“Хүүхдийн төлөө үндэсний газар” хүүхдийг хүчирхийллээс хамгаалахын тулд юу хийсэн бэ?
“Хүүхдийн төлөө үндэсний төлөө газар” гэх сүржин нэртэй даржин үйл ажиллагаатай газар манайд бий. Сүүлийн үед хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж, хүүхдүүд эрүүл ухаантай хүний ой санаанд багтамгүй хүчирхийллийн золиос болон эрүүл мэнд цаашлаад амь насаараа хохирч байна. 
 
Өнгөрсөн жил хэд хэдэн хүүхдүүд төрсөн болон хойд эцгийнхээ харгис хүчирхийллийн золиос болон  бие махбодь болоод сэтгэл санаагаараа хохирсон  хэрэг гарсан. Харин хэдхэн хоногийн өмнө 4 настай бяцхан охин төрсөн эцэг, хойд эхийнхээ харгис хүчирхийллийн золиос болон амиа алдлаа. Гэвч  хэрэг гарсны дараа тэгж ч ажиллалаа ингэж ч ажиллалаа хэмээн Хүүхдийн төлөө үндэсний  газрын дарга И.Нарантуяа хэвлэл болгонд ярилцлага өгөөд сууж байна. Ингэхдээ  шүүх, цагдаагийн өмнөөс нотолгоогүй мэдээллийг хийж байна.
 
Гэвч “Хүүхдийн төлөө үндэсний газар” гэх энэ байгууллага хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлж ажиллах ёстой баймаар. Гэтэл И.Нарантуяа дарга манайх мэдээллийн дагуу ажилладаг гэх зүйлийг мөн ярилаа. Түүний энэ ярианаас  хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг хийдэггүй зөвхөн хүчирхийлэлд өртсөн тухай дуулсан үедээ ажиллаж эхэлдэг гэж ойлгож болохоор байгаа юм. Бүхэл бүтэн улсын хэмжээний энэ том байгууллагын дарга хүн ийм зүйл яриад сууж болно гэж үү.

Өнөөдөр нийгэмд олонд мэдэгдсэн нь дээрх хэргүүд болохоос  биш өөр хэдэн мянган хүүхэд хаалганы цаана төрсөн болоод тэлсэн эцэг эхийнхээ харгис хүчирхийллийн золиос болон сууж байгааг бид мэдэхгүй.
 
Уг нь энэ байгууллага  үйл ажиллагаагаа жаахан идэвхжүүлээд хороо, хэсэг бүрт төлөөлөгчөө ажиллуулан судалгаа хийн хүчирхийлэлд өртөх магадлалтай хүүхдүүдийг бүртгээд эргэж тойроод байж болмоор. Ийм эрсдэл дунд амьдарч байгаа хүүхдүүдтэй чин сэтгэлээсээ ярилцаж  бодол санааг нь сонсож, хүүхдүүдийг аюулгүй байлгах боломж бололцоо бүрийг эрэлхийлж байх ёстой баймаар. Гэтэл энэ байгууллагын үйл ажиллагаа нэг л болж өгөхгүй байгааг эцэг эхчүүд шүүмжилж байна.
 
Энэ байгууллага хүүхдийн төлөө гэх сэтгэлгүйг   унаач хүүхдүүдийн асуудлаас харж болно. НҮБ  унаач хүүхдүүдийг тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхэлж байна гэж дүгнэдэг. Жил бүр өдий  төдий олон тооны хүүхдүүд мориноос унан  хүнд хөнгөн бэртэл авдаг. Тиймээс сүүлийн жилүүдэд өвөл, хаврын уралдааныг бүр мөсөн болиулж хүүхдийг учирч болох эрсдэлээс сэргийлэхийг иргэд шаардаж байгаа. Гэтэл Хүүхдийн төлөө үндэсний газар энэ асуудлын хажуугаар нүдэн балай чихэн дүлий суусаар байна. Хүний урманд тэд өвлийн уралдааныг болиулах талаар ганц үг ган гэж дуугарсангүй. Гэтэл энэ жил цагаан сарын дараа  хаа сайгүй уралдаанууд болж  хэд хэдэн хүүхдүүд бэртэж гэмтсэн хэрэг гарлаа.  Хүүхдүүд ийнхүү хохирсоор байх ёстой юу И.Нарантуяа дарга аа?
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-03-03 22:43:28
    Mongold er ni hun amiin erh ashgiig hamgaalah tuunii tuloo ajildag baiguulga baidaguu. Bii bol yamar nertei baidgiin bol.
  • Huuhed 2015-03-03 17:03:01
    Neg l ih huuhed yarisan humuus genet olshirloo songuuli ehelj de.. Zailuul. Huuhdiin huchirhiilel yunaas uusdgiig sudalj uzsen Hun bnuu Gevch...???
  • з 2015-03-03 15:07:12
    ийм тэнэг ажлаа мэдэхгүй авгайг зүгээр л сонгуулийн бялуу хуваах гэж хоосон байснаас гээд тавьсан байх.
  • tulga 2015-03-03 12:27:58
    Yu ch medehgui avgai shu de Saihanbilgee ene baiguulagad anhaarlaa handuulaache
  • Ss 2015-03-03 11:39:55
    Ene hun huuhduudee zuv humuujuulj chadaagui yum chini yaj iim baiguullaga udirdah yum be
  • зочин 2015-03-03 11:08:07
    юу ч хийгээгуй юу хийхээ ч мэддэггуй
  • zochin 2015-03-03 10:08:52
    Юу хийж чадхавдээ хөөрхий мэдэхгүй юм чинь, өдий хугацаанд чимээгүй албаа хашлаа, ганц чаддаг юм нь сонгуулд нэр дэвшиж ялагдаж чаддаг хүүхэн зайлуул
  • zochin 2015-03-03 06:55:28
    Yu hiihee medehgui.yu hj bgaagaa oilgohgui ajillaj bgaa huxn uudeee
  • Zochin 2015-03-03 05:37:07
    Ene toriin baiguullaga yum uu? Olon niitiin baiguullaga yum uu ?
    • хариу 2015-03-03 07:22:49
      Энэ чинь С.Эрдэнэ сайдтай ХАХНХЯ-ны харьяа ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг "Хүүхдийн төлөө үндэсний газар" гэдэг сүржин нэртэй овоо төсөвтэй газар шүү дээ.
  • Аниа 2015-03-03 05:25:27
    хүүхдийн төлөө сэтгэлтэй хүнийг томилж наад байгууллагаа амилуулах хэрэгтэй дээ эртхэн ухамсраараа ажлаа өгөх хэрэгтэй хөө
  • bayr 2015-03-03 05:21:33
    iim hogiin gazar hend ch hereggui
  • a 2015-03-03 05:17:36
    iim gazar baidag yum uu? bi 3 huuhdiin etseg hezee ch iim gazriin tuhai sonsoj baigaagui yum baina.
  • a 2015-03-03 04:56:50
    баянзүрх захын эзэн
  • zochin 2015-03-03 03:33:46
    ortsnii jijyyriin hyyhdyyd gej yamar aimshigiin yumand amidarch untaj bnaa , zyrch shimshren nyd halitaram bhiin
  • jervis 2015-03-03 03:25:53
    Duugui ajilaa ogoo!!!Teneg avgai