Хаврын бүсийн уралдаанууд эхэлжээ, унаач хүүхдүүд бэртсээр л...
Хамгийн эрсдэл ихтэй хэмээгддэг хаврын бүсийн уралдаанууд эхэлжээ. Монгол үндэсний их баяр цагаан сараас хойш аймаг бүрт л хурдан морины уралдаан болж байна.  Наадам бүрт л хүүхэд мориноос унаж хүнд хөнгөн гэмтжээ. Тухайлбал, хоёрдугаар сарын 22-нд Баруун уртад зохион байгуулагдсан  Сүхбаатар  аймгийн  аварга  хүлэг  шалгаруулах  дээд  гурван  насны  морьдын уралдааны үеэр 24 хүүхэд мориноос унаж, гэмтсэн байдаг. Мориноос унасан хүүхдүүдийн хоёр нь тархи доргисон, цээж нь битүү гэмтсэн гэсэн оноштойгоор аймгийнхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Мөн Орхон аймагт болсон хурдан морины сунгааны үеэр хоёр хүүхэд мориноос унаж хүнд болон  хөнгөн  гэмтэл  авчээ.  Хүнд  гэмтсэн  хүүхэд  нь  чөмөгнийхөө  ясыг  хугалчхаад  эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн. Энэ мэтчлэн хурдан морины уралдаанаас унаж гэмтсэн хүүхэд их бий.

Саяхан л гэхэд өнгөрсөн амралтын өдөр болсон “Дүнжингаравын их хурд” наадамд долоон хүүхэд мориноос  унаж,  нэг  хүүхэд  гэмтлийн  эмнэлэгт  хүргэгдсэн  байна.  Ингээд  л  морь  уралдуулж зугаагаа  гаргасан  эрхмүүдийн  золиос  нь  хүүхэд  болж  байна.  Мөнгөтэй  чадалтай  заримыг баярлуулахын тулд насан туршдаа тахир дутуу болж, зарим нь амь насаараа ч дэнчин тавьж байгаа нь дэндүү харамсалтай. Ер нь яаж ч бодсон хамаг тэнхээгээрээ хурдлан давхих морины нуруун дээрээс  хөлдүү газар  пидхийтэл  унасан хүүхэд  зүгээр  байна  гэхэд  итгэмгүй.  Азаар бэртсэнгүй хэмээн олзуурхаж суугаа нэгнийх нь бэртэл хожим илрэх урхаг бас бий.

Машинтнуудын уралдаан, хурдан морины уралдаан нь ч ялгарахаа больжээ. Хүйтэнд даарч хөрсөн хүүхдүүдийг давхар машины тоос утаагаар дарж  давхина. Уг нь морь дагаж давхидаг авто машины тоог цөөлж зөвхөн хүн болон мал эмнэлгийн авто машинуудыг явуулахаар боллоо гэж байсан. Гэвч энэ бүхэн зүгээр л үлгэр гэдэг нь харагдаж байна.
 



Мөн хурдан морины уралдаан юм болов уу том оврын машинтнуудын уралдаан уу гэдэг нь ялгарахаа ч байжээ. Хаврын бүсийн уралдаануудад уралдаж буй морьдоосоо ч илүү жипнүүд давхилдах харагдах юм. Сошиал ертөнцөөр явж байгаа нэгэн бичлэгт машинаас үргэсэн уралдаж буй морь халтирч унахад араас нь бөөн морьд унаж, дунд нь хүүхэд моринд дарагдах, уралдаж буй морьдын хөлд дайруулах аймшигтай үзэгдэл гарч байна. Ингэж хүүхдээрээ зугаагаа хийхээ больё л доо. Ядаж л том оврын машинтайгаа дагаж давхихаа болимоор юм. Машинтнуудын уралдаан, хурдан морины уралдаан нь ч ялгарахаа больжээ. Хүйтэнд даарч хөрсөн хүүхдүүдийг давхар машины тоос утаагаар дарж давхина. Уг нь морь дагаж давхидаг авто машины тоог цөөлж зөвхөн хүн болон мал эмнэлгийн авто машинуудыг явуулахаар боллоо гэж байсан. Гэвч энэ бүхэн зүгээр л үлгэр гэдэг нь харагдаж байна.

Морь  унаач  хүүхэд  бол  хүүхдийн  хөдөлмөрийн  тэвчишгүй  хэлбэр  хэмээн  үздэг.  Амь  насаараа дэнчин тавьж занг нь мэдэхгүй адгуус унаж уралдаж байгаагаас хойш хүүхдийн хүнд хөдөлмөрт хамааруулахаас аргагүй юм. Уралдаан  бүрт  хүүхэд  унаж,  гэмтэж  байгаа  учир  Хүний  эрхийн  үндэсний  комиссоос  унаач хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар Засгийн газарт өнгөрсөн сарын 11-нд зөвлөмж хүргүүлсэн билээ.  Морин  спорт  уяачдын холбооноос  гаргасан  2015  онд  зохион  байгуулах  хурдан  морины уралдааны  тов  хүүхдийн  эрхийг  зөрчиж  байна  гэж  албаныхан  үзжээ.  Сар  шинийн  баярын дараагаар олон уралдаанууд зарлагджээ. Хүний эрхийн үндэсний комиссоос морины уралдааныг дулааны улиралд хийх нь зүйтэй гэхэд Засгийн газар хариу мэдэгдэл өгчээ.

