Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл 3 сарын 9-нд дуусна
Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 02 сарын 02 өдрийн 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгын хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн Их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгөх болсон.

Уг шалгалтад хэмжээст оноогоор 400 ба түүнээс өндөр оноо авч байж ЭЕШ-нд орох эрх нь нээгдэх бөгөөд  өмнөх онд төгссөн бүртгүүлэгчид www.eec.mn хаягаар орж Монгол хэл бичгийн шалгалтдаа 03 сарын 09-өөс өмнө, ЭЕШ-даа 04 сарын 20-оос өмнө амжиж бүртгүүлэхийг анхааруулж байна. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, дахин бүртгэл явуулахгүй юм байна.  Мөн бүртгэлийн хуудсаа хэвлэж аван Боловсролын үнэлгээний төв дээр ирж гарын үсэг зуруулж баталгаажуулалт хийлгэхийг санууллаа.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.