Сард нэгээс хоёр асуудлыг шийдвэрлэнэ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдах ажилтнуудын шуурхай хурал 2015 оны гуравдугаар сарын 2-ны өдөр болж өнгөрсөн 14 хоногт хийсэн ажил болон ирэх 14 хоногт хийх ажлаа тодотголоо.

Ирэх өдрүүдэд хяналтын болон бусад газар улсын хэмжээнд зарласан “Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлж, холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад сургалт зохион байгуулан, зөвлөн туслах үйлчилгээгээ эрчимжүүлж,  хяналтын хуудсыг сурталчлахад анхаарч ажиллана.

Мэргэжлийн хяналтын байгууллага төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт, тандалт судалгаа, зөвлөн туслах үйлчилгээнээс гадна олны анхаарал татсан, тулгамдсан, зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай нэгээс хоёр асуудлыг сар бүр бодит ажил хэрэг болгож ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Раднаасэд анхаарууллаа.

Өнгөрсөн 14 хоногт хяналтын газруудын хийсэн ажлын заримаас товч дурдвал:

Дэд бүтцийн хяналтын газар

  • “Хүний төлөө-Зөв тус” сарын аяны хүрээнд зохион байгуулах ажлын талаар онлайн хурал зохион байгуулсан
  • Дэд бүтцийн салбарын хуулиар эрх олгогдсон улсын байцаагчдын нэгдсэн сургалт зохион байгуулж эрх олгогдсон 100 улсын байцаагчийг хамруулсан
  • Барилга байгууламж ашиглаж байгаа болон угсралтын ажил гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулсан зөвлөмж боловсруулсан

Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар

  • Нэр бүхий компаниудын уурхайг байнгын ажиллагаанд хүлээн авах улсын комисст ажилласан
  • Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт хийгдэж байгаа ойн цэвэрлэгээний явцад хяналт шалгалт хийсэн
  • Хайгуулын ажлын 60 тайлан 36 төлөвлөгөөнд технологийн урьдчилсан хяналт хийсэн

Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газар

  • Хөдөлмөрийн яамнаас ирүүлсэн албан тоотын дагуу хоёр иргэний дипломыг шалган хуурамч болохыг тогтоож Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн
  • Улсын Их хурлын Өргөдлийн байнгын хорооноос ирүүлсэн өргөдлийн дагуу БГД-ийн 76 дугаар цэцэрлэгийг шалган мэргэжлийн бус багш ажиллуулсан, цэцэрлэгийн эрхлэгч нь өөрийн охины нэр дээр цалин бичиж авсан, эцэг эхээс бэлнээр нийт 14 сая төгрөг хураан авсан зэрэг олон зөрчлийг илрүүллээ.

Хил, хорио цээрийн хяналтын газар

  • Эбола болон бусад хил дамжин халдварлах өвчнөөс сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгуулсан.

Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газар

  • Сар шинийн баярыг угтан хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө, зөвлөмж, анхааруулга өгч, улсын байцаагч нар хяналт тавьж байсны дүнд нийтийг хамарсан хордлого гараагүй
  • Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн харьяа Хэнтий аймгийн 11 аж ахуйн нэгжийн агуулахад хадгалагдаж байгаа 1145,5 тонн хүнсний улаан буудайнаас дээж авч шинжилгээнд хамруулсан. Буудай нь хэвийн бус царваны үнэр амттай, цавуулаг, чийг, тарианы хольцын үзүүлэлтээрээ стандарт хангахгүй гэсэн улсын байцаагчийн дүгнэлт гаргаж  холбогдох газарт хүргүүлсэн байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-03-04 01:18:30
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!