“Торгоны зам” тэмээн баримлын цогцолбор барьж байна
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх хуучин танктай хөшөө байсан авто замын уулзварт “Торгоны зам” нэртэй жингийн  5 тэмээ цувран алхаж яваа орон зайн баримлын цогцолбор барьж  байна. Тэмээн жин бүхий цогцолбор баримлын өндөр нь  350, урт нь 520, өргөн нь  260 см хэмжээтэй  байх юм. Баримлын эхний тэмээ баригдсан  бөгөөд үлдсэн 4 тэмээг энэ ондоо багтаан урлаж, элсэн манхан бүхий орчин үүсгэж хөвөөгөөр нь цэцэг тарин, гэрэлтүүлэг хийж, сандал сүүдрэвч байрлуулж иж бүрэн тохижилтын ажил хийхээр төлөвлөжээ.

Жингийн цуваанд яваа тэмээдийг өөр өөрийн онцлог бүхий хөдөлгөөнөөр алхаж байгаагаар дүрслэх бөгөөд уран барималч Ё.Далх-Очир урлаж байгаа юм.  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Монголын дүрслэх урлагийн холбоо хамтран өнгөрсөн онд “Улаанбаатар уран баримал” наадам зохион байгуулах үеэр уг саналыг уран бүтээлч гаргаж, нийслэлийн удирдлагууд дэмжсэнээр энэхүү барималыг барьж байна гэж Нийлэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хөшөө 2015-03-04 06:56:40
    энэ ч бас үхсэн тэмээний хөшөө юм бус уу. дурсамж л бол дурсамж байдаг даа.
    202.179.28.83
    Мэдэгдсэн Хариулах
  • Хотын унаган иргэн 2015-03-04 03:25:23
    . Хот минь нас барагсдын хөшөөгөөр дүүрэн шүү дээ. Жинхэнэ хөшөө дурсгал бүтээж байгаа уранбүтээлчдэдээ баярлалаа.Хотын "ХҮҮХЭД" Бат-Үүл Баттулгад амжилт хүсь...
    202.70.42.206
    Мэдэгдсэн Хариулах