АНУ-ын засаг захиргаанаас мөрдсөн хүмүүсийн нэрийг илчилнэ гэв
Их Британийн “The Guardian” сонинд ажиллаж байсан АНУ-ын сэтгүүлч Гленн Гринвальд засаг захиргаанаас мөрдөн мөш­гисөн хүмүүсийн нэрийг илчлэхээ амласан тухай ИТАР-ТАСС мэдээллээ.

Тэрбээр ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденээс авсан нууц материалыг “The Guardian”-д хэвлэхэд оролцжээ. Гленн Гринвальд хэлэхдээ энэ мэдээлэл хам­гийн ихээр шуугиан тарина гэсэн аж.

Түүний үзэж байгаагаар Үндэсний аюулгүй байдлын агентлаг ямар хүмүүсийг тагнан чагнаж байсан нь хамгийн гол асуудал гэнэ. Засаг захиргааг эсэргүүцдэг иргэд үү, тэрс үзэлтнүүд үү, идэвхтнүүд үү эсвэл тер­рористууд уу гэдэг асуулт гарч байгааг Гленн Гринвальд хэлжээ.

Тэрбээр 2013 оны сүүлчээр “The Guardian” сониноос гарчээ. Нутаг буцсан сэтгүүлч “Intercept” сайтад ажиллаж байгаа бөгөөд иргэдийн нэрийг тус сайтад нийтлэх гэнэ. Гленн Гринваль Э.Сноудений ту­хай ном бичсэн байна.

Өглөөний сонин
Н.Тунгалаг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.