“48 цаг” олон улсын бэсрэг киноны наадмаас шагнал хүртжээ
“48 цаг” олон улсын бэсрэг киноны наадамд эх орноо төлөөлж оролцсон “Үндэс” бүтээл “Шилдэг жүжиглэлт- хүүхэд” шагнал хүртжээ. Өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 1 хүртэл Холливудын “TCL Chinese” театрт болсон наадамд 126 улсын уран бүтээлчид 23 номинацид өрсөлдсөнөөс Роттердамаас оролцсон “Жеар” продакшны “Тэдгээр бохир үгс” кино тэргүүн байр эзэлжээ.

Олон улсын наадамд өрсөлдүүлэх бүтээл тодруулахаар Монголын уран бүтээлчид өнгөрсөн оны есдүгээр сард “48 цаг”-ийг зохион байгуулахад 40 орчим баг оролцжээ. Багууд сугалсан сэдвийн дагуу 48 цагийн дотор богино хэмжээний кино бүтээх дүрэмтэй уралдаанд “Дэгжин” студи “Үндэс” бүтээлээрээ шилдэг кино, жүжигчин, зураглаачийн шагнал хүртсэн юм.

“Үндэс” киног Б.Бат-Эрдэнэ найруулан зургийг авч, SBN телевизийн кино албаны дарга Б.Батзаяа зөвлөхөөр ажилласан бол О.Анужин, Ж.Бэгзсүрэн, Л.Баттөр нар тогложээ.
 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bv 2015-03-09 09:54:20
    vbmnv
    202.55.180.98
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-03-05 00:53:10
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.157
    Мэдэгдсэн Хариулах