Т.Соёлхүү: Газрын бүртгэлээ баталгаажуулаагүй 2881 иргэн байна
Цахим системээр газар өмчлүүлэх хоёрдугаар ээлжийн бүртгэл явагдаж дуусаад буй. Одоо сонгогдсон иргэд бүртгэлээ баталгаажуулах ажил үргэлжилж буй юм. иймээс цахим газар өмчлөлтэй холбоотой асуудлаар НӨХГ-ын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Т.Соёлхүүтэй ярилцлаа.

-Цахимаар газар өмчлөх эрхтэй болсон иргэдийн баталгаажуулалт хэр явагдаж байна вэ?

-Одоогоор нийт газар өмчлөхөөр сонгогдсон иргэдийн 78 хувь нь газар өмчлөх эрхээ баталгаажуулаад байна. Үүдсэн хувь нь баталгаажуулалтаа хийлгээгүй байна. Иймээс энэ хугацааг дахин ажлын тав хоногоор сунгаж, энэ сарын 6-ны баасан гараг хүртэл дүүргүүд дээр бүртгэлийг хийхээр болсон.
Газар өмчлөлийн өргөдөл баталгаажуулалтын үеэр Сар шинийн баярын өдрүүд таарсан учир хоёр өдрөөр сунгаж, энэ сарын 28-ны өдөр хүртэл иргэдээс өргөдөл хүлээн авсан. Гэтэл энэ хугацаанд иргэд газар өмчлөх эрхээ хангалтгүй баталгаажуулсан. Нийт 2881 иргэн нь бүртгэлээ баталгаажуулаагүй байна. Иймээс олон мянган хүнээс нэгэнт сонгогдож, газар өмлөх бүртгэлд сонгогдсон учир тэрхүү эрхийг нь баталгаажуулах боломж олгох үүднээс ийн сунгалаа.

-Сонгогдсон иргэд хаана очиж бүртгэлээ баталгаажуулах ёстой вэ?

-Цахим системээр газар өмчилж авахаар сонгогдсон иргэд энэ хугацаанд дүүргийнхээ Өмч, Газрын харилцааны албанд хандаж газар өмчлөх өргөдлөө баталгаажуулна. Үүнээс гадна Сонгинохайрхан дүүрэгт сонгогдсон иргэд Орчлон хорооллын урд 27 дугаар хорооны байранд, Багануур, Багахангай дүүрэгт сонгогдсон Улаанбаатар хотод оршин суудаг иргэд Хан-Уул дүүргийн Соёлын төв ордонд очиж өргөдлөө баталгаажуулна.

-Аль байршилд иргэд бүртгэлээ хамгийн муу баталгаажуулсан бэ?

-Багануурт газар сонгосон иргэд өргөдөл баталгаажуулалтдаа хамгийн хойрго хандаж байна. Багануурт газар сонгосон бол өргөдлөө тухайн дүүргийн Өмч, газрын харилцааны албанд гаргахаас гадна Улаанбаатар хотод гэртэй хүмүүс Хан-Уул дүүргийн Соёлын төв өргөөнд очиж бүртгэлээ хийлгэх ёстойг мэдэхгүй байж магад. Тэгэхээр иргэд Нийслэлийн өмчийн харилцааны газрын umch.ub.gov.mn сайтаас мэдээлэл авч болно.

Одоогоор газрын бүртгэлээ хийлгээгүй иргэдийг байршлаар нь хэлбэл, Баянзүрх дүүргийн Их цуурайн  ам 12, Баянзүрх дүүргийн Бага цуурайн аманд 29, Сонгинохайрхан дүүргийн Эмээлтэд 544, Багануурын  Тарианбулагт 1431, Бага хангайд 537 иргэн баталгаажуулалтаа хийлгэх дутуу байна.  Мөн өмнөх нэгдүгээр сонгон шалгаруулалтаас үлдсэн Соёондын аманд 34, Багахангайн Бор үзүүрт 58  хүн баталгаажуулалтаа хийлгэх шаардлагатай байна.

-Иргэд яагаад хугацаандаа багтаж, газрын бүртгэлээ хийлгэхгүй байна вэ?

-Хүн бүхэн өөр өөр шалтгаантай байх. Зарим нь хөдөө гадаа явсан. Мөн гадаадад байгаа иргэд мэдээлэл муугаас хоцорч байна. Мөн газар авах сонирхолгүй ч зүгээр азаа үзээд үзье гээд ордог гэдэг . Гэтэл сонгогдчихдог, тийм хүмүүс бас байна.
Сонгогдсон иргэд манайд хандаж, өргөдөл баталгаажуулалтаа дахин сунгаж өгөөч гэдэг саналыг тавьсан. Иймээс бид энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандаж яаралтай уламжлан ийнхүү хугацааг сунгаад байна.

-Гуравдугаар ээлжийн газар өмчлөлийн ажил хэдийнээс эхлэх вэ?

-Одоогоор тодорхой шийд гараагүй байна. Хоёрдугаар ээлжийн газар өмчлөлийн бүртгэл баталгаажуулалт хэр явагдах нь уу. Эндээс хичнээн хүн бүртгэлээ баталгаажуулаагүй үлдэх нь вэ зэргийг харгалзаад дараагийн товыг гаргана.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • HL;'KL;'K 2015-03-03 12:38:32
    HURDAN DARAAGIIN BAIRSHILAA ZARLAVAL ZUGEER BNA. GAZARTAI BOLMOORL BNA SHDEE. bAS BURTGEL HIILGEH GEHEER SYSTEM ZASVARTAI GEJ HUDLAA MEDEELEL GARAAD BURTGEJ BOL...
  • zochin 2015-03-03 10:02:37
    Hugatsaag ni hechneen olon sungadag yum be? daraagiin humuust ni bolomj olgoh heregtei sh dee.
  • nymaa 2015-03-03 05:19:21
    tzahimaar 1 udaa orgodoloo ogson taaraagui e burtgel ywadahaar dahiad ogno bas taarahgui bol yah we