Ахмадууд нэмэгдсэн тэтгэврээ маргаашнаас авна
Энэ оны төсвийн төсөлд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээр болсон. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээнд зориулан УИХ-аас Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсөвт 89.0 орчим тэрбум төгрөгийг баталж өгсөн. Иймд батлагдсан төсөвт багтаан Нийгмийн даатгалын болон цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг  2 дугаар сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм. Уг шийдвэрээр 200.0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг 27.0 мянган төгрөгөөр, 600,0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22.0 мянган төгрөгөөр, 600.0 мянгаас дээш төгрөгийн тэтгэврийг 20.0 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн.

Мөн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 180.3 мянган төгрөг байсныг 207.3 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 145.2 мянган төгрөг байсныг 172.2 төгрөг болгон шинэчлэн тогтоосон юм. Улсын хэмжээнд нийт 318.0 орчим мянган тэтгэвэр авагч байдаг бөгөөд эдгээр тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ наад зах нь сард 20,0 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг юм. Мөн нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 103,6 мянган төгрөг байсныг 115.0 мянган төгрөг, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийн хэмжээ 48.0 мянган төгрөг байгааг 52,8 мянган төгрөг болгон нэмэгдүүлэн тогтоосон.

Тэгвэл ахмад настнууд ирэх долоо хоногоос эхэлж нэмэгдлээ авах юм. Тодруулбал, тэтгэврийн нэмэгдлийг 2015 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож, гуравдугаар сарынх нь тэтгэвэр дээр нэмж өгөхөөр шийдвэрлээд байгаа. Улаанбаатар хотын ахмадууд тэтгэврээ сар бүрийн эхэнд авдаг. Тиймээс нийслэлд амьдардаг ахмадууд ирэх долоо хоногт тэтгэврийн нэмэгдлээ авна гэсэн үг юм. Харин аймаг, сумын ахмадууд сарын сүүлээр тэтгэврийн нэмэгдлээ авч эхэлнэ.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-03-01 16:52:23
    HICHNEEN UDAA NEMLEECH haana ch hurehgyu!!!
  • ichdeggui malnuud 2015-03-01 16:46:29
    20000 tugrug nemsen neeh ih yum bolgoj bichuulheesee ichdeggui yum bh daa odoo buur suriig badruulna l biz dee
  • Батхүү 2015-03-01 08:59:46
    Бага тэтгэвэрийг их нэиэх их тэтгэвэрийг бага нэмэх нөгөө л социалзмын үнэрээ ханхлуулсаар л буву баас хатавч өмхийгөө алдахгүй гэгч л энэ байхдаа