Шар усны үерээс болгоомжлоорой
Ус судлалын харуулын мэдээлснээр өнөөдрийн байдлаар Тээл-Дөрвөлжин, Хомын хоолой-Дөрвөлжин, Хэрлэн-Мөнгөнморьт, Халх-Баянхошуу орчимд үерийн төвшинг 5-25 см давсан байдалтай байна.

Түүнчлэн Үүр, Хангай нурууны арын Идэр, Чулуут, Хойттамир, Урдтамир, өврийн Буянт, Хожуул, Завхан, Зүйл, Байдраг, Онги, Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Шарын гол, Ерөө, Тэрэлж, Улиастай, Туул, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Хэрлэн, Халх гол болон Алтай нурууны Сагсай, Долооннуур, Хархираа Түргэний уулсаас эхтэй Хархираа, Tүргэн, Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адаг хэсгээр олон жилийн дундаж төвшинг 20-60 см давжээ.

Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа.

ЗУУНЫ МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.