Өнөөдөр амьтан ургамлыг хамгаалах өдөр тохиож байна
Жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг  байгалийн амьтан, ургамлыг хамгаалах өдөр хэмээн дэлхийн олон улс орон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил НҮБ-аас  эл өдрийг “Байгалийн амьтан, ургамлын эсрэг гэмт хэргийг таслан зогсоох цаг нь болжээ” уриатайгаар тэмдэглэж байна.

БОНХАЖЯ-наас энэ өдрийг  “Анхаарах цаг нь болжээ” уриан дор өнгөрүүлж байна. Байгаль, ургамлыг хамгаалах дэлхийн өдрийг тохиолдуулаад энэ сарын 3-13-ны өдрүүдэд  МУИС, Монголын шувуу судлалын нийгэмлэг, Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Степ форвард хөтөлбөр, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг, Ховд Их сургууль, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулах аж.

Тухайлбал, нийслэл болон орон нутгийн иргэдийн дунд амьтан, ургамлын гэрэл зургийн уралдаан, байгалийн амьтан, ургамлын судалгаа, хамгаалал чиглэлээр эссэ бичих, ховор болон нэн ховор зүйлийг хамгаалах чиглэлээр хийж буй үйл ажиллагаа, оюутан залуусын дунд амьтан, ургамлын судалгаа хамгаалал зэрэг сэдвээр лекц унших юм байна.
Г.Сүрэн
olloo.mn

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-03-04 01:18:58
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • Zochin 2015-03-03 22:35:46
    Mongold mazaalai baavgai erdoo 10 aadhan uldjee. Ene tal deer yamar arga hemjeeg avch baigaag niitelj ugohiig husie.