Хөлбөмбөгчид яллаа, гэвч ажлыг нь хийлгэх үү? хорих уу? гэдгийг Ерөнхийлөгч А.Ганбаатар шийднэ
Алдарт хөлбөмбөгийн холбооны сонгууль боллоо. Олон нийтэд буруу ойлголт байсан нь, хөлбөмбөгийнхөн хоёр тал болж талцаад нэг нь ялсан мэт харагдсан бол үнэндээ хөлбөмбөгчид, өмнөх зүй бус инстүүцийг ашиглаж, бүхнийг хуучнаар нь үлдээх гэсэнулс төрчдийн багтай тулалдлаа.

А.Ганбаатар хөлбөмбөгтэй огт хамааралгүй аймгийн засаг даргын аппаратын түшмэлүүд, ИТХ-ын түшмэлүүд, аймгийн АН – ын албан тушаалтнуудын саналыг авч Ерөнхийлөгч болж байхад зөв гэж дэмжиж буй хүмүүсийн шударга гэдэг ойлголт ямар вэ гэдгийг төвөггүй мэдэж болохоор.Түүх шүүх биз ээ.
Хөлбөмбөгчид бид бүхнийг хууль ёсны дагуу дүрмээрээ хийнэ гэдэг зорилгодоо хүрч, хэн нэгнийг хүний наймаачин хүртэл болгож доромжилж, гүтгээгүй.
Бид эхлэлээ хууль ёсоор хийхийг хүсч, тэрэндээ хүрлээ.

Тиймээс Б.Мэдрээ шиг ёс зүйтэй хүнийг нүүр царайгаа болгохыг хүссэн.

Хөлбөмбөгийг хөгжүүлэх гэсэн сэтгэл зүрхээрээ нэгдсэн чадварлаг баг болсон юм. Бид хэн нэгэнтэй биш системтэй нь тэмцсэн.

Хуучин буурангуй системийг хэвээр нь хадгалж, улс төрийн халаасанд хийх гэсэноролдлогыг зогсоохыг хүссэн билээ. Манай улсын хууль, хуулийн хэрэгжилт, ёс зүйгүй улс төрчийн том савар хөгжлийн тушаа болдогийг өөрийн биеэр тодорхой мэдрэв.

Хөлбөмбөгийн холбооны гишүүн бус, тэмцээн уралдаан тоодоггүй олон аймаг энэ сонгуулийн үеэр бүгд хөдөлгөөнд орж, улс төрийн төлөөлөгчид хөлбөмбөгчдийн ирээдүйг шийдэх сонгуульд санал өгсөн нь түүхийн нэгэн сургамж болох биз ээ. Одоо эхнээсээ “Та хэд холбоогоо авч болно, бидний ажил дуусчихлаа” гэж орон нутгийн зарим албан тушаалтнууд хэлж байна.

Яагаад түүхэн Их Хурал вэ гэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх А.Ганбаатар улс төрийн албан хаагчдыг ашиглаж ерөнхийлөгчөөр сонгогдсон боловч Дэд Ерөнхийлөгч, Гүйцэтгэх хорооны гишүүдээр үндсэндээ хөлбөмбөгчид сонгогдсон юм.

Эхний Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг сонсоод хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид шууд сэтгэл санаагаар унасан бөгөөд Гүйцэтгэх хороо маргааш нь шигшээ багийхантай уулзажсэтгэл санааг нь сэргээж, дараагийнажилдаа орсон юм.

А.Ганбаатар гүйцэтгэх хороотой уулзсан эхний хурал дээр “Хэдүүлээ тэгж байгаад уулзья гэхэд”, “Үгүй ээ, бид шууд ажилдаа орох ёстой, Зүүн Тимортой тоглох шигшээ багийн асуудал зуун задгай байна”гэдгийг Гүйцэтгэх хорооныхон хэлсэн билээ.

Өмнөх гурван сарыг мартаад зөвхөн эндээс л харахад А.Ганбаатарт хөлбөмбөг хөгжих эсэх нь хамаагүй, МХБХ-г өөрийнхөө амралтын газар гэж боддог нь илт байгаа юм. Дэлхийн аваргын урьдчилсан тоглолт болох онцгой үе ирчихээд байхад Ерөнхийлөгч, Ерөнхийнарийн бичгийн дарга хоёр нь ажлаа орхиод гадагшаа явчихсан, Гүйцэтгэх хорооны хоёр гишүүн хувиасаа мөнгө гаргаж эмч, массажист, амин дэм, хэдэн төрлийн жимсээр хангаж байна. Уг нь энэ сонгууль, бүхнийг өөрчилж, ядаж зүй ёсны инстүүцийг эхлүүлэх нэн чухал Их Хурал байлаа.

Хэрвээ Гүйцэтгэх хороонд улс төрийн баг гарч ирсэн бол хөлбөмбөг гэдэг спортыг нэг хэсэгтээ мартах хэрэгтэй болох байлаа. Хөгжие гэвэл нэг л сонголт үлдсэн. А.Ганбаатар хөлбөмбөгчдийн хийх бүх сайн сайхныг өөртөө наагаад нэрээ цэвэр авч үлдэх. Эс бөгөөс А.Ганбаатарын ёс зүйгүй бодлого, томилгоог Гүйцэтгэх хороо батлахгүй болохоор ажил явахгүй.

Өмнөх Ерөнхийлөгчийн үеэс хөлбөмбөгчдийн нэр хүнд муу байсан. Ямар олон чадварлаг, ёс зүйтэй хүмүүс МХБХ- ноос гадуур үйл ажиллагаа явуулж байсныг олон нийт мэдэхгүй байх. Гуравхан сая хүнтэй, гаднаас санхүүждэг спорт Монголд хөгжих боломж өндөр. Цаг уур хамгийн том бэрхшээл гэж бодож байгаа бол үгүй. Харин зүй бус инстүүц л хамгийн том бэрхшээл болчихоод байна. Орчин үед хөлбөмбөгийг ямар орчин нөхцөлд яаж хөгжүүлэх нь бүгд тодорхой болчихсон.

