БХБЯ  орон сууцны чанар стандартыг хангахад ШӨХТГ-тай хамтарч ажиллана
Барилга хот байгуулалтын яамнаас явуулдаг барилгын чанар стандарт, аюулгүй байдлын шалгалтад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл орж байхаар боллоо.Өнөөдөр эдгээр газрууд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлсон юм.

Барилгын тусгай зөвшөөрөл олгох, хүлээн авах улсын комисст ШӨХТГ-аас төлөөлөл оролцуулж байхаар болжээ.Ингэснээр барилгын үйл ажиллагаа эхний шатнаасаа эхлээд хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчихгүй байх боломж бүрдэж байна гэдгийг албаныхан хэлж байна.

“Барилгын компаниуд хууль тогтоомж, дүрэм, норм стандартыг мөрддөггүй учраас гадна тохижилт, авто зогсоол, ногоон байгууламжийг хийдэггүй. Мөн метр квадратыг дутаах асуудал ихээр гардаг. Тиймээс энэ асуудлыг цаашид давтахгүй байх үүднээс энэхүү санамж бичиг чухал ач холбогдолтой” хэмээн ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хэллээ.

Өмнө нь тус газраас яамны аливаа үйл ажиллагаанд оролцох эрхзүйн зохицуулалт байгаагүй юм байна.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-03-04 07:11:31
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.253
    Мэдэгдсэн Хариулах