Цэцэрлэгийн эрхлэгч албадлагын шинжтэйгээр 14 сая төгрөг хураан авсан байсныг тогтоожээ
Баянгол дүүргийн 76 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Оюунсүрэн нь орон тоогоо нэмж мэргэжлийн бус хүн авсан, ажилчидтайгаа зүй бус харьцдаг, хүүхдийн хоолны цаг, дэглэм зөрчдөг, эцэг, эхчүүдээс мөнгө татдаг гэсэн гомдол УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ирсэн байна.

Энэ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус цэцэрлэгт шалгалт хийн 13 багшийн гурав нь мэргэжлийн бус, дөрөв нь багшлах эрхгүй байсныг тогтоолоо. Мөн цэцэрлэгийн эрхлэгч нь 10 бүлгийн 313 хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, багш, ажилчдаас албадлагын шинжтэйгээр 14 сая гаруй төгрөг хураан авч зарцуулсан байна.

Энэ нь БСШУ болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Сургууль, цэцэрлэг хөгшүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм”-д заасан “...Хандив, буцалтгүй тусламж цуглуулах нь хандивлагчийн болон тусламж үзүүлэгчийн хүсэл сонирхолд нийцсэн байх бөгөөд нийтийг хамарсан албадлагын болон тэгшитгэн хураасан шинжгүй байна” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн үг юм. 

Эрхлэгч Г.Оюунсүрэн цэцэрлэгийн сангийн хөрөнгийг Төрийн санд байршуулаагүй, санд төвлөрсөн мөнгийг эцэг, эх, багш нарын гар дээр бэлнээр байлган зарцуулж байжээ.

Мөн цэцэрлэгийн гал тогооны таазнаас байнга ус дусдаг, маш их чийгтэй орчинд хоол бэлтгэдэг, хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын бус, чийгтэй орчинд хадгалдаг, хүүхдийн хоолны дээж авалт ил задгай, анги, бүлгийн ариун цэврийн өрөөний бохирын шугам, угаалтуур, суултуурыг солихдоо хүүхэд, багш ажилтны сургалтын орчин дахь эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдүүлээгүй зэрэг зөрчил улсын байцаагчийн шалгалтаар илэрсэн байна.

 Иймээс зөрчлийг арилгуулах албан шаардлага өгч биелэлтийг нь дахин шалгах, багшлах эрхгүй нэр бүхий хүмүүсийн асуудлыг шийдвэрлүүлэх тухай албан тоотыг Нийслэлийн Боловсролын газар, БГД-ийн Боловсролын хэлтэст хүргүүлсэн байна.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-03-04 11:54:11
    buh tsetserlegiin darga nariig shalgah heregtei
    150.129.140.247
    Мэдэгдсэн Хариулах
  • dumbaraa 2015-03-04 11:48:29
    ene end tendgui l baigaa asuudal nalaihiin cecerlegiinhen eceg ehchuudees 150-200000 togrogiin gariin mongo avch baij huuhed cecerlegt avsan asuudluud bii ,
    143.176.33.66
    Мэдэгдсэн Хариулах
  • оюун 2015-03-04 09:56:09
    завхан аймагт л гэхэд БСГ-ын цэцэрлэг хариуцсан мэргэжилтэн Сарангэрэлийн хамаатан садан ах дүүс хадам нар л цэцэрлэгт ажилд ордог тэр хүмүүсийг ажилд авсан ...
    27.123.213.234
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-03-04 07:17:50
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.253
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-03-04 03:36:17
    цэцэрлэгийн эрхлэгч нар том эрхтэй эцэг эхчүүдээс мөнгө хураадаг. бас мэргэжлийн бус ах дүү нараа багшаар авдаг, мэргэжлийн багш нарыг гадуурахдаг дарамталдаг г...
    202.55.180.162
    Мэдэгдсэн Хариулах