Хандгайтын цанын баазын үйл ажиллагааг зогсоожээ
Олон давтагдсан осол гэмтлүүдийн араас Мэргэжлийн хяналтын байцаагчид Хандгайтын цанын баазын үйл ажиллагаатай танилцсан байна. Улмаар цанын баазад байх ёстой наад захын явган хүний зам, гулсах зурвас, анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэх мэргэжлийн эмч, сувилагч байхгүй байна гэсэн шалтгаанаар цаашид үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон байдаг.
 
Гэвч дур мэдэн үйл ажиллагаа явуулсаар эцэст нь эрдэнэт хүний аминд хүргэж орхив.
 
Мэдээж явган хүний зам, чаргаар гулгах талбайг тусгаарласан бол хэзээ ч ийм осол гарч, хүний амь эрсдэхгүй байлаа. Гэвч мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг үл тоон үйл ажиллагаа явуулсаар эцэстээ ийм үр дүнд хүрсэн юм.
 
Одоо Хандгайтын цанын бааз үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон. Гэвч “орсон борооны араас цув нөмрөнө” гэдэгтээ л утга нэг зүйл болоод байна. Ямартай ч өнөөдөр чаргаар гулгаж байгаад хүн дайрсан хүүд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Харин дур мэдэн үйл ажиллагаа явуулж байсан байгууллагад ямар шийтгэл оноосон нь тодорхойгүй байна.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • oyun 2015-03-02 18:20:43
    Xuuxed ymarch buruugui shuu dee , eruu uusgsen gene uu? boliyod ogoochee,ymar muuxai yum be?
  • Mongilmaa 2015-03-02 13:49:06
    Ene baiguullagiin buruutai vil ajillagaanaas iim zvil bolson.hvvhdiig yallah n buruu
  • хүн 2015-03-02 13:23:20
    хүүхэд ямар чбуруугүй шүү дээ, Нялх амьтанд эрүү үүсгэсэн итгэмээргүй шийдвэр
  • Харин тиймээ, тэр хууд 5жил огсон ч гэх  2015-03-02 12:35:00
    Энэ баазыг л торгомоор юм даа. Тоглож байсан хуухдийн буруу биш ш дээ!
  • bayar 2015-03-02 09:41:54
    Gulgaj bsn huuhdiin buruu ogt bhgui, baiguullaga ter dundaa hyanalt tavih yostoi ulsiin gazruud hariutslaga huleeh yostoi. Gazriig ni huraaj blh bsn
  • зочин 2015-03-02 09:04:03
    Үйл ажиллагаа явуулж байсан хүмүүс дээр нь арга хэмжээ аваачээ.Алгын чинээ хүү энэнд ямар ч буруугүй шүү дээ.
  • 1958.mn 2015-03-02 08:18:45
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!