Хуулийн албан ёсны тайлбар маргаан үүсгэв
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах бүрэн эрхтэй болохыг, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэхийг тус тус заасан байдаг.

Монгол Улсын Их Хурал 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Шүүхийн тухай хуулийг батлахдаа, тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад Улсын дээд шүүх нь Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргаж байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчиж байна хэмээн нэр бүхий иргэд үзэж улмаар Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

Улсын дээд шүүхийг төлөөлөх эрхийг аль нэг танхимын 5 шүүгч эдлэхгүй бөгөөд хуулийн албан ёсны тайлбарыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар гаргаж байх нь Үндсэн хуульд нийцнэ гэж тэд үзжээ. Энэхүү маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдаан 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нээлттэй болно.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Асуудал уу 2015-03-03 07:34:41
    За дэндээ. Аливаа хууль үндсэн хуультай зөрчилдвөл үндсэн хуулийг баримталдаг зарчим дэлхий даяар байдаг ш дээ.