгрөг авах гэж санал тавьсан иргэд эргээд хувьцаа болгох боломжтой
Сүүлийн үед Эрдэнэс таван толгойн талаар хүчтэй өрнөж байгаа. Үүнтэй холбогдуулаад иргэд Эрдэнэс таван толгойн 1072 ширхэг хувьцааныхаа дансыг нээлгэх гэж хөрөнгийн бирж дээр очер дараалал үүсгэж байгаа юм байна. Тэгвэл дансаа нээлгэхийн тулд заавал хөрөнгийн биржид очилгүй аль ч брокер дилерийн компанид очоод таван мянган төгрөгөөр нээж байгаа аж.  1072 хувьцаа олгогдох талаар яригдаж байх үед зарим иргэд хувьцаагаа биш сая төгрөг авна гэж саналаа өгсөн. Харин одоо сая төгрөгөө бус хувьцаагаа авах сонирхолтой болсон байна.

Энэ талаар “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв”-ийн гүйцэтгэх захирал Э.Алтаншагайгаас асуухад “Иргэд нэг сая төгрөг, эсвэл хувьцаа авах сонголтоо 2012 онд хийсэн. Тухайн үед хувьцааны талаарх иргэдийн ойлголт муу байсан учраас мөнгөө авах сонирхол давамгайлж байлаа. Харин одоо иргэд мөнгө авах саналаасаа татгалзаж, хувьцаа авах хүсэлт гаргаад эхэллээ.

Сая төгрөг авах иргэдийн мөнгийг одоо хүртэл өгөөгүй байгаа. Өнөөдрийн байдлаар манайд 6000 хүний сая төгрөгөөс татгалзсан өргөдөл ирсэн байна. Үүнийг 500-гаар нь багцлаад “Эрдэнэс таван толгой” компани руу шилжүүлдэг. Иргэдэд хандаж хэлэхэд сая төгрөгөө буцаагаад хувьцаа авах боломж нээлттэй байгаа. Ер нь иргэд 1072 хувьцааны үр шимийг хүртэх цаг ойрхон байгаа” гэв.

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс таван толгойн” нэг ширхэг хувьцааны үнэ Засгийн газрын тогтоосноор 933 төгрөг байгаа юм. Өөрөөр хэлбэл 428 тонн нүүрстэй тэнцэх юм байна.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Солиорол 2015-02-27 15:33:57
    Толгойн хамуурчихсан новшууд, яагаад л ард түмнээр даажигнаад байнаа.Луйварчид 5толгойгоогоо явуулах мөнгөгүй болчихсон байж магадгүй юм.
    112.72.13.101
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2015-02-27 13:03:14
    Алаагүй баавгайн арьсыг яасан ч удаан хуваадаг юм.
    103.229.122.168
    Мэдэгдсэн Хариулах
  • mangar setguulch 2015-02-27 08:26:25
    “Эрдэнэс таван толгойн” нэг ширхэг хувьцааны үнэ Засгийн газрын тогтоосноор 933 төгрөг байгаа юм. Өөрөөр хэлбэл 428 тонн нүүрстэй тэнцэх юм" yu gj bgaa yu...
    112.72.13.243
    Мэдэгдсэн Хариулах
  • admin 2015-02-27 08:13:45
    huduu oron nutgiin humuus yah be end ter talaar yarij bgaa zuil medegdhgui bnee
    202.179.11.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Асуулга 2015-02-27 06:39:19
    юу нь 428т нүүрстэй тэнцүү байгаа нь ойлгомжгүй юм байна. 1 сая төгрөг буюу 1072 хувьцаа арай 428т болно гэж баймааргүй юм.
    103.9.90.231
    Мэдэгдсэн Хариулах