Тэтгэврийн нэмэгдлийг өнөөдрөөс олгоно
Энэ оны төсвийн төсөлд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээр болсон. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээнд зориулан УИХ-аас Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсөвт 89.0 орчим тэрбум төгрөгийг баталж өгсөн. Иймд батлагдсан төсөвт багтаан Нийгмийн даатгалын болон цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг  2 дугаар сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм. Уг шийдвэрээр 200.0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг 27.0 мянган төгрөгөөр, 600,0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22.0 мянган төгрөгөөр, 600.0 мянгаас дээш төгрөгийн тэтгэврийг 20.0 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн.

Мөн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 180.3 мянган төгрөг байсныг 207.3 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 145.2 мянган төгрөг байсныг 172.2 төгрөг болгон шинэчлэн тогтоосон юм. Улсын хэмжээнд нийт 318.0 орчим мянган тэтгэвэр авагч байдаг бөгөөд эдгээр тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ наад зах нь сард 20,0 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг юм. Мөн нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 103,6 мянган төгрөг байсныг 115.0 мянган төгрөг, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийн хэмжээ 48.0 мянган төгрөг байгааг 52,8 мянган төгрөг болгон нэмэгдүүлэн тогтоосон.

Тэгвэл ахмад настнууд энэ долоо хоногоос эхэлж нэмэгдлээ авах юм. Тодруулбал, тэтгэврийн нэмэгдлийг 2015 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож, гуравдугаар сарынх нь тэтгэвэр дээр нэмж өгөхөөр шийдвэрлээд байгаа. Улаанбаатар хотын ахмадууд тэтгэврээ сар бүрийн эхэнд авдаг. Тиймээс нийслэлд амьдардаг ахмадууд өнөөдрөөс тэтгэврийн нэмэгдлээ авна гэсэн үг юм. Харин аймаг, сумын ахмадууд сарын сүүлээр тэтгэврийн нэмэгдлээ авч эхэлнэ.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Өндөр настан. 2015-03-04 02:49:49
    Бага ч гэсэн тэтгэвэр нэмжээ.Чамлахаар чанга атга гэдэг дээ. Сайханбилиг болон засгийн газартаа баярлалаа.
    202.70.42.206
    Мэдэгдсэн Хариулах