Хурандаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Хууль зүйн сайдынхаа эсрэг гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, дэд дарга Н.Ариунболд, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Н.Аадарсүх, Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн нарын цолыг хурааж, албан тушаалаас нь түзгэлзүүлээд байсан.
 
Мөн Эрүүгийн хуулийн 263.2 буюу Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газар /АТГ/-т, Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйл буюу Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр Тагнуулын Ерөнхий газар/ТЕГ/-т шалгах болсон юм. Тэгвэл хэргийг шалгах явцад гэм буруугүй нь тогтоогдож, хэрэгсэхгүй болгосон байна.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.