Нөөцийн махыг яагаад худалдаанд гаргахгүй байна вэ
Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын хэрэгцээнд 12 мянган тонн, Дарханы иргэдэд зориулан 1000, Орхон аймагт 1000 тонн мах нөөцлөхөөр болсон. Энэхүү үүргийг “Эм Эн Ди Эм”, “Баатруудын тэнгэр”, “Мах маркет”, “Дархан мийт фүүдс”, “Эрд мийт” зэрэг компаниуд хүлээгээд буй юм.
Гэтэл өнөө хэр нь нөөцийн мах худалдаанд гараагүй байна.

Уул нь нөөцийн махыг  хоёрдугаар сарын 25-нд худалдаанд гаргахаар төлөвлөсөн ч яамнаас ямар нэгэн шийд өгөөгүй тул одоог болтол худалдаанд гаргаагүй байгаа гэнэ.  Компаниуд бол махаа бэлтгээд агуулахдаа хадгалчихсан. Мэргэжлийн хяналт, онцгой байдлын алба хяналт шалгалтаа хийгээд баталгаажуулчихсан байгаа ажээ.
Гэтэл тэдгээр нөөцийн мах бэлтгэсэн компаниуд өнгөрсөн оны үйл ажиллагааны зардлын үлдэгдлээ аваагүй, дээрээс нь энэ оны үйл ажиллагааны зардал тодорхойгүй байгаа зэргээс болоод нөөцийн махыг худалдаанд гаргахгүй байгаа гэнэ.

Бүр тодруулбал, төсвийн таналтад нөөцийн махны мөнгө өртсөн байна. Тиймээс л мах бэлтгэсэн компаниуд тэрхүү таналтыг эсэргүүцэн махаа нийлүүлэхгүй байгаа бололтой.

Энэ мэт хувийн хэвшил, төр хоорондын үнийн тохироо бүрдэхгүй байгаагаас нэгэнт бэлтгэчихсэн нөөцийн мах одоог хэр нь худалдаанд гарахгүй байгаа юм байна.
Иймээс холбогдох яам нь энэ асуудалд анхаарлаа хандуулж, нөөцийн махны худалдааг түргэвчилмээр байна. Хаврын хахир цаг аль хэдийн хаяанд ирчихлээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-03-03 05:16:15
    Zah deer mah hyamd baigaa uchir mahaa gargaad ashiggui bgaa bolohoor ter...
  • timeee 2015-03-03 03:10:57
    Мах байхгүй юм чинь юугаа зардийн
  • Мах 2015-03-03 02:50:35
    Мах нөөцлөх нэрээр улс төрчид мөнгө хувааж цохидог байсан шүү дээ. Энэ жилээс урамшуулал олгохоо болингуут зэс нь цухайсан гэхүү дээ