Төсвийн зардлын  ачааллыг бууруулах боломжтой
 Эдийн засгийн гадаад болон дотоод орчинд үүсээд байгаа хүндрэл бэрхшээл нь Монгол улсын төсөвт нөлөөлж эхлээд байгаа нь нэгэнт тодорхой болоод байна. Энэ жилийн төсвийн орлогын  гүйцэтгэл  оны эхнээс 400,0 гаруй тэрбум төгрөгөөр  тасалдаж, жилийн эцэст төлөвлөсөн зардлаа бүрэн санхүүжүүлэхэд бэрхшээл  үүсэхээр байгаад дүгнэлт хийж Засгийн газарэдийн засгийг эрчимжүүлэх, төсвийн орлогын дутагдалаас үүдэлтэй эрсдлийг бууруулахад чиглэсэнцогц арга хэмжээг авч эхлээд байна.
          
  Үүссэн нөхцөл байдал нь Засгийн газар өөрийн үйл ажиллагаагааилүү үр ашигтай, зардлын хувьд хэмнэлттэй байдлаар зохион байгуулах шаардлагыг бий болгож байна.  Энэ нь шаардлага нь  төсвийн зардлаа танах, хэмнэх,төрийн байгууллагуудын чиг үүргийг давхардал, хийдэлгүй оновчтой болгох, албан хаагчдын  ачааллыг жигд, нягт байхаар чиг үүргийг дахин хуваарилахзэргээр бүтэц, зохион байгуулалт, зохицуулалтаа сайжруулж төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарлах арга хэмжээг зайлшгүй хэрэгжүүлэхэд хүргэж байна. 
        
    Монгол улсын нийт төсвийн зарлага нь  урсгал болон хөрөнгийн зардал гэсэнбүлэгт хуваагддаг. Хөрөнгийн зардалд төсвийн хөрөнгөөр баригдах барилга байгууламж, их засвар, тоног төхөөрөмж зэрэг хөрөнгө  шинээр бий болгох болон сайжруулахтай холбоотой зардлууд багтдаг бол урсгал зардалд цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, байр ашиглалтын төлбөрүүд, албан томилолт, түлш шатахуун,  урсгал засвар зэрэг төрийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах зардлууд багтдаг байна.  Сүүлийн 10 жилд төсвийн нийт зардал ойролцоогоор 10 дахин  нэмэгдэж6,1 их наяд төгрөгт хүрсэн байна. Төсвийн зардлын 70 гаруй хувийг урсгал зардал бүрдүүлдэг баөнгөрсөн хугацаанд энэ төрлийн зардлын өсөлтийн 50.2 хувийг цалин, тэтгэвэр, тэтгэмж, 10.9 хувийг нийгмийн халамжийн зардал, 11.7 хувийг төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан барилга байгууламжийн урсгал зардал, 8.6 хувийг зээлийн үйлчилгээний төлбөр, 8.4 хувийг хэрэглээний үнийн өсөлтөөсхамаарсан бараа, үйлчилгээний зардал эзэлж  байжээ.
Төсвийн хүндрэлийн талаар дээр дурдсан тулгамдсан асуудлыг  шийдвэрлэх зорилгоор 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Засгийн газар“Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаартогтоол баталсан байна. Тогтоолоор төрийн данхайсан бүтэц, чиг үүргийг эргэн авч үзэж зохих өөрчлөлт, зохицуулалт хийх, төсвийг хэмнэлттэй үр ашигтай зарцуулах сонирхолыг бий болгох механизм бүрдүүлэх,  бүх шатны төсвийн байгууллагууд 2014 батлагдсан төсөвтөө тусгагдсан тэвчиж болох зарим зардлыг хэмнэх зэрэг үүрэг даалгаварыг холбогдох сайд, агентлагын дарга болон бүх шатны төсөв захирагчдад  өгсөн байна.  
          
   Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийг боловсронгуй болгох хүрээнд төсвөөс хагас болон бүрэн хамааралтай, төрийн үндсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэгтэйажил, үйлчилгээ гүйцэтгэдэг төсөвт байгууллага, улсын үйлдвэрийн газруудыг үйл ажиллагааг хувьчлах,   аж ахуйн тооцоонд шилжүүлэн бие даалгаж төсвөөс гарах,  үр ашиг багатай, давхардал бүхий төсөвт байгууллага, засгийн газрын тусгай сангуудыг нэгтгэх, татан буулгах, өөрчлөн зохион байгуулах, орон тоог чиг үүрэгтэй нь уялдуулж цөөлөх, ажилтнуудын ачааллыг нягтруулах,  харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээ, халаалт дулааны хангамж  гэх мэт төр өөр дээрээ авч явахад зардал ихтэй ажил, үйлчилгээг  хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх зэрэг арга хэмжээ авснаар  орон тоо төсвийн зардлын  ачааллыг бууруулах боломжтой гэж үзэж байгаа юм.  
        
    Зардлын үр ашигтай байдлыг сайжруулах хүрээнд хэрэгжүүлэх өөр нэг алхам бол Засгийн газар тэвчиж болох зарим  зардлаа  он дуустал хугацаанд хэмнэхээр болж  байгаа явдал юм. Төсвийн хөрөнгөөр хурал, зөвлөгөөн, сургалт зохион байгуулах тоо, давтамжийг багасгах, төсвийн байгууллагын машин унааны түлш, шатахуун, гадаад, дотоод албан томилолтын зардлыг бууруулах,  төсвийн хөрөнгөөр гадаад дотоодын тойрон аялал, ойн арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байхыг бүх шатны төсөв захирагчдад үүрэг болгосон байна.Үүний зэрэгцээхууль, тогтоомж, Засгийн газрын албан ёсны шийдвэр, тэдгээрийн  хэрэгжилтийг сурталчилан таниулахаас бусад хэлбэрээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр байгууллага, хамт олныг сурталчилах, телевизийн  шоу уралдаанзохион байгуулах, төсвийнхөрөнгөөр телевизийн олон ангит кино хийх, мөнсургалт, семинар зохион байгуулах, байгууллага, салбарын ой, баяр ёслол тэмдэглэхтэй холбогдууланцаасан мэндчилгээ илгээх, цүнх, календарь бэлтгэх зэргийг хориглосон байна.
           
Төсөв зардлаа хэмнэхийн тулд хэмнэлттэй ажиллах хөшүүрэг механизмыгнь  төсвийн байгууллагуудад нээж өгөх талаар Сангийн сайдадүүрэг болгсон байна.  Төсвийн байгууллагын хэмнэсэн зардлыг  бараа, ажил үйлчилгээний зардлын бусад зүйлд шилжүүлэн зарцуулах, орон тооны хэмнэлтээс бий болсон үлдэгдлийг ажилтнуудын цалин урамшуулалд зарцуулах,  төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг төсөвт буцаан төвлөрүүлэхгүйгээр тухайн төсвийн байгууллагад нь үлдээдэг зэрэг зохицуулалтыг холбогдох хууль, журам, зааварт тусгаж шийдвэрлүүлэхээр тогтжээ.
           
Дээр дурдсан төсвийн хэмнэлтийн багц арга хэмжээг хэрэгжүүлснээр эдийн засгийн хүндрэлийн үед тохиолдох эрсдэл багасах,Засгийн газрын байгууллагуудын бүтэц оновчтой болох, төсвийн байгууллагууд зардлаа үр ашигтай, хэмнэлттэй байдлаар  зарцуулж хэвшихэд  чухал ач холбогдолтой байх болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-05-28 07:18:53
    Багануур дүүргийн засаг дарга М.Гончигжав өнөөдрийг хүртэл ИТХурлаар төсөвөө хэлэлцүүлээгүйгээс төсвийн байгууллагууд 192мянгаар цалинжиж эхэлсэн нь төсөв хэмнэх бодлоготой нийцэж байгаа бололтой
    202.131.242.237
    Мэдэгдсэн Хариулах
  • BAT 2014-05-28 05:38:12
    tORD MONGO OLJ OGOH VVREGTEI TORIIN BANKNII TOV KONTORT NI 70 ZAHIRAL AJILLAJ 70 MASHIN UNAJ HIIH AJILGVI [OMPUTER TGLSON SHIG 2-3 SAYAAR TCALINJIJ BAIGAAG YU GEJ VZEH BE
    202.21.106.107
    Мэдэгдсэн Хариулах