Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх хуралдаан энэ сарын 25,26-нд боллоо.
Тус хуралдаанаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчлийн талаар иргэдээс ирүүлсэн гомдлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Ингэхдээ нэр бүхий гурван хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаагүйгээр болон зургаан cap, хоёр жилээр тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Эдгээр хуульч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22.6, 27.1, 27.2, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 1.4.1.12, 1.7.1 зэргийг зөрчжээ. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчлийн талаар ирсэн гомдлыг Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Маргаан хянан шийдвэрлэх журмын дагуу шалгаж шийдвэрлэдэг бөгөөд шийдвэрийг маргаан хянан шийдвэрлэх хуралдаанд оролцож буй бүрэлдэхүүн хэлэлцэн тогтоол гаргадаг байна.
Маргаан хянан шийдвэрлэх хуралдаанд оролцох бүрэлдэхүүнд Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн гурван шүүгч, нэг прокурор, нэг өмгөөлөгч багтдаг юм. Дашрамд дурьдахад, Мэргэжлийн хариуцлагын хороонд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчилтэй холбоотой 200 гаруй гомдол ирсэн бөгөөд одоогоор хянан шалгах ажиллагаа явагдаж байгаа юм байна.

Өглөөний сонин