Эдийн засгийн хямрал барьцаалан зээлдүүлэх газруудыг цэцэглүүлж байна
Эдийн засгийн хямрал ард иргэдэд халтай ч зарим нэгэнд ашигтай байна. Тухайлбал иргэдийн мөнгөний хямрал дээр дөрөөлж барьцаалан зээлдүүлэх газрууд цэцэглэж байна. Тэр тусмаа ар араасаа болж буй дараалсан олон баяр иргэдэд бүр ч нэрмээс болж байгаа бололтой. Баяр бүрийг өргөн дэлгэр тэмдэглээд сурчихсан иргэд өөрт байгаа үнэтэй цайтай бүхнээ барьж ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газрыг зорьж байна.
Арай их мөнгө хүссэн нь орон байр, унах унаагаа барьцаалж хадгаламж зээлийн хоршоодыг зорино.
 
Үнэндээ банкны зээл иргэдэд амар олдохгүй. Тиймээс л бэлэн мөнгө байхгүй байгаа учир гэртээ байгаа үнэ хүрэхүйц гайгүй гэсэн бүхнээ барьцаалан зээлдүүлэх газар болох мөнгө хүүлэгчдэд өргөн барина.

Барьцаалан зээлдүүлэх газрууд янз бүрийн шаардлага багатай учраас иргэдийг татдаг байх. Энэ бол цөөхөн хүмүүст тохиолдож байгаа зүйл биш. Монголын ихэнх иргэдийн дунд л  болдог үйл явц. Нийслэл хотод барьцаат зээлийн 500 гаруй төв үйл ажиллагаа явуулдаг гэсэн албан бус тоо байдаг. Үнэхээр ч хотын хаана ч явсан ганц хоёр алхаад л ломбард болон бусад барьцаалан зээлдүүлэх газартай таарна. Мэдээж хэрэгцээ болсон хойно хөдөө орон нутагт ч энэ төрлийн үйлчилгээ эрхлэгсэд олширсон. Түүгээр үйлчлүүлэгсэд  мөн тоогоор олширсон. Нэг үгээр хэлбэл барьцаалан зээлдүүлэх газруудаар үйлчлүүлж буй хүмүүс банкинд дугаарлах хүмүүсээс их болж байгаа юм.
 
Хаа сайгүй эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа болохоор албан байгууллагууд цалин мөнгөө хугацаандаа өгч чадахгүй байгаа юм. Харин ихэнх иргэд ямар нэгэн зээлтэй байдаг. Тиймээс зээлийн хугацаа дуусангуут л банкууд өрөө нэхэж эхэлдэг болохоор өндөр хүүтэй барьцаалан зээлдүүлэх газрыг зорьж байна. Мөн зээлээ чөлөөлүүлж байгаад дахин ямар нэгэн зээлэнд хамрагдахын тулд зээл чөлөөлнө гэсэн зарын дагуу залгана. Тэд өдрийн 2-5 хувийг авч чөлөөлнө. Хэдийгээр хүү өндөртэй ч дараагийн зээл яаралтай авахын тулд тэдний хүссэн хүүг өгөөд л авна. Энэ бүхнээс харахад эдийн засгийн хямрал барьцаалан зээлдүүлэх газруудыг улам бүр хөгжүүлсээр байгаа нь харагдаж байгаа юм.

Энэ талаар ШӨХТГ-ын ХЭХЗСХГ-ын мэргэжилтэн, улсын байцаагч Б.Мөнхханд “Барьцаалан зээлдүүлэх газрууд нь иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглан өндөр хүүтэй мөнгө зээлдүүлэх, өндөр алданги тооцох, хууль эрх зүйд нийцээгүй гэрээ хийх, эд хөрөнгийг нь худалдан, зарж борлуулах, хэт доогуур үнээр үнэлэх зэрэг нийтлэг зөрчил дутагдал гарч байна.

Монгол Улсын Иргэний хуульд “Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно” гэсэн хуулийн заалт байдаг. Гэтэл барьцаалан зээлдүүлэх газрууд нь харилцан тохиролцолгүйгээр шууд тогтсон өндөр хүүг санал болгох замаар гэрээ байгуулж байна. Энэ нь  иргэдийн бэлэн мөнгөний хэрэгцээг ашигласан хууль бус үйлдэл юм. Иймд иргэд барьцаалан зээлдүүлэх газраас зээл авахдаа Иргэний хуульд заасны дагуу хүүгийн хэмжээг багасгах талаар санал гаргаж, тогтоосон хүүгээс бага хүүтэй зээл олгох талаар харилцан тохиролцож гэрээ байгуулж болно” гэжээ.

Үүнээс дүгнэхэд барьцаалан зээлдүүлэх газрууд өөрсдийн аманд орсон өндөр хүүг амлаж болохгүй, энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг илэрхийлж байгаа юм. Тиймээс хэдий болтол ийм хууль зөрчсөн барьцааны газруудыг хөгжүүлэх болж байна аа.

