Р.Бурмаа сайд тариалан эрхлэгчидтэй зөвшилцөж чадсангүй
Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өчигдөр газар тариалан эрхлэгчидтэй уулзлаа. Энэ уулзалтаар зөвшилцөлд хүрэхийг хүссэн боловч чадсангүй.

Өнгөрсөн намар улсын хэмжээнд 440 мянга гаруй тонн улаанбуудай хураан авсан нь ойрын 20 жилд гараагүй том амжилт гэж баярлаж байсан ч ургац хураалт дууссаны дараагаас эхлээд л салбарын яам, тариалан эрхлэгчдийн дунд маргаан өрнөж эхэлсэн юм.

Уулзалтын үеэр Р.Бурмаа сайд “Улсын төсвөөс хаврын тариалалтын  бэлтгэл ажилд зориулж Тариалан эрхлэлтийг дэмжих санд 25 тэрбум төгрөг өгсний зургаан тэрбумыг нь тариаланчдын өрөнд суутгасан. Уг санд тодорхой хэмжээний мөнгө байснаар дараагийн тариалалтад шаардлагатай үр, ургамал хамгаалах хор, бордоо, шатахууны хөнгөлөлт  үзүүлэх боломж бүрдэж байгаа юм. Тариалан эрхлэгчдийг дэмжих санд 80 тэрбум төгрөгийн өр үүссэн. Тариалан эрхлэгчид өрөө төлөхгүй, хугацаа хэтэрдэг, олон жил явсаар тэр нь цайрдаг муу жишиг тогтсон байна. Энэхүү өр нь дараагийн тариалан эрхлэх үйл ажиллагаанд саад болж байна” гэв.

Харин түүний энэ хариултад тариалан эрхлэгчдийн төлөөлөл болж ирсэн Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны Ерөнхийлөгч Л.Цандэлэг “Тохиролцъё, яръя гэчхээд хүрээд ирэхээр шал өөр юм ярих юм. Та тариагаа өөрөө тариарай. Биднээс суутгаж авсан мөнгөө өгөөч. Та нар импортын болон нөөцөлсөн будааг үйлдвэрүүдэд тэгш бус хуваарилж байдгаа боль” хэмээн бухимдаж байлаа.

Ийнхүү зөвшилцөлд хүрэх гэж уулзсан салбарын яам болон тариалан эрхлэгчдийн уулзалт бүтэлгүйтэж эвлэрч чадахгүй тарлаа. 
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • гүр 2015-03-04 01:02:42
    хавар болж байна тариаланчид тариагаа тарьж л таараа. наад хэд чинь зүгээр л шантаажчин үл тоо. амьхандаа улс төр хийгээд байгаа юм шиг
  • Saidiin zuv 2015-03-03 13:53:53
    Hedhen tom monopoly Mongoliin gazar tarialang bairj bna.Gatsuurtiin chinbat, Ensada holdingiin boldsaihan gej navtgar hoyor nuhur ihenhi gazriig huvaaj ezemdeg...
  • hhhh 2015-03-03 13:21:59
    Ene chawgants yugaa medekh yum be. Suudlin uvchtei tarkhi ni yu ch khuleej awahgui bolson tetgevriin emgen bizdee
  • zochin 2015-03-03 12:07:02
    Bitgii buuj eg saidmin, davarsan yumnuud eree telj surag
  • halh 2015-03-03 05:20:24
    oo muu buzarmaa yumdaa
  • tarialanch 2015-03-03 04:58:51
    Өрөө шууд л будааны урамшууллаас суутгаад л авдаг ш дээ ямар худалч сайд вэ нийтэд худал мэдээлэл өгөөд бх юм,олон жилийн гэрээгээр техник авбал гэрээнийхээ даг...
  • hereglegch 2015-03-03 03:35:28
    Er ni tarialan erhlegchidiin neriig barisan hubiin ashig sonirholoo guitselduuleh gesen humuus bii shuu. Hereb umnuh zeelee tuleegui bol yu yarihbe dee
  • тариаланч 2015-03-03 02:27:03
    зээлтэй өртэй компаниудад дахин дэмжлэг үзүүлдэгээ болимоор юм.Зээлээ хугацаанд нь төлдөг тухайн жилийнхээ үйл ажиллагаанд зээлийг ёсоор нь ашигладаг т нь өгө
  • тариаланчид 2015-03-03 02:04:04
    Бурмаа сайдын зөв.Лангуун дээр гурил хямд байж болох ч эдгээр зээл тусламж нөхөн олговор зэрэг нь гурилын өртөгийг ихэсгээд байгаа юм.далд өртөгийг сайн тооцоол...
  • 1958.mn 2015-03-03 01:56:13
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!