Баяраас баярын хооронд өрхийн эдийн засаг улам доройтсоор..
Монголчууд бидний өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг цагаан сарын баяр болоод өнгөрсөн. Гэвч бид баярынхаа уур амьсгалаас салаагүй байна. Баяр дуусч ажил төрөл, хичээл сургуульдаа ороод хэдийнээ долоо хоног өнгөрсөн ч албан  газрууд аж, ахуй нэгжүүдийн золголт дуусаагүй байна. Үнэнийг хэлэхэд өнгөрсөн долоо хоногт байгууллагуудын золголт үргэлжилсэн бол энэ долоо хоногт нутаг нугийнхны золголт үргэлжлэх бололтой. Энэ байдал сүүлийн хэдэн жил нэлээд хавтгайрсан гэдгийг хаа хаанаа хэлдэг. Тэр дундаа төрийн албан хаагчид золголт нэрийдлээр бүтэн өдөржин шахуу ажил цалгардуулж иргэдэд хүндрэл учруулдаг гэдгийг хэлэх хүн цөөнгүй.

Өнгөрсөн долоо хоногийн ажлын эхний өдөр  төрийн бараг бүх байгууллагынхан ажлын золголт хэмээн үд дунд болтол бужигналдсан. Ингээд  хурлын зааландаа тавгын идээ засаж дарга нараа эгнүүлэн суулгаж ажилчид нь ар араасаа цувран золгож буй зургийг фэйсбүүк хуудаснаа тавьж төрийн ажлыг цалгардуулж буйгаа олон түмэнд гайхуулцгааж байлаа. Ингэж  нэг юм золголт нь дууссан ч нутгийн зөвлөлүүдийн их золголт амралтын өдрүүдээр ид үргэлжлэв. Одоо ч дуусаагүй хэд хэдэн аймаг, сумдын золголт болох зар тарсаар байна.

Ингэж байтал энэ долоо хоногийн ням гарагт эмэгтэйчүүдийн баяр буюу Мартын 8 тохионо. Ингэж нэг цагаан сарынхаа баярынхаа уур  амьсгалаас салах бололтой. “Мартын 8”-ныг ч мөн адил бүх нийтээрээ амарч байгаад сүржин тэмдэглэдэг болсон.Ингэж баяр бүрийг тэмдэглэхдээ эдийн засаг, санхүүгийн хувьд багагүй хямардаг ч бусдын дор орохгүй гэсэндээ өр, шир тавиад ч хамаагүй  тэмдэглэдэг л Монгол занг яалтай билээ.

Яг үнэндээ жилдээ 10 гаруй баяр тэмдэглэдэг монголчуудын хувьд өрхийн санхүү баяраас баярын хооронд хүндэрч байна.Товчхондоо бол бүтэн жил хураасан мөнгөө нэг л удаагийн баяраар дуусгадаг энэ байдлаас болж цагаан сарын баяр ард түмний хувьд том дарамт болж эдийн засагт ч гэсэн сөргөөр нөлөөлдгийг албаныхан  тайлбарлалаа.

Үндэсний үйлдвэрлэл бүрэн хөгжиж чадаагүй, нийт бараа бүтээгдэхүүнийх нь 70-80 хувь нь импортоос шууд хамааралтай Монгол гэдэг айлын хувьд сар шинийн баяр болох сургаар бүтэн жил хураасан мөнгө дээр нь ирэх жил хэрэглэх мөнгөө хүртэл нэг дор нь зарлагдаж өр тавьж өрхийн санхүүгээ хүндрүүлэн байж цагаан сарыг тэмдэглэхээр энэ баяр ард түмэнд дарамт болохоос өөр аргагүй. Баярын бэлтгэлээ дотооддоо бус урд хөршөөс бэлтгэж ирсэн Монголчууд өнгөрсөн хугацаанд Эрээн хотыг хөл дээр нь босгосон буюу өдөрт 3 тэрбум төгрөг Эрээн хот руу урсдаг гэх судалгаа байна.

Харин энэ жилээс Улаан-Үүд монголчуудын хөлд дарагдаж эхэлсэн. Угтаа бол эдийн засаг хүнд үед хүний хүнд мөнгөө тушаах биш дотооддоо хөрөнгө оруулалт хийх нь хямралын үед эдийн засаг сэргэх талтайг эдийн засагчид мэдээллээ. Хямралын үед бүсээ чангалах хэрэгтэй буюу цагаан сарын баярыг гэхэд ёс уламжлалаа бодож ураг төрлийн баяр болгож харин хавтгайруулж тэмдэглэдгээ болих хэрэгтэй уриалга гарсан ч хэрэг дээрээ биеллээ олоогүй байна.

Энэ нь бусдын дор орохгүй гэж нийтийн жишгийг дагадаг монгол хүний сэтгэлгээ өр тавьж баярлах гол шалтгаан болж байгааг шүүмжлэх хүмүүс олон байгаа юм. Эцсийн дүндээ бол монголчууд баяраас баярын хооронд хямарч өрийн дарамттай амьдрах биш баялаг бүтээж байж хөгжилд хүрэх учиртай.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • HHJH 2015-04-15 00:48:19
    XOOSONOO MEDEXGUI BAYAR TEMDEGLEED BAI MONGOLCHUUD AA
  • zocin 2015-03-09 15:02:01
    cagaan sariig hungen temdeglej bolnoo,oorsdiinhni syydal,martiin 8niig amraad baihdaa yahawdee,albagyi ,oroid oo neg saihan hool hiij ideed l gertee boloo bizde...
  • иргэн 2015-03-02 14:14:54
    цагаан сараар яаж баярлаад байгааг ойлгохгүй байна. айл хэсээд л болсон болоогүй юм идэж уугаад л,унгаад л,хордлого болоод л,түгжрээд л.хотын маниудад хамаагүй ...
  • zochin 2015-03-02 14:13:21
    idemhii,bayar nairand shulsee ynagadag baidlaasaa salah tsag boljee.
  • Баяраа 2015-03-02 13:34:53
    Сайхан баярлахч сайхан шvv!?
  • gg 2015-03-02 03:04:46
    Цагаан сараар баярлалгүй яахав. Гэхдээ яаж баяр тэмдэглэх нь тухайн хүний л сонголт. Нэрэлхүү зангаасаа болж "Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөв гэрч болохымда...
  • bymba 2015-03-02 01:40:39
    Цагаан сарын баярт монголын тусгаар тогтнолын үнэт зүйл явж байгаа юм чинь баярлахгүй яахав дээ
  • Баярууд 2015-03-02 01:36:31
    Баяр болгоныг тэмдэглэх шаардлагагүй. Энэ бол хувь хүний сонголт юм.