Засгийн газраас “Шаардлагатай гэж үзвэл Үндэсний баяр наадмын тухай хууль болон Хүүхдийн эрхийг  хамгаалах  тухай  хуульд  нэмэлт,  өөрчлөлт  оруулж  унаач  хүүхдийн  эрхийг  хамгаалах асуудалд Засгийн газар өөрөөс шалтгаалах бүхнийг хийхэд бэлэн байна” гэжээ. Энэ мэдэгдлээрээ өвлийн болон хаврын уралдааныг урин дулааны цагт зохион байгуулахыг зөвшөөрөөгүй гэсэн үг. Тиймээс ч Засгийн газрын хоёрдугаар сарын 2-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Хурдан морины бүсийн уралдааны 2015 оны хуваарийг тогтоожээ.  Уг тогтоолоор Хурдан морины “Дүнжингарав-2015” төвийн бүсийн уралдаанаас залгуулаад хангайн бүсийн уралдаан,  говийн бүсийн, баруун бүсийн уралдааныг зарлажээ.

Тухайлбал энэ сард л гэхэд Завхан аймгийн Дөрвөлжин сум, Дорнод аймгийн Гурванзагал суманд Түмэн адууны баяр, Баянтүмэн суманд өмнөд бүсийн уралдаан, Баян-Уул суманд хойд бүсийн уралдаан, Булган аймгийн Могод суманд урд бүсийн уралдаан, Хэнтий аймгийн  Баян-Адрага  сум,  Говь-Алтай  аймгийн  Хөхморьт,  Эрдэнэ,  Есөнбулаг  суманд  хаврын бүсийн уралдаан, Сүхбаатар аймгийн Онгон суманд өмнөд бүсийн уралдаанууд товлогджээ.

Уралдаан  болох  сайхан  ч  хэчнээн  хүүхэд  бэртэж  гэмтэх  бол  гэсэн  айдас  төрж  байна.  Морь уралдуулах  нэрээр  хүүхдүүдийг  гэмтээсээр  л  байх  уу.  Хүүхдийг  хүчирхийлэлгүй,  гэмтээхгүй орчинд өсгөе гэсэн уриалга хэрэгжихгүй байна. Жилд 15-16 мянган хүүхэд хурдан морь унадаг. Харин давхардсан тоогоор 47 мянга гаруй хүүхэд хурдны морь унаж байна гэсэн судалгааг гаргажээ. Морь унаач хүүхдүүдийн ихэнх нь 5-7 насныхан байдаг. Энэ насныхан юмны наад цаадахыг нарийн сайн мэдэхгүй учир бэртэж гэмтчихнэ гэдгийг бүр ч мэдэхгүй. Энгийнээр тайлбарлавал эдгээр хүүхдүүд эрсдэлтэй хөдөлмөр эрхэлж байгаа юм. Тэдний эрх ашгийг хамгаална гэдэг уяач ховор.  Харин уяачдын эрх ашиг л чухал байр суурь эзэлдэг. Хэдий болтол адгуус уралдуулж айлын хүүхдүүдийг тамлах вэ уяачид аа.

Хүүхдийн эрхийг хамгаалж, хүндэлж, дээдэлнэ хэмээн уриалдаг ч үнэн хэрэгтээ үгүйсгэж хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрээр дарамталж байна. 




Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-03-03 02:52:27
    манайхнысэтгэхүйуламдордоодбна.баячууд нь хүртэл тархины тураалтай,жиптэйгээ уралдаад байхдаа яах вэ дээ,жирийн иргэн очижүздэггүй юм,баянядуу2ын туйлтэнд очдог...
    112.72.11.104
    Мэдэгдсэн Хариулах
  • BB 2015-03-02 13:50:09
    Unaach huuhed bish, morinii huuhed geh ni zuv shuu. Uvul uraldahiig eserguutsej bainaa.
    59.85.110.185
    Мэдэгдсэн Хариулах
    • esexbayar 2015-03-02 17:59:37
      Eriin 3 naadam gedeg dee. Buxchuud bid evel gadaa barildii. Tiirvel xalitiraad goe doo.
      199.119.233.216
      Мэдэгдсэн Хариулах
  • bulgan 2015-03-02 02:17:00
    Хүүхдийн нэр барисан байгууллагууд худлаа хэвлэл мэдээллээр элийрч байхаар уралдаан болох газарт нь замыг нь боож жагсах мэтээр дорвитой үр дүнтэй ажил хийгээч....
    202.70.47.130
    Мэдэгдсэн Хариулах
  • css 2015-03-02 02:01:21
    Хүүхдийн нэр барисан байгууллагууд худлаа хэвлэл мэдээллээр элийрч байхаар уралдаан болох газарт нь замыг нь боож жагсах мэтээр дорвитой үр дүнтэй ажил хийгээч....
    122.201.31.111
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2015-03-02 01:27:56
    UVUL URALDDAGAA BOLIOCHEE NAAD HUUHDUUDIIG MINI URUVDUUCHEE. ENE HEND YAMAR ACH HOLBOGDOLTOI YUM DURTAI YUM BOL UURSDUU URALDAACH. HUUHEDIIG HAIRLAACH TUR ZASGA...
    202.131.242.238
    Мэдэгдсэн Хариулах