Одесст 116 хүн амь үрэгдсэн гэжээ
Украины Одесс мужийн зөвлөлийн депутат Вадим Савенко “Эрх баригчид хэт даврагчдын Үйлдвэрчний ордонг галдан шатаасны улмаас 116 хүн амь үрэгдсэн” гэж мэдэгдлээ. Өнгөрсөн баасан гарагт “Баруун сектор”-ын хэт даврагч радикалууд Май­даны эсрэг талынхныг Үйлд­вэрчний эвлэлийн байранд хөөж оруулан, шатах бо­дистой шилээр шидлэн галд­сан хэрэг гарсан.

Энэ талаар Украины Дотоод хэргийн яамнаас 40 гаруй хүн амь үрэгдэж, 214 хүн шархадсан гэсэн бол Прокурорын газраас 46 хүн амь үрэгдсэн гэх мэдээллийг өгөөд байсан юм.

Түүнчлэн Вадим Савенко “Бидний мэдэж байгаагаар олон хүн толгойдоо гэмтэл авч, нас барсан ч задлан шинжилгээ хийхгүй бай­на. Хүмүүсийн толгой, мөр түлэгдсэн байсан. Тэд­нийг танигдуулахгүйн тулд шатах бодис ца­­цаж, шатаасан” гэж му­жийн зөв­лөлийн депутат мэ­дэгд­жээ.

Тэрбээр энэ мэдээллийг Үйлдвэрчний эвлэлийн ор­донд байсан хүнээс авсан хэмээн онцолсон байв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2014-05-08 21:52:36
    Undes ugsaagaar ni yalgavarlan doromjilj, terror hiij bgaa ene ukrainchuudad ter het baruunchuudiig uursdiig ni hashraah tsag bolson,,,! Orosuud eh- oos amerikaas horig enee terees aih yavdalguisht,,,
    202.21.106.254
    Мэдэгдсэн Хариулах