Хавтаст хэргийн бүртгэлээ хулгайлаад ял нэмүүлжээ

П.Батсүх гэгч нь Цагдаагийн байгууллагад хулгайн хэргийн учир шалгагдаж байгаад нэгдүгээр сард мөрдөн байцаагчийнхаа өрөөний цонхоор орж, сейфийг эвдэн өөрт холбогдох 22 хавтас хэргийг хулгайлж, шатааж устгасан хэрэг үйлдсэн билээ.

Учир нь П.Батсүх 12 аймаг, 9 дүүрэг дамжин хулгай хийж, 44 үйлдлээр бусдад 300,0 гаруй сая төгрөгийн хохирол учруулж, хохирлоо огт барагдуулаагүй байгаа учраас хуулийн хариуцлагаас мултрахаар санаархаж ийнхүү өөрт холбогдох хэргээ хулгайлж шатаасан нь харин ч эсрэгээр болж өөртөө ял нэмжээ.

П.Батсүхийн хавтаст хэрэг хулгайлсан хэргийг 2015.03.02-ны өдөр Дүүргийн 1-р шүүхээр хэлэлцэж МУ-ын Эрүүгийн хуулийн 234.2, 245.1-д заасан зүйлээр яллаж, 3 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Алдагдсан хэргийг цагдаагийн байгууллага шуурхай ажиллан дахин бүрдүүлж дуусган прокурорт шилжүүлсэн байна. Одоо П.Батсүхэд холбогдох хулгайн үндсэн хэрэг нь дүүргийн 2-р прокурорын газрын хяналтанд байгаа бөгөөд Дүүргийн 2-р шүүхээр хэлэлцэж ял оногдуулах юм байна. П.Батсүх нь дээрх 3 жилийн ял дээрээ МУ-ын Эрүүгийн хуулийн 145.4-д зааснаар 15 жил хорих ялаар нэмж шийтгүүлэх юм байна. П.Батсүх нь ялаа хасах гээд өөртөө ял нэмсэндээ харамсаж байгаагаа шүүх хуралдааны үеэр мэдүүлжээ.


Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-03-03 03:19:04
    "хавтаст хэргийн бүртгэлээ хулгайлаад" байхдаа яахав дээ,Уянга та хэзээ гарчгаа зөв бичиж сурах юм бэ? ккк
    112.72.11.104
    Мэдэгдсэн Хариулах
  • tse 2015-03-03 03:17:46
    teneg hog
    202.170.68.162
    Мэдэгдсэн Хариулах