“Кожеговь” энэ онд уран олборлохоор ТЭЗҮ-ээ батлуулжээ
Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаян суманд ураны хайгуул хийж буй Францын “Арева Монгол” компанийн охин “Кожеговь” компани энэ ондоо багтаан туршилтын уран олборлохоор бэлдэж байгаа аж. Тодруулбал тус компанийн ерөнхий захирал Тьери Плезант өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатартай уулзан, энэ онд хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар мэдээлэл өгсөн байна.

Тус компани дээрх хоёр суманд хийж буй ураны хайгуулаа дуусаж байгаа бөгөөд үйл ажиллагаа явуулах техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж батлуулжээ. Тиймээс энэ оны эхний хагас жилд багтаан, уран ашиглах тусгай зөвшөөрөл авахаар хөөцөлдөх гэнэ. Ашиглалтын тусгай зөвшөөрлөө авчихвал 2015 оноос туршилтаар уран олборлож эхлэхээр төлөвлөжээ.

“Кожеговь” компанийг байгаль орчинд ихээхэн хохирол учруулж байна хэмээн байгаль орчны төлөөх төрийн бус байгууллагууд болоод нутгийн иргэд шүүмжилж жагсаал цуглаан зохион байгуулдаг ч тус компани үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлсээр байгаа юм.

Дашрамд дуулгахад цагаан сарын өмнөхөн  УИХ-ын нэр бүхий гишүүд Кожеговь компанийн удирдлагуудтай “Blue Sky” зочид буудалд үдийн зоог  барьсан билээ. Энэ үеэр нэлээд чухал гэрээ хэлцэл ярьсан байж болзошгүй хэмээн хардах иргэд цөөнгүй байгаа. Ямартай ч манай эрх баригчид уран ямар ч аюулгүй хэмээн тус компанийг цээжээрээ хамгаалсаар байгаа юм.
Б.Сансартуяа
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Nuclear engineering 2015-03-03 10:27:04
    Olbrolj ehleh heregtei uraniig hortoi gej boddog munhral odoo ch baisaar bn nomiin duug ni 9 jil sonsson hunii huwid helhed hamgin honolgui erchim huch yum shv...
  • Bold 2015-03-03 05:30:10
    Zuvuu zuv, olborloh heregtei, harin tatvariig ni sain avah heregtei.