Арьс, ширийг түүхийгээр экспортлохгүй байхыг анхаарууллаа
Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, Аж үйлдвэрийн яамны Чөлөөт бүс, үйлдвэр технологийн паркын хэлтсийн дарга Б.Чимэгсанаа нар  арьс ширний мэргэжлийн холбоод болон үйлдвэрлэгчидийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр зарим хувийн хэвшлийнхэн арьс ширийг дотооддоо боловсруулах үйлдвэр байхгүй тул түүхийгээр нь экспортлох хүсэлтэй байгаагаа дуулгажээ.

Харин “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль”-ийн 10.4 дүгээр заалт, Монгол Улсын Засгийн Газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Малын гаралтай түүхий эд, ноос ноолуур, арьс ширийг боловсруулж, зах зээлд нийлүүлдэг болгох” зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор“Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг  2013 оны наймдугаар сарын 20-нд 300 дугаар тогтоолоор батлуулан мөрдөж байна.Энэхүү техникийн зохицуулалтыг бүх төрлийн боловсруулсан арьс, ширийг хилээр нэвтрүүлэхтэй холбоотой мэдүүлэг гаргах, хорио цээрийн хяналт, шалгалт хийх үйл ажиллагаанд баримталдаг.Гэтэл “Уянгамишээл”, “Финанс холдинг”, “Цотун”, “Спайри Лөөз”, “Дрийм виннер”, “AOF” зэрэг компаниуд дээрх саналыг гаргасан тул талууд ийн уулзаж ярилцжээ.

Монгол Улсын хэмжээнд  арьс ширний үйлдвэрлэлийн салбарт  боловсруулах 35 үйлдвэр, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 180 гаруй үйлдвэр тус тус ажиллаж байна.Манай улсын боловсруулах үйлдвэрүүдэд  арьс,  ширийг  эдийг гүйцэд боловсруулах хүчин чадал хангалттай суурилагдсан  гэдгийг “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо”-ны төлөөлөгчид энэ үеэр онцоллоо.  

Иймд Засгийн газрын 2013 оны 300 болон 2014 оны 330 дугаар тогтоолыг хэвээр үргэлжлүүлэн мөрдөх нь зүйтэй тул Засгийн газрын  тогтоолыг өөрчлөх санал оруулах шаардлагагүй хэмээн үзэж, арьс, ширийг түүхийгээр нь экспортлохгүй байхыг дээрх нэр бүхий компаниудад  анхааруулжээ.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-03-03 01:58:54
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.237
    Мэдэгдсэн Хариулах