Өвөрхангай аймаг дахь Хархорин сумын Эрдэнэзуугийн хийдээс 100 гаруй сая төгрөгийн үнэтэй долоон бурхан алдагдсан тухай бид мэдээлж байсан.
Эл хэргийг Цагдаагийн газар болон УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шуурхай эрэн сурвалжилснаар гэмт хэрэгтнүүдийг олж илрүүлсэн билээ.
Цагдаагийнхан бурхдыг тоо бүрэлдэхүүнээр нь олж ССАЖЯ-нд хүлээлгэн өгсөн бөгөөд түр хугацаанд Занабазарын музейд хадгалуулахаар болжээ.
Хуулийн байгууллагууд уг хэрэгт холбогдулан нэгэн Хятад иргэнийг сэжиглэж байгаа тухай баттай эх сурвалж мэдээлж байсан. Учир нь хятад улсын иргэн анх бурхдыг хулгайлуулах саналыг манай улсын гурван иргэнд тавьснаар хэрэгтнүүд хулгайлсан байна.
Өглөөний сонин