Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх  агентлагийн дарга нартай уулзана
08:30 цагт "Эмэгтэйчүүдийн бүлгүүдийг чадваржуулахад төр болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь" Зөвлөлдөх уулзалт "Монгол-Японы төв"-д болно. Уулзалтыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Монголын эмэгтэйчүүдийн сан хамтран зохион байгуулж байна.
 
09:00 цагт Улаанбаатар зочид буудлын Хархорин тэнхимд Оюу Толгой компаний үйл ажиллагаа явуулж байгаа газар нутаг буюу өмнийн говьд “Биологийн олон янз байдлын мониторинг судалгаа 2013-2014” хэмээх хурал зохион байгуулагдана. Тус хуралд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Зам тээврийн яам, Оюу Толгой ХХК, уул уурхайн салбарын компаниуд, шинжлэх ухааны байгууллагуудын төлөөлөл оролцоно.
 
10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын хурлын А танхимд эхэлнэ. Хуралдаанаар нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний тодотгосон жагсаалт батлах тухай, Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой тэмдэглэх тухай, НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэнэ.
 
10:00 цагт Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх зургаан агентлагийн дарга нартай уулзаж, үүрэг даалгавар өгнө.  Уулзалт Шадар сайдын өрөөнд болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-03-03 01:58:27
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.237
    Мэдэгдсэн Хариулах
  • ддд 2015-03-03 01:04:33
    Новшийн пи3да хүрэлсүх
    180.235.184.171
    Мэдэгдсэн Хариулах