Ер нь барьцаалан зээлдүүлэх газруудын зээлдэгчтэй байгуулсан гэрээнүүдээс харахад гэрээнд зээлдэгч талын эрхийг хамгаалсан талаар ямар ч заалт тусгагдаагүй байдаг нь олон. Гэвч иргэдэд мөнгө хэрэгтэй учраас барьцаалан зээлдүүлэх газруудын эрхэнд орж гэрээ байгуулах нь их. 

Энэ нь иргэд хуулийн заалтаа мэдээгүйгээс барьцаалан зээлдүүлэх газруудыг хөгжүүлж, өөрсдийгөө хохироож байгааг харуулж байгаа юм. Өндөр хүүтэй мөнгөнд дарлагдсан иргэд мөнгөө төлж чадахгүй болохоор барьцаанд тавьсан эд хөрөнгөөрөө хохирох явдал гардаг. Мөнгөө төлж чадахгүй болохоор эд хөрөнгөө алдана.

Ийнхүү манай улсад Солонгос кинонд гардаг шиг мөнгө хүүлэгчид олширчээ. Утга замбараагүй олширч байгаа мөнгө хүүлэгч болох барьцаалан зээлдүүлэх газруудад хяналт тавих цаг болжээ. 
Г.Саран
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бүтээгдэхүүн 2015-03-06 02:28:31
    Дэлгүүрүүд бас мөнгө хүүлэгчид үү? Ломбард, Банкууд Санхүүгийн бүтээгдэхүүн гаргадаг, харин хэрэглэгч худалдан авах эсэхээ шийддэг.
    206.75.247.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Ломбард - Мөнгө хүүлэгч 2015-03-05 13:29:43
    түүхэнд энэ бизнесийг хятадууд хийж байсан гэдэг. тиймээс ч түүхэнд гарсан үймээн тэмцэлүүд хятад мөнгө хүүлэгч нарын дансыг шатаах хэлбэрээр явдаг байсан гэдэг...
    203.194.114.151
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-03-05 12:11:58
    tootsoogui humuusiig jargaaj husel shunaliig ni hangah gej uchnuun zardal ajil gargaj baij bas deerees ni huugui mungu zeelduuleh estoi yu?
    66.171.229.136
    Мэдэгдсэн Хариулах
    • fggbb 2015-03-05 13:38:58
      Yostoi doo
      103.26.193.56
      Мэдэгдсэн Хариулах
  • Xvn arduud 2015-03-05 11:50:21
    Toriin erx barigchidiin ajil bol Mongo xvvlex, Orond oruulax gdegiig xiij bn shde Lombard, Bank gej 2 xvnii zowlongoor ashig olson xogiin Jorlonguud
    202.179.11.30
    Мэдэгдсэн Хариулах
  • xoxoxoxo 2015-03-05 09:38:09
    Hudaldaa, uilchilgee shuud tulburuu avdag ter ni 30-70% ashig. Lombard boloh bolohuig ni medehgui yum baritsaand avaad sariin daraah 7,8%ashig huleej suudag.
    23.27.220.163
    Мэдэгдсэн Хариулах
  • zohin 2015-03-05 09:27:05
    ihenh lombardnii ezed hedhen sayad l ergedeg busad shig amidrah gej yavaa humuus shdee. Lombard gej haraahiin. Lombardiig hulhidadag ni zunduu l bnshd.
    209.73.137.159
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-03-05 09:16:11
    nerteigeer ni chihgis bondiig bid huugui avah baisan um geech.huu,hygatsaagaa tohirohgui esvel huleej avah bolomjgui bol holuur yavaach dee.
    150.129.141.110
    Мэдэгдсэн Хариулах
  • сар шинэ  2015-03-05 09:13:24
    тэр сар шинэ гэдэг газрыг шалгаач.
    112.72.13.228
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-03-05 09:03:58
    heden tugrugnii heden huvi gedgiig bodoh heregteishd. Lombardnaas 10,20myngagiig ihenhdee avdag bizdee. Heden zuun saya tugrug bish shuudee.
    43.242.243.142
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-03-05 08:31:15
    ta nariig zeel av gej albadagui.ter bankuudaa shalgaach hunii unetei bair mashin mash hymdhan baritsaalj avdag bizdee. lombar bol zah zeeliin uniih ni 70- 80% ...
    202.179.20.65
    Мэдэгдсэн Хариулах
  • ttttt 2015-03-05 04:27:13
    arai dendej baiga bugdiig ni shalgah heregtei. 7-10 huutei zeelj bna. arai dendlee shalgah heregtei hohirson huug butsaaj olgoo
    202.179.20.115
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-03-05 02:36:28
    Urund orj bayar temdegledeg in ihenh humuusiin bolichimgui uildel. Mungu zeelj, zeelsen munguuruu bayar temdeglene gesen chine yu gesen ug be.
    118.138.218.221
    Мэдэгдсэн Хариулах
  • af 2015-03-05 02:10:38
    ene ch unen shuu chotgor av gej ard yadrahad noyod tsaddag gej unen yum daa.
    122.201.22.95
    Мэдэгдсэн Хариулах