Н.Адьяабат, Б.Суманчулуун нарын цолыг хураажээ
Сар шинийн баярын өмнөхөн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон улсын начин Н.Адьяабат, Б.Суманчулуун нарын асуудлыг хэлэлцсэн. Энэ хурлаар үндэсний их баяр наадмын барилдаанд тав давсан давааг хүчингүй болгосон тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Харин Ерөнхийлөгч зарлиг гаргаж тэдний цолыг хураахаар болжээ.

Энэ талаар Шадар сайд У.Хүрэлсүх “Монголын Үндэсний бөхийн холбоо, Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс энэ талаар тодорхойлолт ирж, наадмын комисс хуралдаад допинг хэрэглэсэн нь тогтоогдсон хоёр бөхийн цолыг хасах саналыг Ерөнхийлөгчид хүргэсэн. Харин Ерөнхийлөгч зарлиг гаргаад хоёр бөхийн цолыг хассан.

Дүрэмд зааснаар цолыг хасаад зогсохгүй барилдах эрхийг нь давхар хасах ёстой. Гэхдээ баяр наадмын комисс хэлэлцээд залуу бөхчүүддээ барилдах боломжийг нь үлдээе гээд барилдах эрхийг нь хасахгүй, цолыг нь хураахаар шийдвэрээ гаргасан” гэв.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-03-04 01:46:49
    .OU-iin temtheend jin nemeh hasahad onthgoi anhaar th jin nemeh hasah beidmeliig dopingiin turuld oruuldag bololtoi Undesnii buh sumod jin hamaagui shuudee?
    202.179.11.62
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-03-03 09:42:32
    Uvsiin Batsuuri yasan be? anh 4 hun gesnee 2 bolchih yum
    150.129.143.103
    Мэдэгдсэн Хариулах