“Хан ресурс”-т 100 сая ам.долларын нөхөн төлбөр өгөх үү
Монгол Улсын Засгийн газар 2009 онд “Хан ресурс” компанийн Дорнод аймагт эзэмшиж байсан ураны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон юм. Гэвч үүнээс болоод маргаан дэгдэж, асуудал олон улсын Арбитрын шүүхэд шилжсэн юм.

Тэгвэл саяхан Арбитрын шүүх асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрыг Эрчим хүчний гэрээ, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзэж “Хан ресурс” компанид ойролцоогоор 100 сая ам.долларын нөхөн төлбөр олгох ёстой гээн шийдвэр гарсан байна.  

Монголын засгийн газар 2009 оны долоодугаар сард тус компанийн ураны тусгай зөвшөөрлийг цуцалснаар "Хан ресурс"-т 80 сая ам.долларын хохирол учирсан гэж шинжээч үзсэн байна. Мөн Лондонгийн банк хоорондох зээлийн хүү 2 хувь төлөх ёстой, дээр нь арбитр, өмгөөллийн зардал болох 9,1 сая ам.долларыг "Хан ресурс" ХХК-д бүрэн олгох ёстой гэсэн шийдвэр гаргажээ.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.