ОУХБХ хөгжих бүх боломжийг нь хангаж бүх талын сургалт явуулдаг. ОУХБХ ашгийн бус байгууллага учраас хөлбөмбөгт орж ирэх их мөнгийг гишүүн холбоодууддаа хуваарилдаг(Их Хурлын өмнө 300 000 ам.доллар орж ирсэн). Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж буй. Зөв ашиглах эсэх нь тухайн улсаасаа хамаарч, хөгжил тодорхойлогдоно.

Хөлбөмбөгийг хөлбөмбөгчид багийхан битүү цэнгэлдэх, бэлтгэлийн бааз, аймаг бүрт хиймэл зүлгэн талбай барих ажлыг төлөвлөөд, яаж хийх, санхүүжилт хаанаас олохоос ч тооцоолчихсон байлаа.

Эхний битүү цэнгэлдэхийн төсөл аль дээр эхэлчихсэн байгаа бол өвөл, зунгүй бэлтгэл хийх бэлтгэлийн баазийн ажил ард нь хүлээж байна.

21 аймагт хийх хиймэл зүлгэн талбайг ОУХБХ- ны “Гоол” төслийн хүрээнд санхүүжилт авах боломжтойг бид судалж үзсэн. Зөвхөн үндэсний лигээ телевизээр шууд дамжуулахад зориулж АХБХ- ны гурван сарын үнэгүй сургалт ч бий. Манай телевиз, хөлбөмбөгийн уялдаа өөр түвшинд очих юм. Өмнөх 17 жил, сүүлийн гурван сарын гэр бүлийн, ёс зүйгүй байдлыг арилгах Ёс зүйн хороо, Сахилга батын хороо, Маргаан таслах хороо, Аудит хяналт шалгалтын хороог ОУХБХ- ны жишгээр хийхийг зорьж байна. Хэрвээ эдгээр хороод байсан бол өмнөх хууль зөрчсөн, ёс зүйгүй үйл явдал болохгүй байлаа. За тэгээд дурьдаад байвал хийх ажил, ашиглах боломж олон байна. Энэ бүхнийг хийх үү, хорих уу гэдэг А.Ганбаатараас шалтгаална. Хийсэн ч, хийгээгүй ч бүх гавьяа, эсвэл балаг нь Ерөнхийлөгч дээр буудаг жамтай.Хийхгүй бол хатгах хүмүүс олон!

Гүйцэтгэх хороонд жишиг клуб Дэрэнгийн эзэн Г.Мөнхчулуунаас эхлээд, “төгс” англи хэлтэй АХБХ- ны шүүгчийн зааварлагч М.Батболд, “Хоромхон” клубын эзэн Б.Гансүх, “Сэлэнгэ Пресс” клубын эзэн М.Болд, “Эрчим” клубын ТУЗ-ийн гишүүн, шигшээ багийн ахлагч байсан  Б.Болдбаатар, “Хангарьд” клубын ТУЗ-ийн гишүүн Даваасамбуу, лигийн аварга дасгалжуулагч Б.Батсайхан, эмэгтэй нэг гишүүнээр Дэрэн клубын ивээн тэтгэгч Ж.Хишигжаргал нар багтсан юм.

Харин Б.Батзаяа гэж ДМЮ клубээс сонгогдсон хэний ч танихгүй залуу хамгийн өндөр санал авсан нь сонгууль ямар “бүдүүлэг” болсныг бүрэн гэрчилэх биз ээ.

Дэд ерөнхийлөгчөөр монголын хамгийн нэр хүндтэй хөлбөмбөгчин Б.Буман-Учрал сонгогдож,Ерөнхийлөгч А.Ганбаатарыг оролцуулаад 11 хүн монголын хөлбөмбөгийн дараагийн дөрвөн жилийг удирдана.
Амжилт хүсье!
 
Хөлбөмбөгийг хөлбөмбөгчдөд багийнхан
2015.03.04
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ахмад хөлбөмбөгчин 2015-03-06 01:29:00
    Холбооны хурлыг үзээд үнэнхүү гутрав. Өөрсдийгөө хажуугаас нь хардаг ч болоосой. Сургамж болоосой. Хэрэлдэхийг нь харлаа. Одоо ажлаа хийхийг нь харъя
    202.131.233.251
    Мэдэгдсэн Хариулах
  • BB 2015-03-05 11:52:41
    Za ashgui dee. Iim yum sonsoh ch taatai baina shuu. Hamgiin gol ni butets zuv baihad ter gants hun yu hiij shalih ve dee.
    59.85.114.176
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-03-05 11:17:23
    Songogdson shine bagiin hamt olond bayar hurgej,amjilt husie!.Nohod hytsaj l baig,ajil harin aragshilna shuu dee.
    150.129.141.110
    Мэдэгдсэн Хариулах
  • dddd 2015-03-05 05:09:39
    ene bid 2 iin tsariaa bol bii yum hiih hun bishee ideh hun gesen tsaria bn todorhoi,.
    202.21.113.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Элбэгдоржийн бааснууд 2015-03-05 03:51:14
    Элбэгдорж энд тэнд баагаад л явах юм. Одоо бас хөлбөмбөгийн холбоон дээр шүү. Ганбаатарын хэлсэнийг сонсоход энэ юм хийх хүн биш ээ.
    103.229.122.106
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-03-05 03:05:43
    Амжилт Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх http://...
    122.201.24.136
    Мэдэгдсэн Хариулах