Германы Бремен дэх лалын шашны төвд нэгжлэг хийлээ
Германы цагдаагийн тусгай хүчнийхэн Бремен хот дахь лалын шашны төвд нэгжлэг хийж гэмт хэрэг хийхээр бэлдсэн хэрэгт сэжиглэн нэг хүнийг баривчилсан байна. Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар Германы Үндсэн хуулийг хамгаалах холбооны алба /Германы сөрөг тагнуул /-наас Бремен хотод лалын хэнээтнүүд алах хядах дайралт бэлдэж байгаа тухай мэдээг цагдаагийн газар өгсний дараа ийм арга хэмжэ авсан байна. Мөн сайтар зэвсэглэсэн эргүүлүүд еврейчүүдийн байгууллага, хотын төв гудамж, засаг захиргааны газруудын орчим эргүүлж хийжээ.
 
 Мөн энэ арга хэмжээтэй холбоотойгоор Германы цагдаа нарын үйлдвэрлэлийн эвлэлийн байгууллага “GdP”-ээс улстөрчдөд хандан мэдэгдэл гаргаж алан хядах ажиллагааны хийсвэр аюулын талаар ярихын оронд Бремен хотод явуулсан ажиллагааг бий болсон түгшүүртэй нөхцөл байдалд тохируулсан аюулгүй байдлын арга хэмжээ дагалдуулсан хариу гэж авч үзэхийг уриалсан байна.
 
Бремен хотыг Герман дахь лалын хэнээт салаф үзэлтнүүдийн гол төвүүдийн нэг гэж үздэг. Дотоод хэрэг хариуцсан сенатч Ульрих Мойрерийн мэдээлснээр холбооны албад одоогийн байдлаар 360 орчим салаф үзэлтнүүдийг байнгын хяналтад оруулсан. Германы тусгай албадын мэдээлж байгаагаар Бремен хотоос хамгийн цөөндөө 16 салафууд Сири руу байлдахаар явсан аж.
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.